Танилцуулга

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?
 

Вэбээс хайх

УРИАЛГА PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 02:32

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг Монгол Улсын том салбар билээ. Салбарын нийт хамт олондоо хандан Улс орны ирээдүйн хөгжил дэвшилд нэн хамааралтай нэгэн чухал асуудал болох авлигатай тэмцэж “Авилгаас ангид салбар” болох энэхүү Уриалгыг гаргаж байна.

 Нэг. Салбарын бүх шатны Төрийн байгууллагын албан хаагчдад хандан Уриалах нь:
1.1 Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдсон төрийн үйл ажиллагааны Шударга ёсны үндсэн зарчим, Ардчилсан ёсны үндсэн зарчим, Хууль дээдлэх үндсэн зарчим болон Төрийн албаны тухай хуулиар тогтоосон Төрийн албаны ард түмэндээ үйлчлэх зарчмыг бүх төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон эх орон, ард түмнийхээ сонирхлыг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж өөрт олгогдсон албан тушаалын бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэх,
1.2 Төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал боломжийг хувийн зорилгоор ашиглах, аль нэг этгээдийн өмнө ямар нэг үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг, шагнал урамшуулал авах, албаны нэр барих зэргээр албан тушаал эрх мэдлээ ашиглах зэрэг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж өргөсөн тангарагтаа үнэнч байх,
1.3 Төрийн аливаа үйлчилгээг хүргэхдээ хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр тэгш шударга хандан иргэд, үйлчлүүлэгч хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хүндэтгэлтэй харьцаж тэдний илтгэл, хүндэтгэлийг хүлээх,
Хоёр. Салбарын Хувийн хэвшлийн байгууллагуудад хандан Уриалах нь:
2.1 Монгол Улсын эдийн засагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувийн хэвшлийнхний гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэдий ч түүний хөгжилд олон саад бэрхшээлүүд тулгарч байгаагийн нэг нь авлига хүнд суртал болж байгаа билээ. Улс орны эдийн засгийн хөгжил, бизнесийн өсөлт хөгжил, ард түмний сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байгаа энэхүү хүчин зүйлийг арилгахад Төрийн байгууллага болон бизнесийн байгууллагууд хуулийн хүрээнд хамтран ажиллаж, харилцан бие биенээ хүндэтгэж бизнесийн ёс зүйтэй байж зөвхөн өөрийн ашгийн төлөө бус нийтийн, нийгмийн эрх ашгийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллах,
2.2 Төрийн байгууллагад хандаж шийдвэр гаргуулахдаа хууль, журмын дагуу асуудлаа тавьж хуулийн дагуу хариугаа авдаг байх,
2.3 Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж санаатай хүндрэл, чирэгдэл учруулж байгаа Төрийн албан хаагчийн талаар нээлттэй мэдээлж авлига, хээл хахуулийг дор бүр нь таслан зогсоож, авлигын эсрэг бүх талаар хамтран ажиллах, “Авилгаас ангид салбар” Энэхүү Уриалгыг хэрэгжүүлж сайн үйлсийн төлөө хамран ажиллацгаая.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
 

Зургийн цомог

02.jpg

Үнэ ханш

Д
Барааны нэр
2010 он
VIII/18
VIII/25
1
"Алтан тариа"
гурил
/кг/
дээд
810
810
I зэрэг
707
707
II зэрэг
508
508
2
"Алтан тариа" савласан гурил
/кг/
дээдийн дээд
1014
1014
дээд
857
857
I зэрэг
775
775
II зэрэг
593
593
3
Гурил, /кг/
(дээд, Орос)
808
808
4

Гурил, /кг/
(I зэрэг, Орос)

680
680
5
Гурил, /кг/
(дээд, Хятад)
823
823
6
Талх, "Атар" /ш/
631
631
7
Цагаан будаа /кг/
1839
1839
8
Шар будаа /кг/
1000
1043
9
Хонины мах
(ястай) /кг/
3844
3633
10
Хонины мах
(ясгүй, цул) /кг/
3917
3650
11
Үхрийн мах
(ястай) /кг/
4188
4113
12
Үхрийн мах
(ясгүй, цул) /кг/
4738
4613
13
Адууны мах /кг/
2960
2720
14
Ямааны мах
(ястай) /кг/
2840
2720
15
Шингэн сүү /л/
767
767
16
Цөцгийн тос /кг/
2983
2983
17
Ургамлын тос /л/
2766
2766
18
Элсэн чихэр /кг/
1582
1822
19
Өндөг /ш/
216
216
20
Төмс /кг/
(монгол)
1177
1177
21
Байцаа /кг/
1069
1047
22
Лууван /кг/
(монгол)
1333
1167
23
Манжин /кг/
1213
1200
24
Бөөрөнхий сонгино
(Хятад) /кг/
1034
1001

Хэн онлайн байна

Манайд 12 зочид онлайн