|
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн салбарын 2010 оны тэргүүлэх зорилт
Өрсөлдөх чадварыг сайжруулж Бүтээмж, үр ашгийг дээшлүүлье • Хүнсний баталгаат байдлыг хангах, бэлчээрийн харилцааг зохицуулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн баталгаа гаргах, татварын уян хатан бодлого баримтлах чиглэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох; • “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гарааны он жил болгох, мал аж ахуйн салбарт учирсан гамшгийн хохирлыг нөхөх, эрсдлийг даван туулах чадавхийг сайжруулах; • Малын гоц халдварт өвчний тайван байдлыг хадгалж, Дэлхийн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас зарим бүс нутагт “шүлхий” болон “үхрийн цээж” өвчнөөр тайван болохыг баталгаажуулах; • “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд 280 мянган га-гаас багагүй талбайд тариалалалт хийж, усалгаатай тариалангийн хэмжээг 36850 га-д хүргэх; • Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд “Халх гол” төслийг хэрэгжүүлж эхлэх; • Тариалангийн үндсэн бүсүүдэд үр үржүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх; • Үйлдвэрийн аргаар боловсруулах сүүг 30.0 мян тонн, махыг 25.0 мянган тонн-д хүргэж, махны экспортыг урьд оныхоос 20 хувиар нэмэгдүүлэх; • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн биржийн сүлжээ бий болгож, орон нутагт үйл ажиллагааг нь эхлүүлэх; • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр зээл олгох, лизингийн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр 5000-гаас доошгүй ажлын байр шинээр бий болгох; • Малын тэжээл үйлдвэрлэлийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлоготой уялдуулан эрчимтэй хөгжүүлж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан тэжээлийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн салбарын 2009 оны тэргүүлэх зорилт
1. Хүн амын хүнсний хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах:
- Хүн амын хэрэгцээт төмсийг бүрэн, хүнсний ногооны 62, гурилын 70 хувийг эх орны хөрсөнд ургуулсан бүтээгдэхүүнээр хангана,
- Өнгөрсөн оныхоос үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг 50 хувь, махны хэмжээг 30 хувиар тус тус нэмэгдүүлнэ.
2. Салбарын хүрээнд үйлчлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох:
- Шинээр 3 хуулийн төсөл боловсруулж, 2 хуулийг шинэчлэн найруулж, 1 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Засгийн газар, Улсын Их хуралд өргөн барина.
3. “үйлдвэржүүлэлтийн жил”-ийн ажлыг орон даяар зохион байгуулах:
- “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг батлуулж хэрэгжүүлнэ.
- Орон нутагт жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулахад эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ.
4. Тариалангийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх:
- Тариаланчдад жижиг, дунд болон өндөр хүчин чадлын трактор, комбайн, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машиныг лизингийн нөхцлөөр нийлүүлнэ.
- Тариалангийн бүсэд шинээр 45.0-50.0 мянган тонны багтаамжтай элеватор барьж ашиглалтад оруулж, нөөцийн буудайн хүлээн авах чадавхийг нэмэгдүүлнэ.
- Таримал ургамлын үр үржүүлгийн үндэсний төвийг шинээр байгуулж, сортын үрийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлнэ.
- Хамгаалагдсан хөрсний аж ахуйг хөгжүүлэн 33.6 мянган метр квадрат нийлэг хальсан хүлэмж шинээр барина.
- Услалтын системийг шинээр барих болон сэргээн засварлаж усалгаатай талбайн хэмжээг 5.0 мянган га-гаар нэмэгдүүлнэ.
- Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллагсдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна.
5. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж, хадлан, тэжээлийн хангамжийг сайжруулах:
- Малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулж, хэрэгжүүлнэ,
- Цэвэр үүлдрийн болон эрлийз малын тоог 5.5 хувиар өсгөж, цөм сүргийн малыг 1.5 саяд хүргэнэ,
- Сүү, махны чиглэлийн төрөлжсөн фермерийн аж ахуйн тоог 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ,
- Малын тэжээл үйлдвэрлэлийн хэмжээг 12 хувиар, байгалийн хадлан, гар тэжээлийн хэмжээг 7.5 хувиар тус тус нэмэгдүүлнэ,
- Улсын төсвийн хөрөнгөөр 250 худаг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулна,
- Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажлыг 610.0 мянган га талбайд гүйцэтгэнэ,
- Бүх аймагт бэлчээрийн менежментийн загвар сумыг бий болгоно,
- Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношлогоо, шинжилгээний чадавх, ажил үйлчилгээний бэлэн байдлыг сайжруулна,
- Мал, амьтны гоц, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах малын тоог урьд оныхоос 2.5 хувиар нэмэгдүүлнэ,
- ОХУ болон БНХАУ-тай мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээр, эрүүл ахуй нөхцлийг тохиролцож, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
|