Танилцуулга

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?
 

Вэбээс хайх

Шинэ мэдээ
“Мал аж ахуй дахь хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл” суурь судалгааны тайланг хэлэлцлээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 4-р сарын 19, Даваа гариг, 08:01

Энэ суурь судалгааны тайланг 3 сарын 19-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд ХХААХҮЯ, НХХЯ, ОУХБ, МЗҮХ, ХТҮТ, МААХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын нийт 30 гаруй хүн оролцлоо. Энэ судалгааг ХХААХҮЯ, НХХЯ-ны захиалгаар ОУХБ-ын санхүүжилтаар МЗҮХ-ноос хариуцан гүйцэтгэсэн байна. Энэ судалгаанд Монгол орны байгаль, газар зүй, эдийн засгийн бүс нутгийн төлөөллийг үндсэнд нь хамруулж 7 аймгийн 32 сумын малчин өрх 220, ажил олгогч 57, мал аж ахуйд ажиллаж буй 263 хүүхэд хамрагдсан байна. Энэхүү суурь судалгааны үр дүнд мал аж ахуй дахь хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлын талаар бодлогын зөвлөмжийг боловсруулан гаргалаа. Судалгааны тайланг энд дарж үзнэ үү.

 
ХХААХҮ-ийн сайд Гадаад харилцааны яамны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 4-р сарын 19, Даваа гариг, 07:59

Энэхүү уулзалтаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай салбарын гадаад харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт салбарын чиглэлээр туссан заалтын хэрэгжилтийг хангахад хоёр яамны үйл ажиллагааг уялдуулан хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж мэдээлэл хйилээ.

Дэлгэрэнгүй...
 
Монгол тогооч нар ОУ-ын тэмцээнээс медаль авлаа. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 30, Мягмар гариг, 07:29

3-р сарын 18-21 ний хооронд Турк улсийн Истанбул хотод олон улсын мэргэжлийн тогооч нарын тэмцээн буюу “International Gastronomy Festival” 8 дах удаагаа амжилттай зохиогдож өнгөрлөө.

Дэлгэрэнгүй...
 
Мал эмнэлэг, үржлийн газрын 2009 оны үйл ажиллагааны тайлан гарлаа PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 30, Мягмар гариг, 03:01

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газар нь мал амьтны эрүүл мэндийг хамгаалж улмаар эрүүл малаас ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ажиллаа.

Дэлгэрэнгүй...
 
Сүүний үхрийн бүртгэл мэдээллийн сан үүслээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 25, Пүрэв гариг, 02:56

Монгол улсад үржүүлж буй сүүний төрөжсөн болон хосломол ашиг шимт үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулах үржлийн хөтөлбөрийн 2010 оны 02-р сарын тайлан Сүүний үхрийн гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэн Монгол улсад үржүүлж буй сүүний болон хосолмол ашиг шимт үүлдрийн үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулах үржлийн хөтөлбөрийг НҮБ-ийн ХХААБ-ын техник хамтын ажиллагааны “Малын үржлийн ажлыг шинэчлэн сайжруулах” төслийн хүрээнд ХХААХҮЯ-ны харъяа Малын Удмын Сангийн Үндэсний Төв 2008 оны 7-р сараас хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 
“Малыг ялган тогтоох, бүртгэлжүүлэх тогтолцоо” сэдэвт сургалтын тухай PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 24, Лхагва гариг, 03:37

Европын холбооны “Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслөөс Монгол улсын Засгийн газарт нийлүүлэгдэх мал бүртгэлжүүлэх программ орж ирсэнтэй холбогдуулан Мал эмнэлэг, үржлийн газар, Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл төсөлтэй хамтран “Малыг ялган тогтоох, бүртгэлжүүлэх тогтолцоо” сэдэвт сургалтыг 3 үе шаттайгаар 03 сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд 5 өдөр ХААҮШУОНТ-д зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид БНАЛАУ-д албан ёсоор айлчилж байна. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 19, Баасан гариг, 06:27

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Ситахенг Расапоны урилгаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 03 дугаар сарын 14-20 өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй...
 
ХХААХҮ-ийн сайд ХААИС болон харъяа хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 18, Пүрэв гариг, 06:26

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид ХААИС болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, харъяа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дэлгэрэнгүй...
 
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 03:46

Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бараа түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах ажлын хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих туршилтын үйл ажиллагааг явуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү нар харилцан тохиролцож, 2010 оны 3-р сарын 09-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд биржээр арилжигдах хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг бэлтгэх, стандартчилах, биржийн туршилтын арилжааны систем болон төлбөр тооцооны сүлжээг бий болгох, арилжаанд оролцогчдод мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, Биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бирж байгуулахад шаардагдах судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажил өрнөх юм.

 
“Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай” хуулийн төсөлд саналаа өгөөрэй. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 03:45

Манай улс хөдөө аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бүрдэж, хөгжөөгүйгээс ченжийн худалдаа газар авч, түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихээр үүсэн, малчдын орлого тогтворгүйтэж, тэдний нийгмийн баталгаа алдагдаж байна. Энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарч 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Хөдөөгийн иргэд бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд худалдаалах боломж бүрдүүлсэн мэдээллийн технологид суурилсан биржийн сүлжээ байгуулна” гэж заасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай” хуулийн төслийг боловсруулсан ба УИХ-ын 2010 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ 260709 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бидэнд ирүүлнэ үү. Та бүхнийг үнэтэй санал ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хуулийн төслийг энд дарж үзнэ үү

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Зургийн цомог

01.jpg

Үнэ ханш

Д
Барааны нэр
2010 он
VIII/18
VIII/25
1
"Алтан тариа"
гурил
/кг/
дээд
810
810
I зэрэг
707
707
II зэрэг
508
508
2
"Алтан тариа" савласан гурил
/кг/
дээдийн дээд
1014
1014
дээд
857
857
I зэрэг
775
775
II зэрэг
593
593
3
Гурил, /кг/
(дээд, Орос)
808
808
4

Гурил, /кг/
(I зэрэг, Орос)

680
680
5
Гурил, /кг/
(дээд, Хятад)
823
823
6
Талх, "Атар" /ш/
631
631
7
Цагаан будаа /кг/
1839
1839
8
Шар будаа /кг/
1000
1043
9
Хонины мах
(ястай) /кг/
3844
3633
10
Хонины мах
(ясгүй, цул) /кг/
3917
3650
11
Үхрийн мах
(ястай) /кг/
4188
4113
12
Үхрийн мах
(ясгүй, цул) /кг/
4738
4613
13
Адууны мах /кг/
2960
2720
14
Ямааны мах
(ястай) /кг/
2840
2720
15
Шингэн сүү /л/
767
767
16
Цөцгийн тос /кг/
2983
2983
17
Ургамлын тос /л/
2766
2766
18
Элсэн чихэр /кг/
1582
1822
19
Өндөг /ш/
216
216
20
Төмс /кг/
(монгол)
1177
1177
21
Байцаа /кг/
1069
1047
22
Лууван /кг/
(монгол)
1333
1167
23
Манжин /кг/
1213
1200
24
Бөөрөнхий сонгино
(Хятад) /кг/
1034
1001

Хэн онлайн байна

Манайд 11 зочид онлайн