Танилцуулга

Вэбээс хайх

Ой, модны үйлдэрлэлийн салбар PDF Хэвлэх И-мэйл

 

А.Бодлогын чанартай авсан арга хэмжээнүүд:
1.Засгийн газрын 2011 оны 4 сарын 13-ны өдрийн 113-р тогтоолоор “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-ийн “Хоёр”-ын хоёрт заасан зорилтын хүрээнд өнөөгийн нөхцөлтэй уялдуулан холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан батласан . Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр “Ойн аж ахуйн арга хэмжээг менежментийн төлөвлөгөөний дагуу  хэрэгжүүлэх, ой, ойн дагалт баялгийг зохистой ашиглах, ойн нөөц бүхий зарим бүс нутагт ойн төв зам байгуулах”, “Мод боловсруулах үйлдвэрүүдэд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэн нутагшуулж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэн уламжлалт болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэсэн 2 үндсэн зорилт дэвшүүлсэн.
2. Засгийн газрын 113-р тогтоолын заалтын дагуу тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг БОАЖ, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны 9 сарын 27-ны өдрийн  А/329, А/170 тушаалаар батлуулсан.Энэ төлөвлөгөө батлагдсанаар ой, модны салбарын үйлдвэрлэлд хэрэгжүүлэх ойрын болон дунд хугацааны /2011-2016 онууд/ бодлого, зорилт тодорхойлогдсон.
3. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2011 оны 4 сарын 06-ны өдрийн 103-р тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авахдаа тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтанд оюутан, сурагчдын болон батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа анги, нэгтгэлүүдийн ширээ, сандал зэрэг бүтээгдэхүүнүүд хамрагдсан. 

 

Б.Үйлдвэрлэлийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд:

Мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт /сая  төгрөг/

Салбарын үзүүлэлт 2008 2009 2010 2010 оны
эхний 10
сараар
2011 оны
эхний 10
сараар
Мод, модон эдлэл, мебель тавилга, бусад үйлдвэрлэл 9214,2 7556,6 10267,8 7785,8 8718,5
Боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд эзлэх хувь 1,2 1,03 1.17 0,2 0,2

 

Модон эдлэлийн импорт /мян. ам доллар/

Салбарын үзүүлэлт 2008 2009 2010 2010 оны
эхний 10
сараар
2011 оны  
эхний  10
сараар
Мод, модон эдлэл үнийн дүн 21106,0 13891.4 17719.6 14826,2 27410,6
Эзлэх хувь 0,6 0,6 0.6

Мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт  сүүлийн 10 жилд тогтмол жигд өсөж байгаа ба 2010 оны эхний 10 сарыг  2011 оны эхний 10 сартай харьцуулахад үйлдвэрлэлт 12 %-иар, мод, модон эдлэлийн импорт 84 %-иар өссөн байна.

 

В. Зээл, хөрөнгө оруулалт 
- 2011 оны 10 сарын 31-ний байдлаар үйлдвэрлэлийн салбарт 44 иргэн, аж ахуй нэгж байгууллага 1012,8 сая төгрөгийн жижиг зээл авч, 14 аж ахуйн нэгж, байгууллага бүс нутгийг хөгжүүлэх зээлийн сангаас 6300,0 сая төгрөгийн зээлд хамрагдахаар дэмжигдсэн байна. Салбарын хэмжээнд 2011 онд 160 ажлын байр шинээр бий болсон байна.
- Засгийн газрын 2009 оны 316-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ой модны үйлдвэрлэлийн салбарт 2011 оны эхний 10 сарын байдлаар 63 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, 195 нэр төрлийн 1113,2 сая төгрөгийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэн 892,8 сая төгрөгийн гааль , НӨАТ-ын хөнгөлөлт эдэлсэн байна.
-2011 оны 10 сарын 31-ний байдлаар ой, модны үйлдвэрлэлийн салбарт 3 аж ахуйн нэгж байгууллага 69,65 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр авч үйлдвэрлэлээ өргөтгөснөөр 9 ажлын байр шинээр буй болж,  27 ажлын байр хадгалагдан үлдсэн мэдээтэй байна.

 

Г. Үйлдвэрлэлд шинээр нэвтэрсэн, нутагшсан шинэ технологи,  бүтээгдэхүүн
- Сүүлийн 3 жилд цэвэршүүлсэн зүймэл модон хавтан үйлдвэрлэх технологийг 10 гаруй аж ахуйн нэгжүүд нэвтрүүлсэн ба хавтангийн дагнасан үйлдвэр Багануурт 1, Улаанбаатарт 2, Дарханд 2, Сэлэнгэд 1 үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын мод боловсруулах жижиг үйлдвэрүүд банз боловсруулахын оронд цэвэршүүлсэн хавтанг худалдан авч мебель, модон тавилга хийж байгаа нь үйлдвэрлэл дагналт, төрөлжих боломжийг нээж байна. 
- МДФ хавтангаар барилгын хаалга үйлдвэрлэх Герман улсын “Хомаг” фирмийн техник технологитой “Мегавүүд” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрч  дотоодын барилгын хаалганы хэрэгцээний 50 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна.
- Импортын МДФ хавтангаар гал тогооны тавилга үйлдвэрлэх  солонгос, герман, БНХАУ-ын технологи бүхий  /”Гоулден хоум” ХХК, “Долоон болдог” ХХК, “Вайт Лейк” ХХК, “Дрийм Хоум” ХХК, “Нарны хээ” ХХК зэрэг компаниудын үйлдвэрүүд байгуулагдаж, айл өрхийн хэрэгцээг хангаж байна.
- Зөөлөн мебелийн Говь Хангай , Шилмэл буйдан, Монгол буйдан, Улаанбаатар буйдан, Есөн зэв зэрэг компаниуд бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээгээ өсгөж ажиллалаа.
- Канад улсын модон каркасан барилгын технологийг ЗТБХБЯ, ШУТИС, Канадын ойн аж ахуйн хөрөнгө оруулалт, шинэчлэлтийн агентлаг, “АТА” ХХК-иуд хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлж ард иргэдийг дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, хямд төсөр, бат бөх эдэлгээ сайтай орон сууцаар хангаж байна.
- Бөөрөнхий модыг хэмнэлттэй үлдэц багатай зүсдэг  ОХУ-ын “Тайга”, Шведийн “Norwood” зүсвэрийн фирмийн туузан хөрөөний технологийг Завхан, Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ аймгуудын олон мод бэлтгэлийн аж ахуйнууд нэвтрүүлсэн байна.


 

Зургийн цомог

03.jpg

Нийт хандалт

524330
ӨнөөдөрӨнөөдөр233
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт584
Энэ сардЭнэ сард6471
НийтНийт524330

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800