Танилцуулга

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?
 

Вэбээс хайх

Монголын төрийн тэргүүн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/ -д хандав. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 06, Лхагва гариг, 07:32

Монгол Улсын мал аж ахуйн салбарыг ашигтай орлоготой салбар болгох нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөхөөс шууд хамаараад байна. Учир нь гэвэл аливаа улс орны мал нь өвчингүй, түүнээс бэлтгэсэн мах нь эрүүл хүнс болохыг дээрхи байгууллагын эксперт хүлээн зөвшөөрсний дараа дэлхийн улс орнууд тухайн орноос мал, мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтой болдог аж.

Монгол Улс жилдээ 100 мянга гаруй тонн богийн мах, 50 мянга гаруй тонн бодын мах экспортлож 4300 тэрбум төгрөгийн буюу монгол хүн бүрт 160 мянган төгрөг ногдохоор борлуулалт хийх боломтой юм. Өнөөдрийн байдлаар Монгол мал эрүүл гэдгээ Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон улс орнуудын өмнө нотлож чадахгүй байгаагаас экспортод гаргаж байгаа мах, олж буй ашиг орлого боломжит хэмжээнээс даруй 10-15 дахин бага, энэ хэмжээгээр малчин өрхийн орлого бага, бүтээгдэхүүний үнэ унасаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж малчдын орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон мах экспортлох асуудлыг эрчимжүүлэхэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2009 оны 9-р сард махны экспортод яагаад ахиц гарахгүй байгаа талаар салбарын яам, агентлагийн удирдлагатай уулзаж ярилцаж тодорхой үүрэг, чиглэл өгсөний дээр 2009 оны 12-р сард Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулагын захирал ноён Бернард Валлатад захидал илгээсэн нь Монгол төрийн тэргүүн тус байгууллагад хандсан анхны ажил хэрэгч үйл явдал болсон байна. ДМАЭМБ-ийн захирал ноён Б.Валлат Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн хариу захидалдаа "Таны 12-р сарын 4-ний өдрийн М.Батчимэгээр шууд хүргүүлсэн захидлыг хүлээж авсан нь миний хувьд нэр төр, алдар хүндийн хэрэг юм. ДМАЭМБ нь шинжээчдийн шилдэг багийг Монгол Улсад илгээж Таны анхаарлаа хандуулаад байгаа Монголын мал эмнэлгийн албыг олон улсын стандартыг хангуулах, малыг эрүүлжүүлэх, монголын мал, мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гарах боломжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхэд тус дэмжлэг үзүүлэхээр хичээж байна." гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны намар Ерөнхийлөгчийн Тамгын газраараа дамжуулан мах экспортыг нэмэгдүүлэх талаар салбарын яам, агентлагт өгсөн чиглэлийн үр дүнтэй танилцах, ДМАЭТБ-ын захирлаас хариу захидал ирүүлсэнтэй холбогдуулж ЕТГ болон ХХААХҮЯ, холбогдох агентлагийн удирдлагууд уулзаж цаашид Монголын төрөөс мал эрүүлжүүлэх, мах махан бүтээгдэхүүний гадаад зах зээлд нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагаагаа нэгтгэх, хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллахыг чиглэл болгосон байна.

 

Зургийн цомог

01.jpg

Үнэ ханш

Д
Барааны нэр
2010 он
VIII/18
VIII/25
1
"Алтан тариа"
гурил
/кг/
дээд
810
810
I зэрэг
707
707
II зэрэг
508
508
2
"Алтан тариа" савласан гурил
/кг/
дээдийн дээд
1014
1014
дээд
857
857
I зэрэг
775
775
II зэрэг
593
593
3
Гурил, /кг/
(дээд, Орос)
808
808
4

Гурил, /кг/
(I зэрэг, Орос)

680
680
5
Гурил, /кг/
(дээд, Хятад)
823
823
6
Талх, "Атар" /ш/
631
631
7
Цагаан будаа /кг/
1839
1839
8
Шар будаа /кг/
1000
1043
9
Хонины мах
(ястай) /кг/
3844
3633
10
Хонины мах
(ясгүй, цул) /кг/
3917
3650
11
Үхрийн мах
(ястай) /кг/
4188
4113
12
Үхрийн мах
(ясгүй, цул) /кг/
4738
4613
13
Адууны мах /кг/
2960
2720
14
Ямааны мах
(ястай) /кг/
2840
2720
15
Шингэн сүү /л/
767
767
16
Цөцгийн тос /кг/
2983
2983
17
Ургамлын тос /л/
2766
2766
18
Элсэн чихэр /кг/
1582
1822
19
Өндөг /ш/
216
216
20
Төмс /кг/
(монгол)
1177
1177
21
Байцаа /кг/
1069
1047
22
Лууван /кг/
(монгол)
1333
1167
23
Манжин /кг/
1213
1200
24
Бөөрөнхий сонгино
(Хятад) /кг/
1034
1001

Хэн онлайн байна

Манайд 19 зочид онлайн