|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40,9 хувийг үйлдвэрлэж, улсын нийт ажиллагсадын 64,8 хувь нь тус салбарт ажиллаж байна.
1. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР: Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дараах хууль, хөтөлбөрүүдийг батлуулав. Үүнд: - “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг. - “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” - “Хүнсний баталгаат байдал үндэсний хөтөлбөр” - “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний үндэсний хөтөлбөр” - “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хууль - “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл” - “Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай” хууль - “Тариалангийн тухай хуулинд нэмэлт оруулах тухай” хууль. /Тариаланчдад улсын нөөцөд болон гурилын үйлдвэрүүдэд тушаасан буудайд урамшуулал олгох асуудлаар/ - “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт оруулах тухай” хууль / Малчин өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх асуудлаар/ - “Зарим бараа, бүтээгдэхүүнд ноогдуулах экспортын татварын тухай” хууль /боловсруулсан ноолуурын татварыг тэглэх асуудлаар/ - “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль. / Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд, дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан үнэд нь 10 хувийн НӨАТ шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх НӨАТ-ыг уг хувиар хасч тооцох асуудлаар/ 2. ХҮНСНИЙ САЛБАРТ: - Засгийн газрын тогтоолоор “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаснаар монгол хүний хүнсний эрх баталгаажиж, эрүүл аж төрж, хөдөлмөрлөхөд нь шаардлагатай аюулгүй, баталгаатай хүнсээр тогтвортой хангагдах нөхцөл бүрдэх юм. - “Сүү” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сүү үйлдвэрлэгчид болон бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, иргэдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор 3 жилийн хугацаатай 450.0 сая төгрөгийн хүүгүй зээлийг төсөл сонгон шалгаруулах замаар нийт 21 аж ахуйн нэгж, иргэнд 450,0 сая төгрөгийн төсвийн хөнгөлттэй зээлийг олгоод байна. - Хүнс үйлдвэрлэлийн салбарт “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж,сүү сүүний бүтээгдэхүүний 30, мах, махан бүтээгдэхүүний 5, талх, нарийн боовны үйлдвэр 2, гурилын 2, ундаа исгэлтийн 4, нийт 43 үйлдвэр шинээр ашиглалтанд оруулав. - Хүнс, хөдөө аж ахуйн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 4 дэхь жилдээ амжилттай зохион байгуулж, 90 гаруй мянган хүн үзэсгэлэнгийн үйл ажиллагаад хамрагдаж, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, төмс, хүнсний ногооны зах зээлийн үнэ 10-25 хувиар хямдарч завсрын ченжгүйгээр хэрэглэгчдийн гар дээр очих нөхцлийг бүрдүүлэв. - НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Хүнсний баталгаат байдал” Үндэсний хөтөлбөрийг танилцуулах дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын үеэр гадаад, дотоодын 130 гаруй төлөөлөгч оролцсоноос гадна Япон Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, Дэлхийн банк зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. - НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээн ажиллуулав. - Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Чанар хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газрын хооронд экспорт импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулав. 3.МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ: - Малчдын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд мал аж ахуйн салбарт ахиц гарч өмнөх оныхоос 368.6 мянга буюу 0.9 хувиар өсөж, Монгол улсын мал сүргийн тоо 43,6 саяд хүрэв. - Малчид хөдөөгийн иргэдийг дэмжих, мал болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор малчдыг татвараас чөлөөлөх, малчдын бэлтгэсэн боловсруулаагүй 1 кг ноолуурын экспортын 4000 төгрөгийн гаалийн татварыг тэглэх асуудлыг шийдвэрлүүлэв. - “Малын чанар сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд мал сүрэгт үзлэг ангилалт хийх, цөм сүргийг бүрдүүлэх, баталгаажуулах, хээлтүүлэгчийг нөхөн тавих ажлыг нийт 6,6 сая малыг хамруулсан нь өмнөх оныхоос 1.2 сая малаар илүү байна. - “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлөөр 44 иргэн, аж ахйун нэгжид 224 үржлийн өсвөр үхэр, 50 иргэн аж ахуйн нэгжид 400.0 сая төгрөгийн зээл олгож дэмжлэг үзүүлэв. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор нийт 257 худаг шинээр барьж ашиглалтад оруулснаар 385,5 га бэлчээрийг усжуулан 720,0 мянган малын усан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэв. - Бэлчээрийн ургамал хамгаалалын арга хэмжээг оновчтой зохон байгуулсны үр дүнд 465.6 мянган га бэлчээрийн талбайг мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлэв. - Газар тариалангийн бүс нутаг болон томоохон хот суурин газрын ойролцоо эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зорилгоор иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 680.