Салбарын шагналын журам

Шагналын асуудлаар харилцах:

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн М.Чулуунцэцэг
Хаяг: Засгийн газрын байр 9, Хүнс, хөдөө аж ахуйн яам, 7 давхар, 702 тоот, Утас: 51-262559 

1. Журмыг PDF форматаар татах 
2. Шагналын анкет татах

 

Монгол Улсын Засгийн газрын шагнал “Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хүнс, хөдөө аж ахуйн яамны шагнал “Жуух бичиг” шагналд тодорхойлоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

1. Шагнуулах тухай хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг;
2. Шагналд нэр дэвшигчийн танилцуулга /дараагийн хуудсанд оруулсан загварын дагуу цахим хэлбэрээр бөглөнө/;
3. Ажил байдлын тодорхойлолт;
4. Хамт олны хурлаар хэлэлцсэн тухай албан тэмдэглэл;
5. Яамны “Жуух бичиг”-ээр шагнагдсан бол түүний хуулбар;
6. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар;
7. Нутгийн захиргааны байгууллагын санал;

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын засгийн газрын шагнал “Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хүнс, хөдөө аж ахуйн яамны шагнал “Жуух бичиг”-ээр шагнах журмаас үзнэ үү.

Хүндэт тэмдэг, үнэмлэх нөхөн болон сольж олгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

1. Тэмдэг, үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Шагналын үнэмлэхийн хуулбар;
4. Үнэмлэхээ үрэгдүүлсэн бол шагнасан шийдвэрийн хуулбар;
5. Мөнгө тушаасан баримт;

                 hom1