Танилцуулга

Вэбээс хайх

"Атрын гуравдах аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш хэрэгжүүлсэн ажил PDF Хэвлэх И-мэйл
2009 оны 5-р сарын 06, Лхагва гариг, 08:10
Өнөөдөр газар тариалангийн салбарт 500 хүртэл га талбай эзэмшиж буй 349 аж ахуйн нэгж, 500-1000 хүртэл га талбай эзэмшиж буй 72 аж ахуйн нэгж, 1000-2000 хүртэл га талбай эзэмшиж буй 68 аж ахуйн нэгж, 2000-3000 хүртэл га талбай эзэмшиж буй 28 аж ахуйн нэгж, 3000 дээш га талбай эзэмшиж буй 23 аж ахуйн нэгж, нийтдээ 540 аж ахуйн нэгж 630.3 мянган га талбай эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд 170 агроном, 124 инженер техникийн ажилтан ажиллаж, 120.0 мянган тонн буудай хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай 156 үтрэмтэй байгаа мэдээ байна. Мөн “Тариалангийн тухай”, “Үрийн тариалангийн даатгалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, услалтын системийн тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоог “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төсөл боловсруулж үзэл баримтлалыг батлуулан яамдаас санал авч байна. “Газрын тухай” хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан үр тарианы үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн эзэмших талбайн дээд хэмжээг 20.0 мянган га, төмс, хүнсний ногооны талбайн хэмжээг 200 га хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлүүлэв. “Атрын гурав дахь аян” –тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд үрийн чанарыг сайжруулах, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Таримал ургамлын үр үржүүлгийн үндэсний төв” байгуулах асуудлыг боловсруулав. Манай оронд нутагшсан “Бурядская остистая -79”, “Бурядская-79” сортын үр 2000 тонн, “Сэлэнгэ” сортын үр 1000 тонн, “Алтайский-50” сортын үр 3000 тонн, нийтдээ 6000 тонн үрийг 4 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 1-ны дотор тус тус нийлүүлэхээр хэрэгжилтийг зохион байгуулж байна. Төмсний үрийн чанарыг сайжруулах зорилгоор “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд Голланд улсаас манай оронд нутагшсан Санте сортын 150 тонн элит үрийг худалдан авах ажлыг зохион байгуулав. “Атрын гурав дахь аян” –тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 120 морины хүчтэй 50 ширхэг дугуйт трактор, сийрүүлэгчийн хамт, 155-180 морины хүчтэй 170 трактор, үр тарианы комбайн 40 ширхэг, 6 метрийн өргөнтэй сийрүүлэгч 50 ширхэг, 2 метрийн өргөнтэй үрлэгч 90 ширхэг, сийрүүлэгч, хор шүршигч тус бүр 20 ширхэг, 25-30 морины хүчтэй 80 тракторыг төмсний иж бүрдлийн хамт, 18-20 морины хүчтэй 455 иж бүрдэл бага оврын тракторыг тус тус худалдан авахаар хэрэгжилтийг зохион байгуулж байна. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 6*20 метрийн харьцаатай 100 ширхэг нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны төхөөрөмжийн хамт, 1 га талбайг услах хүчин чадал бүхий 150 ширхэг бороожуулагч, 700 гаруй га-д тариалах төмс, хүнсний ногооны үрийг худалдан авах гэрээ хийж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Агропаркуудад олгох хуваарь хийгдээд байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тариалан эрхлэгч өрх, жижиг аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр хамруулах, үр шимийг хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх, техник, технологийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор бүх сумдад “Агропарк” байгуулан 30 тоннын багтаамжтай зоорь, нийлэг хальсан хүлэмж, бага оврын тракторын иж бүрдэл олгохоор шийдвэрлэв. “Атрын гурав дахь аян” –тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шинэ техник, технологи нэвтрүүлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх ажлыг тариалан эрхлэгчдэд хэвшүүлэх зорилгоор дунд, богино хугацааны төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна. Хүүгийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдэд зориулан төсөл хийх гарын авлага, хөтөлбөрийн талаар иргэд, тариаланчдад мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн асуулт хариултыг бэлтгэж хэвлүүлэн орон нутагт хүргүүлэхэд бэлэн болгов. “Тариалангийн тухай хууль”, Газрын тухай хууль”-ийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшилд байгаа тариалангийн талбайн хөрсний үржил шимийн иж бүрэн шинжилгээг хийлгэх ажлыг нэгдсэн журмаар шуурхай зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Ургамал хамгааллын арга хэмжээнд зориулан 20.0 мянган литр бутилийн эфир, 80.0 мянган литр раундап гербицид, болон 1000 тонн эрдэс бордоо худалдан авч нийлүүлэхээр төлөвлөж байна. Улсын төсвийн хөрөнгөөр 10 хүртэл га талбайд өрхийн тариалан эрхэлж буй иргэд, Сумын засаг даргын тамгын газрын өмчлөлд байгаа системийг сэргээн засвлах, аж ахуйн нэгж, иргэдийн өмчлөлд байгаа системүүдийг сэргээн засварлах, шинээр барих гэсэн 4 чиглэлээр нийт 4200 га талбайд шинээр, 3000 га-д сэргээн засварлах ажлыг бүсчилэн хэрэгжүүлэхээр тендерийг зохион байгуулж байна. “Атрын гурав дахь аян”- тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд дээрх техник тоног төхөөрөмж, хөрөнгийн дэмжлэгийг үзүүлсэнээр зөвхөн 2008 онд 180.0 мянган га талбайг боловсруулан тариалалт хийх, 800-1000 га–д төмс тарьж хураах, 40.6 мянган м2 талбайд хамгаалагдсан хөрсний тариалан эрхлэх, 4.3 мянган тоннын багтаамжтай
 

Зургийн цомог

country200.jpg

Нийт хандалт

525351
ӨнөөдөрӨнөөдөр206
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1605
Энэ сардЭнэ сард7492
НийтНийт525351

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800