Танилцуулга

Вэбээс хайх

Танилцуулга PDF Хэвлэх И-мэйл

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

1 Зах зээлийн эдийн засагт шилжих бүтцийн өөрчлөлт
1990 оноос өмнө Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгогч томоохон салбарын нэг байв. Хуучин ЗХУ-ын аж үйлдвэрийн салбарын загварыг үндэслэсэн Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь 100 хувь төрийн өмчид байсан төдийгүй гол төлөв ЭЗТХАЗ-ын (СЭВ-ийн) орнуудын зах зээл дээр өөрийн бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан. Өнөөгийн аж үйлдвэрийн салбартай харьцуулахад харьцангуй өргөн чиглэлийн үйл ажиллагаатай (олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг) дэд салбар тус бүр дээр наад зах нь нэгээс хоёр орчин үеийн томоохон хэмжээний төрийн өмчийн үйлдвэрүүдтэй байсан болно.
Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь 1980-аад оны турш харьцангуй эрчимтэй өсч байсан салбар бөгөөд хэрэв 80-аид оны эхний хагаст жилд дунджаар 9% өсч байсан бол сүүлийн хагаст жилдээ 5%-аар өсч байсан байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явц өрнөж эхэлснээс хойш хугацаанд аж үйлдвэрийн салбарын төрийн өмчийн үйлдвэрүүдийн байдал хурдацтайгаар доройтож эхэлсэн. Үүний үр дүнд нийт эдийн засагт эзлэх аж үйлдвэрийн салбарын хувь хэмжээ 1990 онд ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байсан бол 2000 он гэхэд 20 хувь хүртэл буурч тэр дундаа боловсруулах үйлдвэрийн салбарын хувь хэмжээ 1995 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол 2000 он гэхэд 6 хувь хүртэл буурч харин 2004 он гэхэд 5 хувьтай болсон байна. Үнэн хэрэгтээ ашигт малтмалын үйлдвэрлэлээс (зэс болон алт олборлолтоос) бусад ихэнх боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн буурч ирсэн (Хүснэгт 2.1-ийг харах). Үүний зэрэгцээ аж үйлдвэрлэлийн салбар дахь нийт ажлын байрны тоо нэгэн адил цөөрсөн болно.
Хүснэгт 1: Монгол улсын аж үйлдвэрийн салбарын гүйцэтгэл (1993-2004)

 Бүтээгдэхүүн (Бусдаар тодорхойлоогүй бол 000 тонн,)  1993 2001 2002 2004
 Зэсийн баяжмал  334 381 376 371
 Алт (кг) 1.117 13.675 12.097 19.417
 Тоосго (сая) 33 21 13 12
 Цемент 82 68 148 62
 Шохой  51 30 42 30
 Зүсмэл мод (000 м3) 85 21 10 18
 Самнасан ноос  4 2 1 2
 Эсгий (000 метр) 241 110 113 68
 Ноосон бүтээгдэхүүн (000 метр) 290 38 32 59
 Хүрэм (000) 1 - - -
 Бэлэн хувцас (000) 3 - - -
 Савхин гутал (000 хос) 1.031 17 9 3
 Савхин хүрэм (000) 9 0 0 0
 Нэхий бүтээгдэхүүн (000) 87 2 2 4
 Мах, гахайн мах эс оролцуулсан байдлаар  17 12 7 4
 Гурил  176 38 50 58
 Гурилан бүтээгдэхүүн  46 8 6 7
 Сүүн бүтээгдэхүүн (литр)  13 1 3 6
 Саван 171 - - -
 Хивс (000 м2) 100 615 534690 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн газар
Дотоодын хөрөнгө оруулалт, түүхий эд болон шинэ технологийн дутмаг байдлын улмаас аж үйлдвэрийн салбарыг сэргээх явц нь удааширалтай хэвээр байгаа. Аж ахуйн нэгжийн өндөр татвар болон зээлийн өндөр хүү гэх зэрэг нь аж үйлдвэрийн салбарын хөгжилд нэгэн адил саад болсоор байгаа юм. 2002 оны сүүлээр “Монгол улсын аж үйлдвэр болон худалдааны хөгжлийн бодлого” (UNDP/UNIDO, 2002) гэх сэдвээр бэлтгэсэн тайланд шийдэгдээгүй хэвээр буй шилжилтийн үеийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон байна. Үүнд:
1. Оршин тогтнож чадахуйц байсан төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын алдаатай хувьчилсаны улмаас тэдгээрийн дийлэнх нь дампуурсан явдал;
2. Урьд өмнө байсан түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоо нурж, үүний дунд ялангүяа мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэх тогтолцоо устсан явдал;
3. Ширэн гутал болон савхин эдлэл гэх Монгол улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн борлуулж байсан хуучин социалист орнуудын зах зээл устсаны дараагаар төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь шинэ зах зээл олж тогтоож чадаагүй явдал;
4. Урьд өмнө харьцангуй өргөн тархалттай байсан мал эмнэлгийн сүлжээ үгүй болсноор малын өвчилөл хяналтнаас алдагдаж ихэссэн явдал.
Үйлдвэр худалдааны хөгжлийн бодлогын талаарх тайланд дурьдсанаар мал аж ахуй, газар тариалангийн салбарыг сэргээх, ялангуяа мал эмнэлэг болон мал үржүүлийн үйлчилгээг сайжруулах, түүхий эдийн чанарын хяналт тогтоох, зэрэглэн ангилах, агуулах болон түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог урьдчилан сэргээлгүйгээр аж үйлдвэрлэлийн салбарыг бүрэн дүүрэн сэргээх нь бэрхшээлтэй юм. Төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын удирдлагын тогтолцоо аргачилалыг шинэчлэх, цаашид хувьчлахаар төлөвлөсөн аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг болгоомжтой хийх чиглэлээр тодорхой алхмууд авах шаардлагатай байна.

