Монгол малын онцлог


Эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль-цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож ,биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм. Монгол үүлдрийн мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн уламжлалтай билээ.
Монгол малын онцлог, үүлдэр омог, ашиг шимийг дэлхийд таниулах, малчдад мал маллах арга ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Монгол орны мал аж ахуй" вэбийг хийлээ. Вэб сайтыг энд дарж үзнэ үү

Монгол адуу

Манай улсын мал аж ахуйн нийт бvтээгдхvvний 10, махны 10.4 буюу 34.5 мянган тонн, сvvний 7.0 хувь буюу 8.0 сая литрийг адууны аж ахуйгаас бэлтгэж байна. Нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан vедээ 400 гаруй кг жин татдаг. Монгол адууны махны нядалгын гарц 52-56 хувь, илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг vйлчилгээтэй.

   

Гvvний хоногийн саам зуны улиралд 7.5 литр. Жилд дунджаар 1.0-1.2 сая тн айраг vйлдвэрлэдэг зэрэг нь эмчилгээ сувиллын ихээхэн ач холбогдолтой. Жилд дунджаар 42.5 мянган тонн адууны мах бэлтгэсэнээс vйлдвэрийн аргаар 12.0 мянган тонныг бэлтгэж 2.7 мянган тонн мах экспортолдог байна. Монгол улс 3.0 саяорчим адуутай бөгөөд түүний дотор галбир, бие цогцос, тэсвэр хатуужил, хурдлах чадвар, ашиг шимийн онцлог ялгаатай Тэс, Дархад, Галшар омгийн адуу байдаг.

Монгол vхэр

Манай орны байгаль, газар зvй, экологийн нөхцлөөс хамааран vхрийн тархалт өндөр уулын бvсэд 27.6, ойт хээрийн бvсэд 25.2, тал хээрийн бvсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бvсэд 12.5, говийн бvсэд 5 хувийг эзлэн vржvvлж байна. Монгол vvлдрийн vхэр нь толгой жижиг, хөнгөн, дух өргөн, хоншоор нарийн, дагз сэртэнгvй байгаа нь хамгийн онцлог шинж юм. Монгол vхэр улаан зvс зонхилж харин хар бидэртэй хvрэн ягаан, ухаа зvсvvд голчлон зонхилно. Монгол vvлдрийн vнээний саамын хугацаа 180 хоног, 4.36 хувийн тослогтой 750-800 л сvv өгөх боломжтой. Сvvлийн жилvvдэд 66.9-113.6 мян.тн vхрийн мах бэлтгэж байгаа бөгөөд жилд 12.9-14.0 мян.тн vхрийн мах экспортлодог.

Манай улс 3.4 сая үхэртэй бөгөөд нутгийн монгол үхрээс гадна Дорнод талын махны хэвшлийн болон Сэлэнгэ үүлдрийн үхэр, Сарлаг, Хайнаг vржvvлж байна. Тvvнчлэн гадаадаас импортоор авчирч vржvvлж байгаа сvvний чиглэлийн Хар тарлан, Талын улаан хосолмол ашиг шимт Алатау, Симментал зэрэг vхэр сvрэг бий. Мөн сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн сүүний болон махны чиглэлийн арвин ашиг шимт үүлдрийн үхрүүдийг гаднаас авчирч байна.

Монгол хонь

Монгол хонь богино өөхөн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм. Монгол хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бөгөөд нядалгын жин дунджаар 23.51кг, гарц 48.12% байна. Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сvvний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг. Уураг нь амин хvчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна.


Одоо манай улс 23.2 сая хоньтой бөгөөд бvдvvн, бvдvvвтэр ноост өөхөн сvvлт Монгол, Байдраг, Баяд, Говь-Алтай, Vзэмчин, Сартуул, Барга үүлдэр, Дархад, Сутай" омог, Хотонт Тамир" vvлдрийн хэсэг, ууцан сүүлт "Керей" vvлдэр, "Торгууд" vvлдрийн хэсэг", Алтанбулаг" vржлийн хэсэг, нарийн нарийвтар ноост “Хангай”, “Орхон”,. “Талын нутгийн цагаан" vvлдэр, "Ерөө" vvлдрийн хэсэг, "Жаргалант" vржлийн үржлийн хэсэг, буржгар арьсны чиглэлийн “Сvмбэр”үүлдрийн хонинуудыг үржүүлдэг.

Монгол ямаа

Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар бvдvvн ухна 55-58, эм ямаа 37-41, шvдлэн ухна 35-38, охин шvдлэн 29-31 кг жин дардаг бөгөөд ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин борлон 200-230, эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн 7 сарын хугацаанд 50-60 л сvv өгөх бөгөөд vvнээс таваарын зориулалтаар 20-30 л сvv сааж ашиглах бололцоотой, сvvний хуурай бодис дунджаар 15.44,нийт уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг.


Манай улс одоо 22.0 сая ямаатай бөгөөд Монгол vvлдрийн ямаанас гадна Говь гурван сайхан, Уулын бор үүлдэр, Алтайн улаан vvлдрийн хэсэг Өнжvvл vvлдрийн хэсэг, Залаа жинстийн цагаан, Эрчим, Баяндэлгэрийн улаан, Буурал, Өлгийн улаан зэрэг омгийн ямааг vржvvлж байна.

Монгол тэмээ

Манай эриний өмнөх 1200-1700 жилийн тэртээгээс эхлэн Төв Азид хос бөхт тэмээн гөрөөс амьдарч байсан бөгөөд одоо ч манай улсын Алтайн цаад говьд зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарч байна. Монгол тэмээний онцлог нь говийн бvсэд бусад төрлийн малаас авдаг ноос, мах, сvv, арьс, шир, ажлын чадвар зэргийг ганцаараа төлөөлөн өгч чаддагт оршино.


Манай улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзэлдэг говийн бүсэд улсын бvх тэмээний 70 шахам хувь нь байршсан байдаг. Монгол тэмээний тоо 1954 онд хамгийн олон 895.3 мянгад хvрч байсан бол 2014 оны эцсийн байдлаар 350.0 мянга байна. Монгол үүлдрийн тэмээний дотор аж ахуй биологийн онцлог ялгаа бүхий Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омог болон “Төхөм тунгалаг”үржлийн хэсгийн тэмээ бий

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол орны мал аж ахуй вэб сайтаас үзнэ үү.

                 hom1