Хөрсний дулаан ашиглан нарийн ногоог тариалах төсөл амжилттай хэрэгжиж, Ургацын баяраа хийлээ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд Сорачи Эко орчин түгээх нийгэмлэг, ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, ХААИС хамтран хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл”-ийн ажил дуусч ургацын баяраа тэмдэглэлээ/2016.11.22/.

Ургацын баярын үйл ажиллагаанд Япон улсын Элчин сайдын яамны төлөөлөгч, Жайкагийн Монгол дахь төлөөлөгч, Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэгийн тэргүүн Игараши болон ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Нийслэлийн ХАА-н газрын төлөөлөгч нар оролцсон юм.
“Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл”-ийг 2014 оноос гурван жилийн хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлсэн бөгөөд өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцаа, бууцай зэрэг 5-6 төрлийн нарийн ногоог тариалж байна.

Энэхүү төсөл нь энэ оны 12 дугаар сарын 30-нд дуусах боловч 2017 оны нэг сараас эхлээд “Сэргээгдэх эрчим хүчний газар”, “Монголын энергийн хүч холбоо” ТББ хамтран цаашид үргэлжлүүлэх юм.


А.Буянбаатар / ХААИС-ийн багш, доктор, профессор/

- Хөрсний дулааныг 5-6 метрээс 6-9 градусын дулааныг авч ашиглаж байна. Зун бол эсрэгээрээ хөргөөх систем болдог. Өөрөөр хэлбэл +25 градусын дулаантай байхад темпратурыг хөргөж хэвийн болгодог. Аль ч төрлийн хүнсний ногоог тариалж болно. Зуны улиралд ихэвчлэн өргөст хэмх, улаан лооль тариалж байна. 12 дугаар сараас хоёрдугаар сарын хооронд буюу эд хүйтний үед хүлэмжээ амраадаг.

 

 

 

Игараши / Эко орчин түгээх нийгэмлэгийн тэргүүн /

-“Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл” гурав дахь жилдээ хэрэгжиж амжилттай дуусч байна. Эрчим хүчний яам, ХХААХҮЯ, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, ХААИС хамтарч гурван жил хамтарч ажилласны үр дүнд өнөөдөр ургацаа хураан авч байна. Энэхүү төсөл үүгээр хэрэгжээд дуусч байгаа ч хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хийгдэх олон ажлууд цаашид үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. 

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:    Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709, 99100535

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. Саналыг үндэслэлийн хамт дараах хаягаар ирүүлнэ үү.

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709

Хэлэлцүүлэг:

Журмын төсөлд санал авч байна.
2016.11.22

“Органик зөгийн аж ахуйд тавигдах шаардлагууд” журмын төсөлд санал авч байна. Журмын төслийг энд дарж үзнэ үү.

Санал авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9/А байр, 5 дугаар давхар, 502 тоот, Утас: 51261687, email:   Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

                 hom1