2 Аж үйлдвэрийн салбарын бүтэц
1990 оноос хойшх хугацаанд Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь бүтцийн томоохон өөрчлөлтөнд өртөх болсон. Урьд өмнө төрөөс ихээхэн хамааралтай байсан аж үйлдвэрүүдийн ихэнх салбаруудын (тухайлбал машин тоног төхөөрөмжийн, химийн, металлургийн, тээврийн болон цахилгаан хэрэгслэлийн үйлдвэрүүд) төрөөс хамаарах хамаарал нь багассан. Аж үйлдвэрийн ихэнх гол салбарууд нь хөдөлмөрийн хүч ихээр шаардсан, мөн хүнс, ундаа, савхин эдлэл, нэхмэл, оёдол болон гутлын үйлдвэрүүдийн дэд салбарууд нь үндсэндээ мал аж ахуйн салбарт тулгуурлаж байсан. Эдгээр дэд салбарууд нь үйлдвэрлэлийн нэмүү өртөг болон аж үйлдвэрийн салбар дахь ажлын байрны дийлэнх хэсгийг бүтээдэг байсан төдийгүй улс орны аж үйлдвэрийн чиглэлийн экспортын ихэнхийг бүрэлдүүлдэг байсан.
UNIDO database/ҮСГ Хүнс болон ундааны үйлдвэрлэлийн салбар нь Монгол улсын тэргүүлэх үйлдвэрлэлийн дэд салбар болох нь маргаангүй юм. 2001 онд энэ дэд салбар нь нийт ҮНӨ-ийн 46% бий болгож, нийт аж үйлдвэрийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн 24%-г бүрдүүлж байв. Салбарын энэ байдал нь ерөнхий эдийн засгийн дүр төрхтэй ихээхэн холбоотой байхийн зэрэгцээ импортоос бага хамааралтай юм. Мах болон махан бүтээгдэхүүн бол экспортын чиглэлийн цорын ганц бүтээгдэхүүн төдийгүй экспортын чиглэлээр цаашид хөгжих боломжтой цорын ганц бүтээгдэхүүний нэг юм. Хүнсний бусад бүтээгдэхүүн болон ундааны төрлийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн дотоодын зах зээлд нийлүүлэх явдлаар хязгаарлагддаг.
Нэхмэл эдлэл ба бэлэн хувцасны (оёдолын) үйлдвэрлэл Монгол улсын удаах томоохон аж үйлдвэрлэлийн дэд салбар бөгөөд 2001 оны байдлаар тус салбар нь нийт аж үйлдвэрийн салбарт бий болгосон нийт ҮНӨ-ийн 35%-ийг харин нийт ажлын байрны 55%-ийг бүрдүүлж байжээ. Энэ дэд салбарт бүртгэгдсэн нийт өсөлтийн ихэнх нь экспортын баримжаатай үйлдвэрүүд бүрдүүлж байсан бөгөөд үүний дунд нэхмэл бүтээгдэхүүний (ихэнхдээ ноолуур давамгайлсан) экспортын өсөлт 1992 болон 2001 оны хооронд 54%-иас 75% хүртэл хурдацтай өссөн байна. Гэсэн хэдий ч Монгол улсын бэлэн хувцасны томоохон зах зээл болох АНУ нь 2005 онд Монгол улсад олгож байсан экспортын квотыг дуусгавар болгосноор гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа зогсоож зах зээлээс гарах тохиолдолд Монгол улсын оёдолын үйлдвэрлэлд ихээхэн хүндрэл учруулах юм.
Монгол улсын аж үйлдвэрийн гурав дахь бөгөөд сүүлийн томоохон дэд салбар нь арьс шир, савхин эдлэлийн салбар юм. Энэхүү дэд салбарт томоохон бүтцийн өөрчлөлт явагдсан бөгөөд үүний үр дүнд Монгол улсын ихэнх арьс шир нь түүхий эд хэлбэрээр буюу анхан шатны боловсруулалт хийгдсэн вэт блю (wet blue) хэлбэрээр хятадын зах зээлруу экспортлогдож байгаа. Харин савхин хүрэм, ширэн гутал болон арьс ширэн бусад бүтээгдэхүүний талаарх дотоодын эрэлт хэрэгцээг Солонгос, Турк улсаас импортолсон бүтээгдэхүүнээр хангах болсон. Монгол улсын аж үйлдвэрийн салбар дахь уналтын (de-industrialisation) хамгийн тод шижээ бол арьс ширний салбарт явагдаж өнгөрсөн сүүрэл юм. 1990 оноос 1995 оны хооронд бог малын арьс, бод малын шир, савхин гутал, савхин болон арьсан хүрэмний үйлдвэрлэл 90 гаруй хувиар буурсан бөгөөд 2000 оны үед нийт үйлдвэрлэл нь өчүүхэн бага болтлоо буурсан байна.
