Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан боллоо

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан /2016.11.23/ боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Зээлийн батлан даалтын сангийн захирал Н.Батзогсох, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Н.Нарангэрэл нар оролцсон юм.

Анхдугаар хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох, дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгж байгаагаас 64301 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 84.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан эзэлж байна. Эдгээр жижиг, дунд үйлдвэрийн тоо 54237 бөгөөд энэ салбарын хөдөлмөр эрхлэлт 766911-д хүрээд байгаа нь нийт ажиллагсдын 69.3 хувийг эзэлж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан зорилт 33 үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцоллоо.
Мөн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх хугацаа 2016.12.31-ний өдөр дуусч байгаатай холбогдуулан хугацааг сунгах талаар саналыг хэлэлцсэн юм. Уг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн байна.

 

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. 

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:    Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709, 99100535

Хэлэлцүүлэг:

Хуулийн төсөлд санал авч байна.
2016.12.07

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Төслийг энд дарж үзнэ үү. Саналыг үндэслэлийн хамт дараах хаягаар ирүүлнэ үү.

Энхтайваны өргөн чөлөө 16/А Засгийн газрын 9/1 дүгээр байр, 603 дугаар өрөө, Бодлогын төлөвлөлтийн газар, емайл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. утас 260709

Хэлэлцүүлэг:

Журмын төсөлд санал авч байна.
2016.11.22

“Органик зөгийн аж ахуйд тавигдах шаардлагууд” журмын төсөлд санал авч байна. Журмын төслийг энд дарж үзнэ үү.

Санал авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9/А байр, 5 дугаар давхар, 502 тоот, Утас: 51261687, email:   Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

                 hom1