Сүүний үйлдвэрлэл

Сүү үйлдвэрлэлийн салбарын танилцуулга

Монгол Улсад 2014 оны байдлаар нийт 52 сая толгой мал тоологдсон бөгөөд сүүний гол нөөц боло үхэр сүрэг 3,4 сая толгой, үнээ 1,3 сая толгой байна. Улсын хэмжээнд 2014 онд хөдөө аж ахуйгаас 765,4 сая литр сүү бэлтгэсэн нь өмнөх онтой харьцуулахад 14,7 хувиар, мөн шингэн сүү 28,3 сая литр үйлдвэрлэсэн нь 6,4 хувиар, цөцгий, цөцгийн тос 1450,5 тн үйлдвэрлэсэн нь 21,7 хувиар тус тус өссөн байна. 2015 оны эхний хагас жилд үйлдвэрийн аргаар 14,1 сая литр сүү боловсруулсан байна.
Манай улс 2014 онд шингэн сүүнд шилжүүлснээр 51,0 сая литр буюу 28,1 сая ам долларын үнэ бүхий сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортлосон байна. Харин 2015 оны эхний хагас жилд шингэн сүүнд шилжүүлснээр 14,4 мян.тн бүтээгдэхүүн импортлосон байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

  2009     2010     2011     2012     2013     2014     2014/2013  
Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүү, сая литр 493,7 338,4 529,9 588,0 667,0 765,4 114,7
Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сая литр       24,8 33,8 55,4 72,8 63,9 71,1 117,0
Импортын хуурай сүү, сая литр 19,1 28,0 36,9 36,8 34,0 35,3 103,0

 *ҮСХороо, 2014 оны жилийн статистик мэдээлэл, нөөц ашиглалтын 2010 оны хүснэгтийн үр дүнгээр тодотгов.

Түүнчлэн орон нутагт уламжлалт аргаар үйлдвэрлэсэн сүү цагаан идээний үйлдвэрлэлд 68,8 сая литр, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31,2 сая литр сүү ашигласнаас гадна 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгдэж байна. Монгол Улсын хүн амын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 2014 оны байдлаар 452,6 сая литр байгаа бөгөөд хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүүний хангамж 169,1 хувьтай, үйлдвэрийн аргаар боловсруулсан дотоодын болон импортын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 19 хувьтай байна. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 257 тоот тушаалаар баталсан “Жишсэн дундаж хүний илчлэгийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-нд заасны дагуу жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх сүү (175 гр/хоног), сүүн бүтээгдэхүүн (248 гр/хоног)-ий хэмжээг үндэслэн тооцоход 2015 онд Монгол Улсын нийт хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ шингэн сүүнд шилжүүлснээр 459,8 сая литр байна.

Нэг хүнд ноогдох сүү, сүүн бүтээгдэхүүн

 Сүүнд шилжүүлснээр, л/жилд 2011 2012 2013 2014
190,2 207,1 230,1 258,3

*ҮСХороо, 2014 оны жилийн статистик мэдээлэл, нөөц ашиглалтын 2010 оны хүснэгтийн үр дүнгээр тодотгов.

Үйлдвэрийн хүчин чадал: Улсын хэмжээнд хоногт 230.0 гаруй мянган литр сүү боловсруулах хүчин чадалтай нийт 100 гаруй үйлдвэр, цех байгаагаас Улаанбаатар хотод 45 нь үйлдвэрлэл эрхлэж байна. Эдгээрээс 8-10 нь жилийн турш тогтвортой ажиллаж хүч чадлынхаа 40 хүртэлх хувийг ашиглаж (зайрмагны үйлдвэр оруулан) байна.

Монгол Улсын Засгийн газраас сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг цогц байдлаар нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 43,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг Голомт банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгож байгаагаас өнөөдрийн байдлаар Голомт банкнаас нийт 39 төсөлд 28,2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс сүү боловсруулах 4 үйлдвэрт нийт 8,5 тэрбум төгрөгийн, эрчимжсэн мал аж ахуйн 22 төсөлд 17,4 тэрбум төгрөгийн, сүү боловсруулах цехийн 16 төсөлд 2,1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.

Түүнчлэн сүүний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах зорилгоор хоногт 2-5 тн сүү хөргөх, хадгалах зориулалттай 50 хөргөлтийн төвийг байгуулахаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр БНХАУ-ын “CNTIC” компанитай гэрээ байгуулж, тусгайлсан зээлийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Мөн малчин өрх, фермийн аж ахуйн шингэн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор импортын хуурай сүү болон шингэн сүүний тоо хэмжээнд зөвшөөрөл олгодог болоод байна. Энэхүү зөвшөөрлийн хэмжээг жил бүр улам багасгах бодлого барин ажиллаж байна.

 

                 hom1