2001 оноос хойшхи хугацаанд хонь, ямааны арьс боловсруулалт болон ширэн гуталын үйлдвэрлэлийн чиглэлээр бага зэргийн гарсан бол арьс ширний бусад салбарууд нь уналтын байдалтай хэвээр ирсэн. Үүний үр дүнд 1992 онд энэ дэд салбар нь аж үйлдвэрийн нийт салбарт бий болгож буй ҮНӨ-ийн 8 хувийг харин аж үйлдвэрийн салбарын нийт ажлын байрны 15 хувийг тус тус бүрдүүлж байсан бол 2001 он гэхэд хэдийгээр нийт улсын экспортод аж үйлдвэрийн салбарын экспортын эзлэх хувь хэмжээ (2001 онд ойролцоогоор 22 хувь) тогтвортой байсан ч дээрх үзүүлэлт нь (арьс ширний салбар дахь ҮНӨ) тус тус 0 хувь ба (ажлын байр) 1 хувь хүртэл унасан болно.
Монгол улсын аж үйлдвэрийн салбарын нарийвчилсан дүн шинжилгээг “Үйлдвэр болон худалдааны хөгжлийн бодлого”-ын (ҮХХБ) талаарх тайланд дэлгэрэнгүй хийж гүйцэтгэсэн. Энэхүү тайланд мал аж ахуйн гаралтай түүхий эд тулгуурласан багц үйлдвэрүүд нь Монгол улсын аж үйлдвэрлэлийн салбарын үндсэн дүр төрхийг бий болгож байгаа хэмээн тодорхойлсон юм. Үүнд мах боловсруулах, сүү болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, арьс ширний боловсруулах, савхин гутал, савхин бүтээгдэхүүн, үслэг эдлэлийн үйлдвэрлэл, ноолуур боловсруулалт, бэлэн хувцасны үйлдвэрлэл, тэмээний ноос боловсруулалт, хивс, ноосон хөнжил, эсгий гутал болон бусал эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэх мэтийн салбарууд багтана.
Хэдийгээр эдгээр бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийн хэмжээ нь шилжилтийн өмнөх үеийн хэмжээнээс ихээхэн бага байгаа боловч (ноолуурын үйлдвэрлэлээс бусад), мал аж ахуйн гаралтай түүхий эд тулгуурласан аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж өндөр хэвээр байгаа. Ихэнхи тохиолдолд шинэ тоног төхөөрөмж худалдан авах хэлбэрээр багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр маш хурдан сэргэн босгох өргөн боломж Монгол улсын аж үйлдвэрийн бараг ихэнх дэд салбаруудад байгаа юм. Монгол улсын аж үйлдвэрийн салбар хурдацтай хөгжиж буй Хятад, Солонгос, Зүүн Өмнөд Азийн зах зээл мөн ОХУ-ын томоохон зах зээлд нэвтрэх бүрэн бололцоотой. Мөн үүнээс гадна Монгол улсад өндөр хөгжсөн үйлдвэрлэлийн ур чадвар, орчин үеийн аж үйлдвэрийн салбарыг эрхлэн явуулах урьд өмнө хуримтлуулсан ихээхэн туршлагатай хөдөлмөрийн хүч бэлэн байгаа юм.
“Үйлдвэр болон худалдааны хөгжлийн бодлого”-ын талаарх тайлангийн дагуу Монгол улс дахь хөдөлмөрийн хөлс нь Хятад, Индонези, Энэтхэг гэх зэргийн улс орнуудын үзүүлэлтээс бага байгаа нь үйлдвэрлэлийн өртгийн хувьд томоохон давуу талыг бий болгож байгаа юм. Эдгээр бүх хүчин зүйлсүүд аж үйлдвэрийн салбарын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр болж чадахийн зэрэгцээ үр өгөөж бүхий томоохон ажлын байр бий болгогч болгох бололцоотой юм.
