Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан боллоо

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан /2016.11.23/ боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Зээлийн батлан даалтын сангийн захирал Н.Батзогсох, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Н.Нарангэрэл нар оролцсон юм.

Герман- Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II үе шатыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2016 оны 11 дугаар сарын 12-ноос 19-ны өдөр албан ёсны ажлын айлчлал хийлээ. Уг айлчлалын хүрээнд Дэд сайд Ж.Сауле Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Блезер болон албаны бусад хүмүүстэй уулзаж, тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Герман- Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 2 дугаар үе шатыг 1сая еврогийн төсвөөр эхлүүлэх талаар яам хоорондын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Уулзалтын үеэр талууд цаашид мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Хөрсний дулаан ашиглан нарийн ногоог тариалах төсөл амжилттай хэрэгжиж, Ургацын баяраа хийлээ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд Сорачи Эко орчин түгээх нийгэмлэг, ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, ХААИС хамтран хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл”-ийн ажил дуусч ургацын баяраа тэмдэглэлээ/2016.11.22/.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын уриалга “Малчдад туслах сайн санааны аян”

Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж, монголын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна. 

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. 

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:    Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709, 99100535

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. Саналыг үндэслэлийн хамт дараах хаягаар ирүүлнэ үү.

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709

Хэлэлцүүлэг:

Журмын төсөлд санал авч байна.
2016.11.22

“Органик зөгийн аж ахуйд тавигдах шаардлагууд” журмын төсөлд санал авч байна. Журмын төслийг энд дарж үзнэ үү.

Санал авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9/А байр, 5 дугаар давхар, 502 тоот, Утас: 51261687, email:   Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

                 hom1