Танилцуулга

Вэбээс хайх

Архины үйлдвэрийг Арьс ширний үйлдвэр болгон өөрчилснөө танилцуулж, архины тусгай зөвшөөрлөө буцааж өгөв PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 12-р сарын 12, Лхагва гариг, 07:53

“Эрүүл идэвхтэй амьдрал клуб”-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн Дархан-Уул аймаг дахь “Эн трейд” архины үйлдвэрийн технологийг өөрчил арьс ширний үйлдвэр болгох ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн, ажил нь тодорхой ахицтай байгаагаа танилцуулж, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ҮХААЯ-нд хэвлэлийн бага хурлын үеэр буцааж өгөв.  

Уг хэвлэлийн бага хурлын үеэр Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар :   
1. Архины хор хөнөөлд зовж шаналсан Монгол  гэр бүл, хүүхэд залуучууд, архидалтын хараат байдалд өртсөн иргэдээ арав гаруй жил төлөөлөн ажилласан зовлонг нь мэдэрдэг байгууллагын хувьд Засгийн газар, ХААҮЯ-наас архи үйлдвэрлэлийн бодлого, хяналт, борлуулалт, үйлчилгээг ил тодоор чангатгаж хууль зөрчсөн үйлдлийг зогсоож байгаа явдлыг  ард түмний хүсэн хүлээсэн хэрэгцээ гэж үзэн дэмжиж байгаагаа мэдэгдье
2. Бид өнөөдөр архинаас гарсан өөрийгөө өөрчилсөн ЭИАК-ийн залуучууд архины үйлдвэрийг арьсны үйлдвэр болгох санаачлага гаргаж байгаа түүхэн үйл явдлын гэрч болж байгаагийнхаа хувьд, бидний олон жилийн хүсэл мөрөөдөл биелж байгааг хараад сэтгэл тайвширч байна. ТАШЭСТөв энэ ЭИАК-ийн залуучуудын санаачлагыг ард түмнээ архидалтын хор хөнөөлөөс өмөөрсөн эх оронч хандлага, бодит тэмцэл, төрөөс дэмжих ёстой бизнесийн шинэ үлгэр жишээ гэж дүгнэж байна
3. Архи спиртийн үйлдвэрээсээ хэд дахин цөөн сэтгэц наркологийн эмч туйлийн хүнд нөхцөлд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ анхааралдаа авч  ЭМДС-ийн хөрөнгийг сэтгэц наркологийн эмч нарын хөдөлмөрийн нөхцөл хангамжийг сайжруулах, гадаадад мэргэжил дээшлүүлэх, шинээр бэлтгэх, архины хор хөнөөлөөс иргэдээ хамгаалах бодит ажилд зориулах замаар иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихийг ЭМДС-ийн шинэ дарга   Удвал танаас албан ёсоор хүсч байна
Чанар стандарт хангаагүй хэт үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, эмгэг хэрэглээ, албан байгууллагын хавтгайрсан архидалтаас шалтгаалж F10 ангилалын архинаас шалтгаалсан өвчин эмгэгтэй болсон хүмүүст эмчилгээ үйлчигээ, анхан шатны тусламж үзүүлэхгүйгээр цалингаар нь торгодог, ажлаас нь халдаг, өөр сонголтгүйгээр цор ганц шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх зэрэг хүний эрхийг зөрчдөг явдлыг бүх шатанд таслан зогсоож архины асуудалтай хүний эрхийг хамгаалах чиглэлд цаг алдалгүй шинэчлэл хийхийг ХЗЯ –ны сайд  Тэмүүжинд санал болгож ТББ –уудыг сонсож хамтран ажиллах цаг болсоныг  мэдэгдье гэв.

 

Зургийн цомог

03.jpg

Нийт хандалт

527914
ӨнөөдөрӨнөөдөр75
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1830
Энэ сардЭнэ сард75
НийтНийт527914

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800