3 Сүүлийн үеийн өөрчлөлтүүд Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь сэргэн босголтын адармаатай үе шатандаа байгаа юм. 2001 онд эдийн засгийн бодит өсөлтийн нийлбэр дүн нь шилжилтийн өмнөх үеийн өсөлтийн хэмжээнд хүрч чадсан ч ДНБ-нд ногдох аж үйлдвэрийн салбарын өсөлтийн хувь хэмжээ төдийлөн сайжирч чадаагүй хэвээр байгаа. Өнгөрсөн арван жилийн хугацаанд ДНБ-ний бүтцийн өөрчлөлт гарсны үр дүнд үйлчилгээний салбар нь газар тариалангийн салбараас хавьгүй том салбар болж, 2004 он гэхэд ДНБ-ний 53 хувийг бүрдүүлж байсан (1995 онд 38 хувь байсан бол); харин газар тариалангийн салбар нь ДНБ-ний 38 хувийг бүрдүүлж байсан бол 20 хувь хүртэл буурсан, мөн аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт нь 12 хувиас 5 хүртэл буурчээ. Үйлчилгээний салбар нь хамгийн их ажлын байр бий болгож байгаа бол (2004 оны үед нийт ажлын байрны тэн хагас хувийг эзэлж байсан); үүний дараагаар газар тариалангийн (40% орчим) болон аж үйлдвэрийн салбарууд (12%) тус тус орж байна. Аж үйлдвэрийн салбар дахь ажлын байрны тоог нийт ажлын байрны тоонд харьцуулахад ойролцоогоор 3-аас 4 хувь байна.(Хүснэгт 2.3-ийг харах).
ДНБ-ний талаарх мэдээлэл нь АХБ-наас; Хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл нь ҮСГ болон СЭЗЯ-наас * Багцаалал Макро эдийн засгийн тогтворжилт ба үргэлжиж буй бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ чиглэлийн шинэчлэлийн зорилтуудыг Засгийн газрын 2000-2004 онуудад баримтлах үндсэн чиглэлд тодорхой тусгасан төдийгүй 2003 оны долдугаар сард баталсан Эдийн засгийн өсөлт ба ядуурлыг бууруулах стратегийн төлөвлөгөөнд (ЭЗӨЯБСТ буюу EGPRS) дахин тодотгосон болно.
Засгийн газрын Эдийн засгийн өсөлт ба ядуурлыг бууруулах стратегийн төлөвлөгөөний үндсэн зорилго нь эдийн засгийн жилийн өсөлтийг 5.5-6 хувьд хүргэх явдал юм. 2003 онд эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрч харин 2004 онд 10.6 хувьд хүрсэнээр эдгээр зорилтууд нь төлөвлөсөнөөсөө даван биелсэн юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд ДНБ-ний өссөн нь газар тариалангийн салбарт нааштай өөрчлөлт гарсан болон өсч буй үйлчилгээний салбарын гүйцэтгэлтэй холбоотой. 2004 оны ДНБ-ний хөөрөгдөл буюу өсөлт нь хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэл эерэг байсан, уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэн, мөн дэлхий зах зээл дэх алт болон зэсний үнэ өндөр байсны үр дүн юм. Харин дээрх өсөлтийг бий болгоход аж үйлдвэрийн салбараас оруулсан хувь нэмэр нь өчүүхэн хэвээр байв. Хэдийгээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарт томоохон хэмжээний бүтцийн өөрчлөлт явагдсан боловч салбарын ерөнхий дүр зураг тийм ч өөдрөг бус хэвээр байгаа юм.
