|
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле орон нутагт ажиллалаа. |
|
|
|
|
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 07:52 |
|
Сар шинийн үеэр ХХААХҮийн дэд сайд Ж.Сауле Баян-Өлгий аймагт цаг үеийн буюу өвөлжилтийн байдалтай танилцаж мөн “Үхэр” жилд Улсын сайн малчнаар шалгарсан малчдын шагналыг гардууллаа.
Энэ онд Улсын Сайн малчнаар Баян-Өлгий аймгаас Улаанхус сумын 6-р багийн залуу сайн малчин Жумахан овогтой Есенбол, Алтай сумын 2-р багийн малчин Баастын Төмөрчулуун нар шалгарч шагнууллаа. Тэд байгаль цаг уурын онцлогт тохирсон бэлчээрийн мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ орон нутгийнхаа амьжиргаа доогуур 7 хүртэлх өрхийг малжуулж ажлын байртай болгосон байна. Алтай сумын 2-р багийн сайн малчин Баастын Төмөрчулуун 40-гаруй жил мал маллаж 3500- гаад мал тоолуулсны мянга гаруй нь сарлаг, 200 гаруй адуу, бусад нь бог мал аж. Малчны нэг хотонд сарлаг үхэр мянга гарч өссөнөөс уулын бүсийн онцлог, малчин хүний уйгагүй хөдөлмөр харагдаж байгаа юм. Улсын сайн малчдын шагналыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле хотонд очиж гардууллаа. |