Танилцуулга

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?
 

Вэбээс хайх

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ХБНГУ-д айлчлалаа PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 2-р сарын 11, Пүрэв гариг, 08:42

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд Илзэ Айгнерийн урилгаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 01 сарын 14-17-ны өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ХХААХҮЯ-ны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэд захирал Д.Цолмон, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Т.Эрдэнэжаргал, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхсайхан нар оров.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай Илзэ Айгнер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Гүдрүн Копп, Шлесвиг-Холштайн муж улсын Ерөнхий сайд Петер Гарри Карстэнсэн, Германы хоршооллын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Дирк Ленхоф болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Герд Зонлайтнэр нартай уулзан тодорхой чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьж илэн далангүй, ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэв.
Мөн Берлин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон долоо хоног” Олон Улсын үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаатай танилцаж, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний 2 дугаар чуулга уулзалтад оролцов. Айлчлалын хүрээнд хийсэн уулзалтуудын үеэр Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ махны үйлдвэр, төмс, сүүний фермийн аж ахуй, боловсон хүчний сургалтын асуудлаар өмнө Германтай нь хэрэгжүүлж байсан уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэх, Европын стандарт шаардлагыг хангасан махны боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн шилдэг техник, технологи нэвтрүүлсэн Загвар аж ахуй байгуулах, Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, аймаг, муж, хоршоолол, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн болон бизнесийн байгууллагын хооронд шууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, туршлага судлах, боловсон хүчний сургалтын асуудлаар санал тавьж ярилцлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай Илзэ Айгнертэй уулзах үеэр хоёр яам хооронд хамтран ажиллах боломж, чиглэлийн тухай ярилцан 2007 оны хоёр яам хоорондын хамтын ажиллагааны тухай мэдэгдэлийн хүрээнд энэ онд хоршоолол, үрийн аж ахуй, малын тэжээлийн үйлдвэрлэл, менежмент, үлгэр жишээ фермерийн аж ахуйг байгуулах хэрэгцээ, шаардлагыг судалж үзэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцон баримт бичигт гарын үсэг зурав. xxXxx Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гүдрүн Копптой хийсэн уулзалтаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Германы зээл, тусламжийн тэргүүлэх чиглэлийн салбаруудын жагсаалтанд оруулах саналыг голчлон тавьж, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2010 оны хэлэлцээнд тус салбарын зүгээс тавих төсөл, хөтөлбөрүүдийг дэмжүүлэх талаар ярилцав.
Германы тал олон улсын байгууллагаар дамжуулж олгодог зээл, тусламжийн хэмжээг багасган цаашдаа хоёр талт тусламжаа нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа талаар мэдээлэн, энэхүү бодлогын хүрээнд саналыг судлан Монголын ард түмэнд ашиг тустай тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлээд байгаль орчны хамгаалах тусгай сангаас санхүүжилт олгон төсөл хэрэгжүүлэх боломжтой болохыг дурдав. Xxxxxx ХБНГУ-ын Шлесвиг-Холштайн муж улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр хоёр орны муж, аймгуудын хооронд хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Талууд хүлээн зөвшөөрч, эхний ээлжинд Сэлэнгэ аймгийн залуучуудыг тус мужид сургах, дадлагажуулахад хамтран ажиллах улмаар муж, аймаг хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан Сэлэнгэ аймагт Германы үлгэр жишээ загвар аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн шилдэг техник, технологи дамжуулахад өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов. Манай төлөөлөгчид Германы хоршооллын холбооны төлөөлөгчидтэй уулзан санал бодлоо солилцож, цаашид Германы хоршооллын холбооны арга туршлагыг Монголд нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хоршооны хөгжлийг дэмжих чиглэлээр бодит үр дүн өгөх урт хугацааны төсөл хамтран хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцож, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамтай хамтран шийдвэрлэх боломжтой гэдгээ Германы тал илэрхийлэв.

 

Зургийн цомог

03.jpg

Үнэ ханш

Д
Барааны нэр
2010 он
VIII/18
VIII/25
1
"Алтан тариа"
гурил
/кг/
дээд
810
810
I зэрэг
707
707
II зэрэг
508
508
2
"Алтан тариа" савласан гурил
/кг/
дээдийн дээд
1014
1014
дээд
857
857
I зэрэг
775
775
II зэрэг
593
593
3
Гурил, /кг/
(дээд, Орос)
808
808
4

Гурил, /кг/
(I зэрэг, Орос)

680
680
5
Гурил, /кг/
(дээд, Хятад)
823
823
6
Талх, "Атар" /ш/
631
631
7
Цагаан будаа /кг/
1839
1839
8
Шар будаа /кг/
1000
1043
9
Хонины мах
(ястай) /кг/
3844
3633
10
Хонины мах
(ясгүй, цул) /кг/
3917
3650
11
Үхрийн мах
(ястай) /кг/
4188
4113
12
Үхрийн мах
(ясгүй, цул) /кг/
4738
4613
13
Адууны мах /кг/
2960
2720
14
Ямааны мах
(ястай) /кг/
2840
2720
15
Шингэн сүү /л/
767
767
16
Цөцгийн тос /кг/
2983
2983
17
Ургамлын тос /л/
2766
2766
18
Элсэн чихэр /кг/
1582
1822
19
Өндөг /ш/
216
216
20
Төмс /кг/
(монгол)
1177
1177
21
Байцаа /кг/
1069
1047
22
Лууван /кг/
(монгол)
1333
1167
23
Манжин /кг/
1213
1200
24
Бөөрөнхий сонгино
(Хятад) /кг/
1034
1001

Хэн онлайн байна

Манайд 11 зочид онлайн