Өнөөгийн байдлаар Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь 10 жилийн турш үргэлжилсэн шилжилтийн үе шатнаас гарч байгаа ч шилжилтийн үеэс улбаатай шийдэж дуусаагүй салбарын тулгамдсан олон асуудлууд нээлттэй хэвээр байгаа. Нөгөө талаар Монгол улс нь АНУ-аас Монгол улсад олгож буй бэлэн хувцасны импортын квотыг (Multi-Fiber Agreement) хүчингүй болгох явдлаас ихээхэн хамааралтай. Хэдийгээр АНУ нь хоёр талын худалдааны шинэ гэрээ байгуулсан тохиолдолд салбарын ирээдүй арай өөдрөг байх болов ч хэрэв оёдолын салбарыг шинэчилж илүү нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар олон улсын зах зээл дээр өрсөлдөж чадахгүй бол оёдолын салбар дахь ажлын байр ихээхэн хэмжээгээр хорогдох эрсдэлтэй. Аж үйлдвэрийн салбарын хөгжилд саад болж буй бас нэгэн зүйл бол улс орны аж үйлдвэрийн томоохон салбарууд нь эрчим хүчний хэрэглээнээс ихээхэн хамаарлтай байгаа явдал бөгөөд энэ байдал нь салбарын цаашдын тогтвортой хөгжилд эрсдэл учруулж байгаа юм. Үүний үр дүнд бий болж буй агаар, газар, усны бохирдол нь ирээдүйн хөгжилд саад учруулж болзошгүй. Үүнээс гэдна тээврийн өндөр өртөг, шаардлагад нийцээгүй дэд бүтэц, болон зээл авах боломж хомс буй зэрэг нь Монгол улсын өрсөлдөх чадварт ихээхэн сөргөөр нөлөөлж байна (АХБ, 2005).
Хэдийгээр хувийн хэвшлийн салбарын нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь 85 хувь хүртэл өссөн ч бэрхшээлүүд их хэвээр байгаа. Хувийн хэвшлийнхний хөгжлийн орчинг сайжруулах зорилгоор багц хууль батлаж байгаа ч хуулийн тунхаглал болон хэрэгжилт хоёр нь ихээхэн зөрүүтэй хэвээр байна. Зээлийн хүү өндөр хэвээр байгаа, мөн зээл олгох хугацаа богино байгаагаас томоохон зээлдэгчдэд хөрөнгө оруулалт хийх явдлыг хязгаарлах төдийгүй зээл авах этгээдийн хүрээг ихээхэн хумиж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд саад болж байна. Хөрөнгө оруулалт их байгаа ч хадгаламж ашиглалт нь төдийлөн сайжрахгүй байгаа. Тэр ч бүү хэл ДНБ-д ногдох хадгаламжийн хэмжээ буурсаар байгаа. Хангалттай бус хадгаламжийн хэмжээ болон хөрөнгө оруулалтын талаарх эрэлт хэрэгцээний хоорондох зөрүүний улмаас бий болсон хомсдолыг гадаадын хөрөнгө оруулалтаар зохицуулах шаардлагатай болдог (АХБ, 2005). Дэлхийн зах зээлд нэгдэх зорилгоор дараагийн хорин жилийн хугацаанд аж үйлдвэрийн салбар гол салбар болно гэх нэгдсэн бодлого буюу ойлголтийг бий болгох зорилгоор төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүрдүүлэх зохистой хөрсийг өнөөгийн макроэдийн засгийн тогтворжилт болон өнгөрсөн хугацааны эдийн засгийн зарим нэг ололт амжилтийг нэгтгэх шаардлага бүрдүүлж байна. Хэдийгээр шилжилтийн өмнөх үетэй харьцуулахад өнөөгийн аж үйлдвэрийн салбарын чиглэл нь цөөн бөгөөд технологийн хөгжлийн хувьд хоцрогдсон байгаа ч эдийн засгийн хөгжлийг урагшлуулах зорилгоор Засгийн газар болон хувийн хэвшлийн салбар хамтран ажиллах шаардлагатайн талаар нэгдсэн ойлголтыг бий болгох нь ямар нэгэн зардал гарах зүйл бус юм.

 

Зургийн цомог

03.jpg

Нийт хандалт

510227
ӨнөөдөрӨнөөдөр178
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт425
Энэ сардЭнэ сард425
НийтНийт510227

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800