|
ХХААХҮ-ийн салбарын алдартнууд |
|
|
|
|
2010 оны 2-р сарын 19, Баасан гариг, 02:35 |
|
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 2009 онд ажил үйлс, удирдах арга барил, үйлдвэрлэлийн болон бизнесийн үйл ажиллагаа, нэвтрүүлсэн техник технологиороо тэргүүлсэн дараахь хүмүүсийг салбарынхаа “үхэр” жилийн есөн алдартнаар шалгаруулан шагналаа.
“Мал аж ахуйн салбарын шилдэг ажилтан”Архангай аймаг, Хашаат сумын малчин О.Очирболд “Газар тариалангийн салбарын шилдэг ажилтан” Өмнөговь аймаг, Хүрмэн сумын “Ойн хишиг” ТББ Д.Бараадууз “Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг ажилтан” Нийслэлийн “Монгол нэхмэл” ХХК-ийн технологч инженер И.Цэрэндулам “Хүнсний үйлдвэрийн салбарын шилдэг ажилтан” Баянхонгор аймгийн “Сүлдэн тэнгэр” хоршооны дарга И. Батдэлгэр “Худалдаа, үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” Нийслэлийн “Алтан жолоо трейд” Группын ерөнхийлөгч В.Энхбаатар “Шилдэг хөрөнгө оруулагч” Сэлэнгэ аймгийн “Монгол газар шим” ХХК-ын захирал Б.Эрдэнэбат “Шилдэг судлаач” - Дархан-Уул аймаг, УГТСЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Я.Мягмарсүрэн “Шилдэг усжуулагч” - Дорнод аймгийн “Чандмань тал” ХХК-ны бригадын дарга Л.Баваасан “Шилдэг менежер” -“Дархан нэхий” ХК-ийн захирал Э.Батсайхан
|