Танилцуулга

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?
 

Вэбээс хайх

Мал эмнэлэг, үржлийн газар PDF Хэвлэх И-мэйл
2008 оны 8-р сарын 09, Бямба гариг, 08:33

Засгийн хэрэгжүүлэгч тохируулагч агентлаг байгуулах тухай Улсын Их Хурлын 2008 оны 49 дүгээр тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар байгуулагдан ажиллаж байна.

Мал эмнэлгийн байгуллагын үүсэл:
Анх 1923 оны 04 дүгээр сарын 06-нд Засгийн газрын шийдвэрээр тэр үеийн сангийн яамны дэргэд Мал эмнэлгийн хэлтэс байгууллагдсан бөгөөд түүнийг 1923 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар хуралдаанаар “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар” болгон өргөжүүлэн зохион байгуулсан нь эдүүгээгийн Мал эмнэлэг үржлийн газрын эхлэл байлаа.
МЭҮГ нь Мал тариалангийн яам, Хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн газар /агентлаг/, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам зэрэг байгууллагуудад хэлтэс, удирдар газар, ерөнхий газар, алба, газар зэрэг нэртэйгээр ажиллаж байв.

Бүтэц, зохион байгуулалт:
Мал эмнэлэг үржлийн газар нь Мал эмнэлгийн алба, мал үржлийн алба, захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн бүтэц, 20 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мал эмнэлэг, Үржлийн газрын одоогийн бүтэц зохион байгуулалтын бүдүүвч

Эрхэм зорилго:
Мал амьтны эрүүл мэнд, удмын санг хамгаалж элдэв өвчинтэй тэмцэх, сэргийлэх, эрүүлжүүлэх, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэх, эрчимжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцлийг бүрдүүлэн хэрэгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагаа:
- Мал амьтны өвчлөлтийн байдлыг улсын хэмжээнд бүртгэх, хянах, мэдээлэх, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг бодлого, хөтөлбөр, төслийн хүрээнд дотоодын болон олон улсын стандарт, заавар, арга зүйн дагуу хэрэгжүүлэх
- Мал эмнэлгийн лабораторийн оношлогоо шинжилгээний чадавхийг бэхжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн ажил үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалтыг хийх ажлыг зохион байгуулах
- Мал сүргийн чанарыг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх, малын удмын санг хамгаалах, цөм болон сайжруулагч сүргийг бүрэлдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх - Малын ашиг шимийн мэдээллийн сан бүрдүүлэх
- Мал эмнэлэг, үржлийн салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох
- Мал эмнэлэг, үржлийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх ажлыг ажлыг зохион байгуулах Мал эмнэлгийн алба нь газрын үйл ажиллагааны хүрээнд аймаг, нийслэлийн 22 мал эмнэлгийн алба, сум дүүрэгт ажил үйлчилгээ эрхлэж буй хувийн хэвшлийн 773 нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

Мал үржлийн алба нь: газрын үйл ажиллагааны хүрээнд мал, амьтны чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах нөхцлийг бүрдүүлэн аймаг, нийслэлийн Мал үржлийн 22 албадаар дамжуулан орон нутгийн үржлийн хувийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган:
- “Малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах тухай” хууль
- “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах” бодлого
- Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр
- Төрөөс малчдын талаар баримтлах бодлого зэрэг хууль, бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж малын үржлийн ажил үйлчилгээнд дэвшилтэд технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэн, цөм болон сайжруулагч сүргийг бүрэлдүүлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг удирдөн зохион байгуулж байна.

Захиргаа, аж ахуйн хэлтэс нь: Мал эмнэлгийн болон малын үржлийн төлөвлөгөөт арга хэмжээг тогтоогдсон хугацаанд нь хийж гүйцэтгэх, албадуудын онцлогыг уялдуулан ажлыг зохион байгуулах, аппаратын хөнгөн шуурхай байдлыг ханган, санхүү, аж ахуйн нөхцлийг бүрдүүлэх, Мал эмнэлэг үржлийн газрын хэмжээнд төр, засгийн шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулдаг.

МЭҮГ-ын гадаад харилцаа: Монгол улс 1989 онд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнд элссэнээр Мал эмнэлгийн алба нь энэхүү байгууллага болон түүний гишүүн орнуудтай мал амтны эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийг эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдал зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд ОХУ, БНХАУ, Украйн, Катар, Казакстан зэрэг орнуудтай Мал эмнэлгийн талаар хамтран ажиллаж протокол байгуулан ажиллаж байна. Дэлхийн банкны “ШТХТЦББЧС” төсөл, Европын холбооны “Малын эрүүл мэнд, махны зах зээл”, КОЙКА, Швейцарийн хөгжил хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын мянганы сорилтын сан болон бусад олон улсын байгууллагуудтай малын эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийг халдварт өвчнүүдээс эрүүлжүүлэх, мал эмнэлгийн лаборториудыг бэхжүүлэх чиглэлээр, Мөн Мянганы хөгжлийн сан, ХЯБХ, Чехийн төсөл, Европын холбооны “Малын эрүүл мэнд, махны зах зээл” зэрэг төслүүдтэй малын үржлийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Үйл ажиллагааны тайлан:
2009 он

Холбоо барих хаяг:
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ 
МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАР
Засгийн газрын ХI дүгээр байр, 10 дугаар давхар, Чингэлтэй дүүрэг,
4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж - 11, Улаанбаатар – 13381,
Утас: 976-51-261626, 261640,
Факс: 976-51-261635
e-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

Зургийн цомог

03.jpg

Үнэ ханш

Д
Барааны нэр
2010 он
VIII/18
VIII/25
1
"Алтан тариа"
гурил
/кг/
дээд
810
810
I зэрэг
707
707
II зэрэг
508
508
2
"Алтан тариа" савласан гурил
/кг/
дээдийн дээд
1014
1014
дээд
857
857
I зэрэг
775
775
II зэрэг
593
593
3
Гурил, /кг/
(дээд, Орос)
808
808
4

Гурил, /кг/
(I зэрэг, Орос)

680
680
5
Гурил, /кг/
(дээд, Хятад)
823
823
6
Талх, "Атар" /ш/
631
631
7
Цагаан будаа /кг/
1839
1839
8
Шар будаа /кг/
1000
1043
9
Хонины мах
(ястай) /кг/
3844
3633
10
Хонины мах
(ясгүй, цул) /кг/
3917
3650
11
Үхрийн мах
(ястай) /кг/
4188
4113
12
Үхрийн мах
(ясгүй, цул) /кг/
4738
4613
13
Адууны мах /кг/
2960
2720
14
Ямааны мах
(ястай) /кг/
2840
2720
15
Шингэн сүү /л/
767
767
16
Цөцгийн тос /кг/
2983
2983
17
Ургамлын тос /л/
2766
2766
18
Элсэн чихэр /кг/
1582
1822
19
Өндөг /ш/
216
216
20
Төмс /кг/
(монгол)
1177
1177
21
Байцаа /кг/
1069
1047
22
Лууван /кг/
(монгол)
1333
1167
23
Манжин /кг/
1213
1200
24
Бөөрөнхий сонгино
(Хятад) /кг/
1034
1001

Хэн онлайн байна

Манайд 13 зочид онлайн