Малын тэжээлийн үйлдвэрлэлт, хангамж

2012 онд улсын хэмжээгээр тэжээлийн нэгжид шилжүүлснээр 624.7 мян.т тэжээл үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 5.8 хувь буюу 38.6 мян. Тонноор буурав. Бэлтгэсэн тэжээлийг нэр төрлөөр, өмнөх оныхтой харьцуулан авч үзвэл 1.7-75.5 хувиар буюу буурсан байна.

Бэлтгэсэн тэжээл, нэр төрлөөр /мян.т/

.....2008..... .....2009..... .....2010..... .....2011..... .....2012.....
Байгалийн хадлан 1030.9 912.3 1137.3 1195.2 1175.1
Сүрэл 11.1 8.5 8.3 7.9 4.6
Гар тэжээл 34.4 25.8 32.7 46.7 39.1
Бэлтгэсэн дарш 0.9 0.5 4.0 8.5 2.1
Эрдэс тэжээл 53.8 44.4 48.0 40.4 36.6
Yйлдвэрлэсэн тэжээл-бүгд, (тэж.нэгж) 560.4 499.2 618.6 663.2 624.6

Тэжээл бэлтгэлтийн хэмжээ /тэжээлийн нэгжээр/ Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт өмнөх оныхоос 0.04-6.2 мян.тонноор өсч, бусад 14 аймаг, Улаанбаатарт 0.3-19.8 мян.тонноор буурав.

Бэлтгэсэн хадлан /мян.т/

508

Тэжээл үйлдвэрлэлтийн хэмжээ /тэжээлийн нэгжээр/ Баруун болон Хангайн бүсэд өмнөх оныхоос 10.1-10.5 хувь буюу 22.3-46.6 мян.тонноор буурч, Төв болон Зүүн бүсэд 4.3-13.6 хувь буюу 8.3-42.8 мян. Тонноор өссөн байна. Нийт тэжээлийн 33.6 хувь нь Хангайн бүсэд, 30.5 хувь нь Төвийн бүсэд, 17.2 хувь нь Зүүн бүсэд, 16.8 хувь нь Баруун бүсэд, 1.8 хувь нь Улаанбаатарт бэлтгэгдсэн байна.

Yйлдвэрлэсэн тэжээлийн хангамж

....2008.... ....2009.... ....2010.... ....2011.... ....2012....
Хонин толгойд шилжүүлсэн мал, мян.тол 67996.0 69491.5 54821.6 60238.6 67294.1
Хонин толгойд шилжүүлсэн нэг малд ногдох тэжээл, тэж.нэгж, кг 8.2 7.2 11.3 11.0 9.3

2012 онд хонин толгойд шилжүүлсэн нэг малд 9.3 кг тэжээл ногдож байгаа нь өмнөх оныхоос 1.7 кг-аар буурав.

Бэлтгэсэн тэжээлийн хэмжээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан тэжээлийн хэмжээ ороогүй, зөвхөн малчид, аж ахуйн нэгжүүдийн гар аргаар бэлтгэсэн тэжээлийн хэмжээ орсон болно.

                 hom1