Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ангилал:

Арилжааны болон арилжааны бус хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хоорондын ялгаа: 

Бизнесийн буюу ашгийн төлөөх хоол үйлдвэрлэл, үйлчилгээ нь үнийн хувьд харьцангуй өндөр боловч уян хатан, тогтворгүй үйл ажиллагаатай.

Бизнесийн бус хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хувьд хоол, ундаа нь харьцангуй бага үнэтэй, зах зээл нь тогтвортой байдаг онцлогтой.

Ерөнхий ангилал Тодорхойлолт Онцлог 
Бизнесийн буюу ашгийн төлөө Зочид буудлын дэргэдэх Зочдод үйлчлэх амрах байртай хоол үйлдвэрлэл, үйлчилгээ
Уламжлалт болон тусгайлсан үйл ажиллагаатай ресторан, зоогийн газар Өндөр түвшний үйлчилгээтэй, өндөр үнэ бүхий хоол, ундаагаар үйлчлэх
  Олон нийтэд зориулсан пицца, кафе мэтийн катеринг үйлчилгээ  бага болон дунд зэргийн үнэтэй, үйлчилгээ нь хязгаарладмал, харьцангуй олон үйлчлүүлэгчтэй
Олон улсын сүлжээ түргэн хоолны газрууд Маш өндөр зохион байгуулалттай, тусгайлсан орчинтой, ажиллах хүчин олонтой
  Хүргэлтийн үйлчилгээ түргэн хугацаанд хоол, ундаагаар хангах
  Катеринг /өөрийн байранд эсвэл үйл ажиллагааны үед гаднаас үйлчлэх/ Ихэнхдээ томоохон үйл явдлын үеэр үйлчилгээ үзүүлэх
Томоохон дэлгүүр, худалдааны төв доторх Хэрэглэгчдэд түргэн хугацаанд хоол, ундаагаар үйлчлэх
  Арга хэмжээ/хүлээн авалт/хурал зөвөлгөөний үеийн хоол үйлчилгээ  Олон хүнд зориулсан үйл ажиллагааны үеийн хоол үйлчилгээ
  Чөлөөт цагаа өнгөрүүлэх /театр, цэцэрлэгт хүрээлэн, галерей/ газар дахь хоол үйлчилгээ Хүмүүс амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор /спортын бус арга хэмжээг хамруулна/
  Үйлдвэр, албан байгуулагын дэргэдэх гал тогоо, гэрээт катерингийн үйлчилгээ  Үйлдвэр, байгууллагын ажилтан, ажилчдад үйлчлэх
  Зам дагуух авто зогсоолын хоол үйлчилгээ Бензин түгээгүүр болон авто зогсоолоор үйлчлүүлж буй хүмүүст 
  Агаарын болон усан, төмөр замын тээврийн буудлын дэргэдэх Зорчигч, аялагчдад зориулсан 
  Их, дээд сургууль, цэрэг, эмнэлэг, халамжийн  Нийгмийн салбарт ажиллаж, үйлчлүүлж буй иргэд болон их дээд сургууль, коллежэд суралцагсдад
Гишүүнчлэлтэй болон тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй клубууд Тодорхой хүрээнд хоол, ундаагаар үйчлэх

Үйл ажиллагааны цикл

Үйл ажиллагааны циклийг тайлбарлах нь:

1. Хэрэглэгчийн болон зах зээлийн судалгаа хийх /Зорилтот бүлэг болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн боломжийг тодорхойлох/
2. Бодлого, стратегийг тодорхойлох /Үйл ажиллагааны аргачлал, зөвлөмж, журмыг боловсруулах/
3. Хэрэгцээ, эрэлтийг тодорхойлох /Хоол, ундаа үйлдвэрлэхэд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүний нөөцийг томъёолох/
4. Хүчин чадлыг төлөвлөх, загварчлах /Хоол, ундаа үйлдвэрлэхэд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг төлөвлөх, загварчлах/
5. Ханган нийлүүлэлт хийх /Хүнсний бүтээгдэхүүн, хоол, ундаа үйлдвэрлэх, түүгээр үйлчилгээ явуулахад шаардлагатай нөөц, хангамж, ханган нийлүүлэлт хийх/
6. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах /Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн асуудал/
7. Үнэ болон орлогыг хяналт тавих /Хоол, ундаа үйлдвэрлэх, үйлчилгээ үзүээлэхэд шаардагдах ажиллах хүч болон түүхий эдийн үнэ бусад үнэ хөлс, орлогыг хянах/
8. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх, танадалт хийх /Хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тогтмол тандалт хийх/

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын амжилт дараах хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд:
- Ажилтан, ажилчид хоорондын харилцаа, боловсон хүчний чадавх
- Түүхий эд, бүтээгдэхүүний талаарх өргөн мэдлэг
- Техникийн талаарх өргөн мэдлэг
- Багаар ажиллах чадвар

Хувь хүн дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
1. Хоолны цэсэнд орсон бүх түүхий эд, бүтээгдэхүүний хангалттай мэдлэг
2. Зочдод зөвөлгөө өгөх чадвар
3. Эелдэг, сайхан зан харьцаа
4. Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг урьдчилан мэддэг
5. Ой тогтоолт сайтай
6. Баг хамт олноо зоригжуулж, урамшуулах чадвар
7. Нягт нямбай байдал/punctuality/
8. Шударга, үнэнч /loyalty/
9. Шаардлагатай хууль, дүрэм журмыг мөрддөг /conduct/
10. Зах зээл, худалдааны талаарх мэдлэг
11. Ачаалал даах чадвар
12. Багийн гишүүний нэг хэсэг гэдгийг цаг үргэлж ойлгодог.

Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын
ажилтнуудын улсын хоёрдугаар зөвлөгөөний тухай мэдээлэл

Сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж, үүнтэй холбогдуулан энэ салбарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалтай уялдан үндэсний брэнд хоол, хүнсийг хөгжүүлэх, шинэ технологи, арга ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн”-ийг 50 жилийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулав. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Зөвлөгөөний илтгэлүүд:
1. “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, төрөөс баримтлах бодлого” Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа
2. “Хоол тэжээлийн талаар төрөөс баримтлах бодлого, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулаг газрын мэргэжилтэн Д.Ганзориг
3. Хоол, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Худалдаа, үйлвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л. Гэрэлмаа
4. “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал мэргэжлийн сургалтын талаар төрөөс баримтлах бодлого, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлийг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлт, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноров
5. “Цэцэрлэг, сургуулийн хоолны газрын үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” Боловсрол соёл, шинжлэх ухаааны яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Дуламханд
6. “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын боловсролын асуудалд” ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн багш Ц.Одбаяр
7. “Аялал жуулчлал-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжилд, цаашдын зорилт” Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Даваадулам
8. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын олон улсын хөгжлийн чиг хандлага“ Монголын ресторан, зоогийн газрын эздийн холбооны тэргүүн Д.Гансүх
9. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төвийн тэргүүн Ш.Эрдэнэхүү
10. “Орон нутаг дах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” Монголын Мастер тогоочдын Холбооны тэргүүн Д.Буяндэлгэр
11. Зочлох үйлчилгээний олон улсын хөгжлийн хандлага, цаашдын зорилт” Зочид буудлын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл
12. “Орчин цагийн монгол үндэстний хоол, үйлчилгээний менежментийн асуудалд” Номадс хоспиталити” ХХК-ын ерөнхий захирал М.Есөнмөнх
13. “Хоол үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нь” Дулаан цахилгаан станц-4 ТӨХК-ийн Эрчим хоолны газрын ерөнхий тогооч Я.Гэрэлмаа

Зөвлөгөөнд хэлэлцсэн асуудал, саналын дагуу дараах зөвлөмж:
1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа одоо мөрдөгдөж буй стандарт, нормыг шинэчлэгдсэн хууль эрх зүйн орчинтой уялдуулан шинэчлэх, сайжруулах,
2. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний цэг салбар бүхэнд хоол үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой зөв дадлыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, түүнд зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хэрэгжилтэнд байнгын хяналт тавих,
3. Нийтээр үйлчилдэг, нийгмийн салбарын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын хоолны чанар, шимт тэжээлийн агууламжийг дээшлүүлэх, нэгдсэн жор, технологийг мөрдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх,
4. Хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүний химийн найрлагын нэгдсэн санг бүрдүүлэх, нийтэд түгээх, бүх нийтийн хоол хүнсний боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх,
5. Хагас боловсруулсан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хүнсний хангамжийн логистик системийг нийтээр үйлчлүүлдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд бий болгоход дэмжлэг үзүүлэх,
6. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль эрх зүйн хүрээнд мэдээлэл хүргэх, мэргэшүүлэх, дадлагажуулах, чадамжинд суурилсан сургалтыг зохион байгуулах ажлыг тогтмолжуулах, нэгдсэн нэг загварын мэргэжлийн үнэмлэхтэй болгох, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээтэй болох,
7. Төрийн үйлчилгээний мэргэжлийн ажилчдад зэргийн нэмэгдэл олгох асуудлыг судлан шийдвэрлүүлэх, цалинг нэмэгдүүлэх,
8. Хоол үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийлгэх, ажлын байрны нөхцлийг шинэчлэн тогтоох, өөрчлөх эрх зүйн орчинг бүрдүүлэн сайжруулах.
9. Хоол үйлчилгээний шинэчлэл хийхтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэврүүлэхэд /ISO:9000, 9001/ чиглэсэн дэд хөтөлбөрүүд, төслийг боловсруулан хэрэгжүүлэх, үүнд олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах,
10. Хоол үйлчилгээний байгууллагуудад явуулж байгаа хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчлилгээний хэлбэрт шилжүүлэн байгууллагын дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх,
11. Монгол үндэстний брэнд хоол, ундааны нэр төрлийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах,
12. Хүнсний хаягдал, хорогдлын нормыг дахин шинэчлэн тооцож баталгаажуулах, хүнсний хаягдлыг багасгах
13. Хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй ажил олгогч эздэд сургалт явуулах

                 hom1