|
Монголд шилмэл бухны үр үйлдвэрлэх боломж бүрдлээ. |
|
|
|
|
2009 оны 12-р сарын 01, Мягмар гариг, 03:33 |
|
НҮБ-ын ХХААБ, Монгол Улсын Засгийн газар хоорондын техник хамтын ажиллагааны хүрээнд “Малын үржлийн ажлыг шинэчлэн сайжруулах” төслийг яамны харъяа Малын удмын сангийн үндсэний төвд хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-аас 32250 еврогийн үнэ бүхий үр үйлдвэрлэлийн лабораторийн тоног төхөөрөмж шинээр оруулж ирсэн нь дотооддоо шилмэл бухны үр үйлдвэрлэж, генийн санг баяжуулах боломжийг бүрдүүлж өгөөд байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд нийслэл болон төвийн бүсийн 13 сумын эрчимжсэн аж ахуй эрхэлж буй 242 өрх фермерийн 6184 үхэр, сүүний үхрийн удам гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн санд оржээ. Мөн өндөр ашиг шимт бухны гүн хөлдөөсөн үр, үр үйлдвэрлэлийн лаборатори, үржил ашиг шимийн бүртгэл мэдээлэл, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ явуулахад шаардагдах мотоцикл, тоног төхөөрөмж багаж хэрэгслэлийг нийлүүлээд байгаа юм байна. 

|