Танилцуулга

Вэбээс хайх

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл PDF Хэвлэх И-мэйл

2011 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 199.2 мянган тонн төмс, 105.2 мянган тонн хүнсний ногоо хураан авч жилийн хэрэгцээт төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны  62.6 хувийг  дотоодын ургацаас хангав. 2010 оны ургацтай харьцуулахад төмс 30.2 мянган тонн, хүнсний ногоо 14.9 мянган тонноор тус тус ахиу байна

Үзүүлэлтүүд 2002 2007 2008 2009 2010 2011
1 Төмс тарьсан талбай /мян.га/ 10.2 11.6 12.3 13.1 13.8 14.6
2 Хүнсний ногоо тарьсан талбай /мян.га/ 7.0 6.1 6.5 6.5 6.9 7.2
3 Төмс хураасан ургац/мян.тн/ 51.8 113.6 142.1 155.7 156.1 199.2
4 Хүнсний ногооны ургац/мян.тн/ 39.7 79.1 80.6 81.4 90.1 105.2
5 Төмсний хангамжийн дотоодын үйлдвэрлэлээр хувь 48.3 86.8 108.3 103.5 100.0 100.6
6 Хүнсний ногооны хангамжийн дотоодын үйлдвэрлэлээр хувь 27.3 45.3 45.6 49.7 54.3 62.6

 

Тариалалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтай  явуулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд: - Газар тариалан эрхлэгчийн   дотооддоо  тарьж борлуулсан үр тариа  төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний  сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас   чөлөөлүүлсэн. /2011.02.02/

- “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай”  Улсын  Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж  улирлын ялгаатай  байсан  албан  татварын  хувь хэмжээг  сонгино, байцаа, шар лууван, шар манжин  хүнсний ногооны төрөл дээр улирлын ялгаваргүйгээр  “15” хувь болгож нэмэгдүүлсэн. /2011.05.06/

- 2012 онд “Ногоон хувьсгал”  хөтөлбөрийн үр шим хүртэгч  756 хоршоо,  аж ахуйн нэгж, 41,2 мянган  өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхлэн 19.2 мянган га-д тариалалт хийгээд байна.

 

- “Газар тариалангийн салбарын техник, технологийг сурталчлах, Ногоон хувьсгал –Чацаргана - 2012” улсын үзүүлэх сургалт 08 сарын 08-13–ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөр, маршрутын дагуу Дархан-уул, Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдаж 21 аймаг, нийслэлийн ХХААЖДҮГ-ын дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн,  ногоочид зэрэг 150 гаруй тєлєєлєгч оролцлоо.

- “Алтан намар -2012” үзэсгэлэн худалдаанд 17 аймаг, нийслэлийн 8 дүүргийн нийт 280 ногоочин, 6 аж ахуй нэгж, 7 хоршоо, 5 төсөл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, таримал болон байгалийн жимс, чимэглэлийн модны суулгац, эмийн ургамал бүтээгдэхүүнээр, 3 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрт ашиглаж байгаа 7 нэр төрлийн дунд, бага оврын хүчин чадалтай техник тавьж оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид 658,8 тонн төмс, 1094.9 тонн хүнсний ногоо, 13000 шил нөөшилсөн ногоо, 2.0 тн  зөгийн бал, 2.0 тонн чацаргана, 0.2 тонн үхрийн нүд, 3 тонн байгалийн жимс /аньс, чацаргана, нэрс, долоогоно, нохойн хошуу/ 7.5 мянган ширхэг чацарганы суулгац, 1.4 мянган ширхэг үхрийн нүдний суулгац, 500 ширхэг чимэглэлийн суулгац, 100 ширхэг гүзээлзгэний суулгац, 150 ширхэг тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр  нийт  899.2 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

- Төмс, хүнсний ногоо тариалах, арчлах, хураах болон ургамал хамгааллын үйл ажиллагаа, хөрсний үржил шимийг сайжруулах талаархи сургалтыг бүсчилэн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт зохион байгуулав. Сургалтанд 21 аймаг, Нийслэлийн 5 дүүргийн 150 гаруй хүн хамрагдав.

 

 

 

2012 оны зорилт

- 2012 онд нийтдээ 15.0 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо тариалж  200.0 мянган тонн төмс, 110.0 мянган тонн хүнсний ногоо хураан авна. 

- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэхээр 5000 ширхэг бага оврын тракторын иж бүрдэл нийлүүлнэ.

- Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ хангах зорилгоор “Хүнсний ногоо” хөтөлбөр боловсруулж батлуулан хэрэгжүүлнэ.

- Буудай хадгалах элеваторын багтаамжийг 36.0 мянган тонноор, төмс, хүнсний ногоо хадгалах зоорийн хүч чадлыг 15.0 мянган тонноор тус тус нэмэгдүүлнэ.

 

Зургийн цомог

country200.jpg

Нийт хандалт

518307
ӨнөөдөрӨнөөдөр92
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1179
Энэ сардЭнэ сард448
НийтНийт518307

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800