Танилцуулга

Вэбээс хайх

Арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл PDF Хэвлэх И-мэйл

 

Арьс ширний салбарын өнөөгийн байдал. 

Арьс ширний салбарт  2011 оны судалгаагаар салбарын хэмжээнд арьс шир боловсруулах 34 үйлдвэр, 100 гаруй савхин хувцас, эдлэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчит “Армоно корпорац”, НӨҮГ“ Урьдчилан цэвэрлэх байгууламжаас бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байна. 
Монгол Улсын арьс ширний аж үйлдвэр үндсэндээ дэд бүтэц сайн хөгжсөн Улаанбаатар болон Дархан хотын үйлдвэрлэлийн бүсэд төвлөрч байна. Дархан, Багануур хотод үйл ажиллагаа явуулж байсан арьс шир боловсруулах зарим үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжийг түшиглэн Хан-Уул дүүрэгт нүүж ирээд байна. 
Ойрын ирээдүйд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрүүд төвлөрч, тэдгээр үйлдвэрүүдийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах нь салбарын зохион байгуулалтын нэг давуу тал юм.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал

Өдөрт 1000-аас дээш ширхэг арьс, шир боловсруулах хүч  чадалтай том үйлдвэр
/богийн арьсанд шилжүүлэн тооцсон/
   18
Өдөрт 200-аас 1000 ширхэг арьс, шир боловсруулах дунд үйлдвэр 8
Өдөрт 200 хүртэл арьс, шир боловсруулах жижиг үйлдвэр 6

 

Арьс, шир боловсруулах үйлдвэрийн 56% том үйлдвэр, 25% дунд үйлдвэр, 19% нь жижиг үйлдвэр байгаа нь дотоод болон гадаад зах зээлд гарч өрсөлдөж ажиллах бүрэн боломжтой юм. Энэ нь арьс ширэн түүхий эдийг дотооддоо 100% хагас боловсруулах хүчин чадалтай болсныг харуулж байна.

Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэдийн хүчийн чадал

Бэлэн бүтээгдэхүүний нэр     Хэмжих нэгж       Тоо хэмжээ
1 Савхин хувцас ширхэг 65000
2 Савхин бээлий хос 200000
3 Нэхий хувцас ширхэг 30000
4 Гутал хос 55000
5 Цүнх ширхэг 60000
6 Бэлэг дурсгал, жижиг эдлэл         ширхэг 1200000

 