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг үзүүлснээр эрчимжсэн мал аж ахуйгаас үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг 30 хувиар өсгөж, тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоог 250-иар нэмэгдүүлэв. - Хөрш орнуудад экспортлох үржлийн болон хэрэглээний хонь, ямааны мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загвар”, “Монгол Улсаас ОХУ-д экспортлох нядалгааны зориулалттай хонь, ямаа, үхэр, адуу, үржлийн тэмээний мал эмнэлэгийн, гэрчилгээний загварыг тохиролцож баталгаажуулснаар малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв. - Байгалийн голомтот болон шинээр дахин сэргэж байгаа малын өвчний тархвар, голомтыг бүртгэн мэдээлэх газар зүйн мэдээллийн GIS системийг нэвтрүүлэх, мал эмнэлгийн мэдээллийг онлайн сүлжээгээр дамжуулан, малын халдварт өвчний хяналтыг сайжруулах зорилгоор мал эмнэлэг, үржлийн газрыг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбуулав. - Төвийн бүсийн эрчимжсэн аж ахуйн сүүний үхрийн бүртгэл мэдээллийн цэгцтэй сан бий болгож малын үржлийн ажлыг шинэчлэн сайжруулах нөхцлийг бүрдүүлэв. 4.ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ: - “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2009 онд улсын хэмжээнд 392.9 мянган тонн үр тариа, 156.0 мянган тонн төмс, 81.4 мянган тонн хүнсний ногоо, 11.1 мянган тонн тэжээлийн ургамал, 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан нь дотоодын хэрэгцээт гурилын 97 хувь,төмсний 100 хувь, хүнсний ногооны 50 хувийг хангах боломж бүрдэв. - “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн болон зээлийн хөрөнгө оруулалтаар зүтгэх хүчний техникийн шинэчлэлийг 65 хувьд хүргэж, хамгаалагдсан хөрсний талбайн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэв. - Ургац хураах комбайныг 30 хувь, үтрэмийн техникийг 15 хувь, элеваторын багтаамжийг 70 хувиар нэмэгдүүлэв. - Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч өрх, иргэдэд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын үйлчилгээний нэгжийг Баянхонгор, Булган, Дархан-уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймгийн 22 сумдад шинээр байгуулав. - Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариалангийн салбарыг бие дааж хөгжүүлсэний 50 жилийн ойн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж 1000 гаруй хүнийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулав. - КОЙКА байгууллагын санхүүжилттэйгээр “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө бололвсруулах төсөл”, “Хүнсний ногооны хүлэмж барих төсөл” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэв. 5. ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ: - Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дотоодын түүхий эд, нөөц боломжид тулгуурласан, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг батлуулав. - Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр улсын төсвөөс хуваарилсан 30.85 тэрбум төгрөгийг оновчтой зарцуулах зорилгоор орон нутгийн түүхий эд, ажиллах хүч, зах зээлийн багтаамж, нөөц боломжид тулгуурлан байгуулж болох жижиг, дунд үйлдвэрүүдийн судалгааг аймаг, бүс бүрээр гаргасны үндсэн дээр “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг батлуулав.. - ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгогдож байгаа бөгөөд 2009 онд ЖДҮ-ийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын төсөвт тусгагдсан 30.85 тэрбум төгрөгийн зохих хувийг аймгуудын ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд сангуудад хуваарилан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийн хүрээнд зүй зохистой зарцуулж байгаа бөгөөд зээл олголт 98 хувь болж, нийт 1559 аж ахуйн нэгж иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд 397 үйлдвэр шинээр байгуулагдаж, 1162 жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа өргөтгөж, 5568 ажлын байр шинээр бий боллоо. - БНХАУ-ын Тяньжин хотын Дунган чөлөөт бүсэд Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газрыг анх удаа байгуулснаар мал аж ахуйн гаралтай түүхий эдийг хадгалан боловсруулах, экспортын зориулалтаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нефтийн түүхий эдийг хүлээн авч холбогдох үйлдвэрүүдэд боловсруулан дотоодын хэрэгцээг хангах, түүхий нүүрсийг баяжуулан экспортлох бодит нөхцлийг бүрдүүлэв. - Шинээр бизнес эрхлэх болон бизнесээ өргөжүүлэх сонирхолтой иргэд, аж ахуй эрхлэгчдэд зориулан хүнс, хөнгөн үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр 43 нэр төрлийн жишиг техник, эдийн засгийн үндэслэл боловсруулан хэвлүүлэв. - Цагаан сарын баярыг тохиолдуулан үндэсний бараа, бүтээгдэхүүний “Монголд үйлдвэрлэв” уламжлалт үзэсгэлэн, худалдааг 3 дахь жилдээ зохион байгуулж, 120 орчим иргэд, аж ахуйн нэгж оролцож, 500 орчим сая төгрөгийн борлуулалтыг хийв. |