|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтнууд чууллаа. |
|
|
|
|
2010 оны 3-р сарын 03, Лхагва гариг, 09:27 |
 ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордноо боллоо. Зөвлөгөөнд 480 гаруй төлөөлөгч оролцож салбарынхаа 2009 оны ажлыг дүгнэж, 2010 оны тэргүүлэх зорилтоо хамтдаа тодорхойллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2009 оны ажлын үр дүн, хэтийн зорилт” сэдвээр илтгэл тавьсан. Уг илтгэлдээ өнгөрсөн он бол салбарын хувьд их өгөөжтэй жил байлаа. Тухайлбал манай тариаланчид сүүлийн жилүүдэд авч байгаагүй, арвин ургац хураан авч, малчид маань мал сүргээ өсгөж, иргэд аж ахуйн нэгжид жижиг дунд үйлдвэрүүд олноор байгуулж, ажлын байр шинээр бий болгосон их бүтээн байгуулалтын жил байсныг онцолж, мөн салбарын хэмжээнд гарч буй зөрчил дутагдалд дүгнэлт хийж цаашид давтан гаргахгүй байх талаар анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Уг зөвлөгөөн дээр ХХААХV-ийн дэд сайд Ж.Сауле, Х.Золжаргал нар малчдын талаар төрөөс баримтлах бодлого, vйлдвэржvvлэлтийн талаар цаашид хэрэгжvvлэх арга хэмжээний талаар илтгэл тавьсан. Энэ үеэр яамны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн хурлаар аймаг, нийслэлийн ХХААЖДҮГ-ын 2009 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж аймгуудыг бүтэн жилийн хийсэн ажлаар нь дүгнэхэд эхний байрыг Булган, 2 дугаар байрыг Дархан-Уул, 3 дугаар байрыг Сэлэнгэ аймаг тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. |