Арьс ширний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2011 оны байдлаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд жилд 20 гаруй сая ширхэг арьс, ширийг вет-блю болгох хүч чадал бий болсон байна. Үүнийг 2000 онтой харьцуулбал маш том ололт юм. Гэхдээ арьс ширний аж үйлдвэрийн туйлын зорилго нь вет-блю боловсруулахад бус харин арьс, ширийг нэмүү өртөг шингээн бүрэн мөчлөгөөр гүйцэд боловсруулж, эцсийн бэлэн гутал, хувцас, эдлэл үйлдвэрлэж экспортлоход оршино. 
Салбарын хэмжээнд арьс ширийг хагас боловсруулж, вет-блю болгох хүч чадал байгаа боловч шеврет, шевро, улны ширийг их хэмжээгээр боловсруулах ямар ч боломжгүй болсон тул арьс ширийг гүйцэд боловсруулах үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх чиглэл баримталж байна.
“Булигаар” ХК хэдийгээр италийн компанийн өмч болсон боловч зөвхөн арьс шир боловсруулах төдийгүй савхин гутал үйлдвэрлэж экспортолдог боллоо. “Монгол шевро”, “Дархан Нэхий” ХК  шинэ техник, технологи нэвтрүүлэн үйлдвэрлэл нь сэргэж байна.
Хаягдлыг боловсруулж ашиглах,  экологийн асуудлыг нааштай шийдвэрлэхээр салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудаар судалгаа шинжилгээний ажлуудыг яамны захиалгаар гүйцэтгүүлж байна. Арьс ширний салбарын төрийн өмчит ганц байгууллага “Армоно корпораци” тогтвортой үйл ажиллагааг хангах,  салбарын хэмжээнд эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлыг зохих шаардлагын хэмжээнд явуулах,   ажилчдыг сургаж бэлтгэх явдал нэн тэргүүнд шаарлагын үүднээс МСҮТ байгуулахаар ажиллаж  байна.
Салбарыг сэргээж, түүхий эдийг дэвшилтэт технологиор бүрэн мөчлөгөөр гүйцэд боловсруулж, бэлэн гутал, хувцас, эдлэл үйлдвэрлэн, тогтвортой хөгжих нөхцөлд арьс ширний салбар жилд 1.0 триллион төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 460.0 сая америк долларын экспорт хийх, 20 гаруй мянган ажлын байр бий болгох боломж байна.
Энэ нөхцөлд арьс ширний салбар 2008 оны суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцоход аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 28.6%, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 62.7%, улсын нийт экспортын 18.2%, аж үйлдвэрийн нийт ажиллагсадын 16.5% -тай тэнцэх хэмжээний үр дүн авчирах боломж бүрдэнэ.
Үзүүлэлт 2008 оны үнээр Арьс ширний салбарын чадвар Арьс ширний салбарын эзлэх хувь, (%)1. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл (сая төг) 3524215.2 1010126.0 28.62. Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл (сая төг) 1608375.0 1010126.0 62.73. Монгол улсын нийт экспорт (сая ам.доллар) 2534.5 460.0 18.24. Аж үйлдвэрийн нийт ажиллагсад (мян.хүн) 124.1 20.38 16.4
Арьс ширний салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 
Нэр төрөл Хэмжих нэгж 2004 2005 2006 2007 2008 2009 2010
1. Улны шир мян.тн 2.3 2.1 1.0 0.5 1.1 1.0 0.8
2. Шевро мян.м2 2.4 0.4 0.0 29.4 3.7 1.4 1.2
3. Хром, булигаар мян.м2 3.5 5.5 2.0 1.9 - 1.8 1.6
4. Савхин гутал, ботинк мян.хос 3.0 3.0 4.9 21.4 5.5 7.0 9.0
5. Савхин дээл мян.ширхэг 2.9 3.6 4.0 4.0 2.9 7.0 9.0
6. Савхин цамц, пиджак мян.ширхэг 3.4 4.2 4.2 4.0 0.4 5.4 5.6
7. Нэхий дээл мян.ширхэг 3.5 5.5 7.1 12.4 11.4 12.1 16.6
Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн 20 жилд бүрэн уналтад орж, олигтой сэргэж чадахгүй байгаагаас улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дөнгөж 0.6 хувийг эзэлж байна.
Арьс ширний салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Үзүүлэлт Он 2004 2005 2006 2007 2008 2009 20101.
Арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл
4096.9 6086.0 13892.8 11501.6 8857.3 9534.8 5498.3
Арьс ширний салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 
Нэр төрөл Хэмжих нэгж 2004 2008 2009 2010
1. Улны шир мян.тн 2.3 1.1 1.0 0.8
2. Шевро мян.м2 2.4 3.7 1.4 1.2
3. Хром, булигаар мян.м2 3.5 - 1.8 1.6
4. Савхин гутал, ботинк мян.хос 3.0 5.5 7.0 9.0
5. Савхин дээл мян.ширхэг 2.9 2.9 7.0 9.0
6. Савхин цамц, пиджак мян.ширхэг 3.4 0.4 5.4 5.6
7. Нэхий дээл мян.ширхэг 3.5 11.4 12.1 16.6
Арьс ширний салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Үзүүлэлт Он 2004 2005 2006 2007 2008 2009 2010
1. Арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл
4096.9 6086.0 13892.8 11501.6 8857.3 9534.8 5498.3
Гадаад худалдааны биет хэмжээний индекс
Барааны бүлэг Биет хэмжээний индекс
Түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, түүгээр хийсэн эдлэл
Экспорт Импорт 2007 2008 2009 2010 2007 2008 2009 2010
175.1 159.0 157.1 209.5 190.3 343.7 365.1 259.2

 

Салбарын хөгжлийн бодлогын орчин.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яам, бусад байгууллагаас 2001 оноос хойш арьс ширний салбарын чиглэлээр дараахь шийдвэрүүд гаргасан байна: 
1. “Арьс шир” дэд хөтөлбөр Засгийн газрын 2001 оны 114 дүгээр тогтоол;
2. “Чөлөөт бүсийн тухай” Монгол Улсын 2002 оны хууль;
3. “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын  2003 оны 54 дүгээр тогтоол;
4. Арьс ширний үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай (Арьс ширний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах) Нийслэлийн Засаг даргын 2006 оны 369 тоот захирамж;
5. Улаанбаатар бүсэд “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай Үйлдвэр худалдааны яам, Улаанбаатар бүсийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын хооронд 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ;
6. Цаг үеийн асуудлаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай (Арьс ширний үйлдвэрүүдийг цэвэрлэх байгууламжтай газар төвлөрүүлэх) Монгол Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2007 оны 12 дугаар тогтоол;
7. Монголын арьс ширний салбарын өнөөгийн байдлын тухай Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэл (Арьс ширний салбарт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах);
8. “Арьс ширний салбарын тогтвортой хөгжлийн хөтөлбөр” боловсруулах тухай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны Улсын Хэлэлцээр;
9. Улаанбаатар хотын Хан –Уул дүүрэгт арьс ширний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай Үйлдвэр худалдааны яам, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08 -ны өдөр байгуулсан гэрээ.
10. Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр
11. Хан –Уул аж үйлдвэрийн паркийн загвар12. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль


 

Зургийн цомог

03.jpg

Нийт хандалт

527992
ӨнөөдөрӨнөөдөр153
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1908
Энэ сардЭнэ сард153
НийтНийт527992

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800