|
"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн төсөлд саналаа өгөөрэй |
|
|
|
|
2010 оны 1-р сарын 06, Лхагва гариг, 08:10 |
|
Улсын Их Хурлын даргын 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 148 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай яам, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.
Тус яам, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтран Сангийн яам, Дэлхийн банк, Монгол улсад хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хандивлагч орон, Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчдийг оролцуулан уг хөтөлбөрийн төслийн талаар санал солилцох уулзалт, ярилцлагыг 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг хөтөлбөртэй холбоотой санал, хүсэлтээ 262591, 261908 утсаар болон
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
хаягаар хандан өгнө үү. Бид бүхний хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү. Англи хувилбарыг энд дарж үзнэ үү. |