"Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж" төслийн нэгжийн вэб хуудасыг энд дарж үзнэ үү
Хуулийн төсөлд санал авч байна.
Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог оновчтой бүрдүүлж хөгжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль батлагдсантай холбогдуулан тус яамнаас дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад байна. Үүнд:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
Та бүхэн хуулийн төсөлд өгөх саналаа 260709 утсаар болон
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
хаягаар бидэнд ирүүлнэ үү.
Хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг
ЭНД дарж үзнэ үү.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа
“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 235 дугаар тогтоол гарлаа.“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 29 дүгээр тогтоол болон “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 235 дугаар тогтоолыг ЭНД дарж үзнэ үү.
“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж” байгуулах бэлтгэл хангах чиг үүрэгтэй төслийн нэгж ажилдаа орлоо.
“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ХХААХҮЯ-ны дэргэд “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж” төслийн нэгж байгуулагдлаа.Нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй тус төслийн нэгжийн зохицуулагчаар Л.Мөнбат томилогдон ажиллаж байна.Төслийн нэгжийн бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал хүлээн авч уулзаж, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэх арга зам, бирж байгуулах үндсэн шаардлагын талаар санал солилцож, бирж байгуулах бэлтгэл хангах талаар чиглэл өглөө. Уулзалтад тус яамны СТБГ-ын дарга Л.Чой-Иш, ХҮХҮБХЗГ-ын дарга Ч.Энх-Амгалан, ХҮБХЗГ-ын дарга Д.Бадарч болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бараа түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах ажлын хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих туршилтын үйл ажиллагааг явуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү нар харилцан тохиролцож, 2010 оны 3-р сарын 09-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд биржээр арилжигдах хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг бэлтгэх, стандартчилах, биржийн туршилтын арилжааны систем болон төлбөр тооцооны сүлжээг бий болгох, арилжаанд оролцогчдод мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, Биржийн эрх зүйн орчин бүрдүүлэх, бирж байгуулахад шаардагдах судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажил өрнөх юм.