Танилцуулга

Вэбээс хайх

Тусгай зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл PDF Хэвлэх И-мэйл

 

 

- Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх, Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тус бүр бүрдүүлэх баримт бичиг
1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :
1.1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах
1.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
1.3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
1.4. Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;
2. Тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ:
2.1. Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх - 800 000-2 000 000 төгрөг
2.2. Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх - 200 000-500 000 төгрөг
2.3. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх - 80 000-200 000 төгрөг
3. Бусад:
3.1. Дансны дугаар: 2609006065, Улаанбаатар банк , Баянзүрх дүүргийн татварын хэлтэс
3.2. Гүйлгээний утга: Тэмдэгтийн хураамж
3.3. Гэрчилгээний үнэ: 5000 төгрөг бэлнээр ҮХААЯ-ны няравт тушаана.

 

 

- Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
1.1 .тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл  /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдсан/
1.2 тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ,  иргэн бол иргэний үнэмлэхийн наторатаар гэрчлүүлсэн хуулбар
1.3 Компаний Эрхлэх үйл ажиллагаа, ажлын танилцуулга 
1.4 Улсын тэмдэгтийн хураамж  /УБ банк БЗД-ийн татварын хэлтэс, ХХААХҮЯ,  Данс № 2609006167  Тусгай тэмдэгтийн хураамж 600000 төг, Санхүүд гэрчилгээний үнэ 5000 төг тус тсу тушаана/
1.5 Гадаадын байгууллагатай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох чиглэлээр байгуулсан гэрээ, итгэмжлэл. Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлсэн эмийн гэрчилгээ   /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 8.1; 8.5, Малын эмийн улсын бүртгэлийн дүрмийн 2.1.6 дахь заалтууд /
1.6 Мал эмнэлгийн ажилтан, эмчийн анкет, мэргэжлийн сургууль төгссөн үнэмлэх, гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,  ажилд орсон тушаалын хуулбар // Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7.4 дэх заалт/

 

 

- Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах бичиг баримт

1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
2. Тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдөл.Жич: Тухайн аж ахуйн нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байх.
3. БОАЖЯамны “байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт”
4. Тэмдэгтийн хураамж 20000 төгрөг-БЗД-ийн Татварын хэлтсийн УБ дахь-26090061675. Гэрчилгээний үнэ 5000 төгрөгийг  ХХААХҮЯ-ны санхүүгийн кассанд тушаана.

 

 

- Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад бүрдүүлэх баримтууд
1. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл
2. Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын нэгдсэн дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн бүрэн шинжилгээний дүн
3. Аймаг, нийслэлийн татварын албаны тодорхойлолт, санал
4. Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлт
5. Аж ахуйн нэгжийн танилцуулга, үйл ажиллагааны тайлан /Журмын 4 дүгээр хавсралт маягт/
6. Улсын бүртгэлийн, тусгай зөвшөөрлийн болон тохирлын гэрчилгээний натриотаар гэрчлүүлсэн хуулбар
7. Спиртийн татан авалт, зарцуулалт, онцгой албан татвар төлөлтийн тайлан /Журмын 5 дугаар хавсралт маягт/
8. Эрүүл мэндийн анхааруулга, баталгаажуулсан барааны тэмдэг бүхий шошгоны загвар
9. Аймаг, нийслэлийн Засаг даргын санал
10. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ,техник технологи, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг шалгасан акт
11. Тоолуурын баталгаажилт
12. Барааны тэмдэгийн баталгаажилт
13. Ажлын байрны дүгнэлт

 

 

- Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад бүрдүүлэх баримтууд

а/мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн  дүгнэлт, ажлын байрны талаархи дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
б/харъяалагдах татварын албаны тодорхойлолт, санал;
в/ажлын байрны галын аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, эсхүл олгосон зөвшөөрөл;
г/байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
д/аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн, тохирлын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотриатаар баталгаажуулсан хуулбар;
е/түүхий эдийн татан авалт, зарцуулалт, экспорт, онцгой албан татвар төлөлтийн тайлан /сүүлийн 3 жилээр/;
з/тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн газар, хураасан ургацын талаархи мэдээ;
ж/барааны тэмдгийн баталгаажилт, шошгоны загвар;и/аймаг, нийслэлийн Засаг даргын санал.

 


Зургийн цомог

country200.jpg

Нийт хандалт

535247
ӨнөөдөрӨнөөдөр318
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1861
Энэ сардЭнэ сард7408
НийтНийт535247

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800