ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Энэ жил буудай төмсний дотоодын хэрэгцээг бүрэн, хүнсний ногоог 55 хувиар хангаж байна

Ургац хураалтын урьдчилсан дүн гарсантай холбогдуулан Ургац хураалтын улсын комисс хуралдлаа. Хуралдааныг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ.        

Улсын ургацын комиссын гишүүд та бүхний амрыг эрэн мэндчилье.

Ургац хураалтын улсын комисс хуралдлаа

Ургац хураалтын урьдчилсан дүн гарсантай холбогдуулан Ургац хураалтын  улсын комисс /2016.11.15 / хуралдаж  энэ жилийн ургац хураалтын явц, цаашид юуг анхаарах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралд  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга болон бусад яамны дэд сайд нар,  албаны хүмүүс оролцлоо.

“Great” төслийн захирал конрад бөрд нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Кэтрин Арнолд,  ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Питер Викенден, “Great” төслийн захирал ноён Конрад Бөрд нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. 

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил 90.0 хувьтай байна

Улсын онцгой комиссын хурлын үеэр малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар /2016.11.16/ танилцууллаа.  Энэ онд Говьсүмбэр аймгийн нэг, Төв аймгийн гурван суманд шүлхий өвчин, Ховд аймгийн 11 сум, Говь-Алтай аймгийн хоёр сум, Баян-Өлгий аймгийн нэг сум, Увс аймгийн хоёр сум, нийт 14 суманд бог малын мялзан өвчин тус тус бүртгэгдэж тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлсний үр дүнд одоогийн байдлаар уг өвчнийг хяналтандаа бүрэн аваад байна.
Өвчний тархалтыг хязгаарлах, голомтыг устгах зорилгоор холбогдох аймаг, сумдад хорио цээрийн дэглэм тогтоон хүн малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, эрсдэл бүхий бүсүүдийн мал сүргийг вакцинжуулан, халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. 

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:    Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709, 99100535

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. Саналыг үндэслэлийн хамт дараах хаягаар ирүүлнэ үү.

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709

Хэлэлцүүлэг:

Журмын төсөлд санал авч байна.
2016.11.22

“Органик зөгийн аж ахуйд тавигдах шаардлагууд” журмын төсөлд санал авч байна. Журмын төслийг энд дарж үзнэ үү.

Санал авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9/А байр, 5 дугаар давхар, 502 тоот, Утас: 51261687, email:   Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

                 hom1