Гадаад хамтын ажиллагаа

 

Өнөөгийн байдал:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016 оны байдлаар Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг, Европын холбоо, Мянганы сорилтын сан, зэрэг олон улсын санхүүгийн болон хөгжлийн 14 байгууллага, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Канад, АНУ, БНСВУ, БНАЛАУ, БНАСАУ, ХНБГУ, Франц, Итали, Болгар, Израиль, Турк, Австрали, Шинэ-Зеланд зэрэг 17 оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын дунд, урт хугацааны хөгжлийн стратеги, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарт техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласны үр дүнд 2016 онд нийт 41 сая америк долларын 8 төсөл, хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгч байна.

2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Монгол – БН Унгар, Монгол- БН Болгарын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг тэргүүлдгийн хувьд хурлыг амжилттай удирдан явуулж эдгээр улс орнуудтай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын харилцааг өргөжүүлэв.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Протокол болон Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын гадаад улс оронд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд салбарын чиглэлээр оруулсан заалтуудыг хэрэгжүүлэх, үр дүнг нэгтгэн тухай бүрт тайлагнан ажиллаж байна.

ХХААЯ-ны удирдлагуудын БН Беларус Улс, ХБНГУ, Франц, БНХАУ, БНСУ, БНБолгарУ, Унгар Улс зэрэг улсуудад хийсэн ажлын айлчлалыг зохион байгуулан, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд:

Олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд жил бүр Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, Европын Холбоо, ЖАЙКА, КОЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тус салбарын бодлогыг танилцуулан цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.

Дээрх хамтран ажилладаг Олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд мэдээлэл өгөх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын танилцуулга”-ыг нэгтгэн англи, монгол хэл дээр боловсруулан дипломат төлөөлөгчидийн газруудад хүргүүллээ.

НҮБ-ын ХХААБ, ХААХОУС

Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын санд Монгол Улсыг төлөөлдгийн хувьд эдгээр байгууллагатай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа онцгой анхаарал хандуулж байдаг.
Тус байгууллагатай хамтран 1974-2009 он хүртэл 9,0 сая ам долларын төсөл хэрэгжүүлж байсан бол НҮБ-ын ХХААБ-ын Шадар суурин төлөөлөгчийн газрыг 2009 онд Монгол Улсад байгуулснаас хойш хамтын ажиллагаа өргөжин 2009-2016 онд төсөл, хөтөлбөрийн санхүүжилт 22,879,200 сая ам.долларт хүрсэн.
Цаашид тус байгууллагын техник туслалцааг авах замаар өөрийн орны үржил шимтэй өргөн уудам газар нутаг, олон сая малын нөхөн төлждөг баялагтаа тулгуурлан дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулах, хүнсний томоохон нөөц, бааз улс болох, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах томоохон зорилтыг тодорхойлон ажиллаж байна.
НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг 2014 оны 03 сард Монгол Улсад өндөр хэмжээнд зохион байгуулж өөрийн орны нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, бүс нутгийн хэмжээнд өөрсдийн байр суурийг бэхжүүллээ.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай 1997-оноос “Зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах”, “Хөдөөгийн ядуурлыг бууруулах” чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт хийн гурав дахь шатны хөтөлбөр болох нийт 11,5 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг хэрэгжүүлж байна.Энэ онд НҮБ-ын ХААХОУ-ын санд Сангийн яамаар дамжуулан төслийг сунгах, шинээр хэрэгжүүлэх саналыг тавьж 9 сая долларын санхүүжилтээр дараагийн шат хэрэгжихээр болоод байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспортлох боломж бүрдүүлэх арга хэмжээ

Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуйн яамны газрын даргын түвшний ажлын хэсгийн хурлыг 2015 оны 04 дүгээр сард БНХАУ-д, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуйн дэд сайдын түвшний 3-р хурлыг энэ оны 7-р сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.
Дээрх хурлыг зохион байгуулсаны үр дүнд Монгол Улсаас БНХАУ-д Адууны ясны гурил, адууны махан бууз, банш, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хорио цээр, ариун цэврийн нөхцлийг тус тус тохироод байна.
Түүнчлэн Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл, худалдан авагчдад таниулах зорилго бүхий үзэсгэлэн яармагийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотуудад тус тус зохион байгуулж монгол, хятадын нийт 8800 орчим иргэн аж ахуйн нэгж оролцсон томоохон арга хэмжээ болов.
Монгол-Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хорио цээр, ургамал хорио цээрийн тусгайлсан бүлэг хэлэлцээг айлын талтай хийж дууссан бөгөөд дээрх хэлэлцээрийг Монголын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд танилцуулах арга хэмжээг 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулж Монгол- Японы Хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо 2015 оны 06 дугаар сард зохион байгуулан Япон, Монголын нийт 400 гаруй төлөөлөгчид оролцсон арга хэмжээ болсон бөгөөд цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Чита хотноо 2015 оны 11 дүгээр сар 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хурлын хүрээнд мөн сарын 23-ны өдөр хоёр орны “Хөдөө аж ахуйн салбарын хамтарсан ажлын хэсгийн II дугаар хуралдаан”-ыг зохион байгуулав.
Япон Улсын Шизүока Мужид зохион байгуулагдах “Фүжи уулын үзэсгэлэн” хүнсний экспод монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах арга хэмжээг зохион байгуулав.
Үзэсгэлэнд япон улсын хүнс, газар тариалангийн нийт 350 гаруй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулан оролцов. Монголын талаас Тесо ХХК, Жавхлант групп ХХК-нууд өөрсдийн бүтээгдэхүүн болох гурил, гоймонгоо танилцуулав. Энэ үеэр монголын хөрсөнд ургасан гурвалжин будаагаар хийсэн гоймонгийн амталгааг хийж оролцогчдод танилцууллаа.

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн зохион байгуулсан Олон улсын хурал, сургалт - арга хэмжээ

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар хурлыг 2014 оны 03 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (Дмаэмб)-ын Ази, Номхон Далайн Бүсийн 29 Дүгээр Чуулганыг 2015 оны 9 дүгээр сарын 14-18 хооронд Улаанбаатар хотноо болж, Ази, номхон далайн 27 орны 80 гаруй төлөөлөгчид оролцов.
Төв Ази, Кавказын Загасны аж ахуйн хоороны 4 дэх удаагийн уулзалт 2015 оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж нийт дотоод гадаадын нийт 60 гаруй төлөөлөгчид оролцов.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт” 06 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж олон улсын түвшинд өөрийн орны нэр хүндийг өсгөв.
Энэхүү уулзалтад Их Британи, Малайз, ОХУ, Испани, Швейцарь, Вьетнам, Австрали, Болгар, БНХАУ, Чех, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Казахстан, БНСУ, Монгол гэсэн АСЕМ-ынгишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт хүргүүлэв.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчинг чадавхжуулах ажлын хүрээнд өндөр хөгжилтэй Япон, Солонгос, БНХАУ, ОХУ зэрэг улс орнуудад мэргэжил дээшлүүлэх туршлага судлах, технологи эзэмшүүлэх сургалтууд мэргэжилтэнүүд болон төр болон төрийн бус байгууллагын хүмүүсийг өргөнөөр хамруулсан байна.

 

Түнш орнуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа:

Монгол Улс - Оросын Холбооны Улс:

Тариф тэглэх хэлэлцээр:

  • “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад экспортлох зарим бараа, бүтээгдэхүүнд ноогдуулж буй тарифыг тэглэх тухай Монгол Улсын засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг айлын талд 2014 оны 08 дугаар сард хүргүүлсэн ба тус хэлэлцээрийг байгуулах хэлэлцээг эхүүлэх хүсэлтийг Оросын талд ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аар тус тус дамжуулан хүргүүлээд байна. Гэвч Евразийн эдийн засийн комисс байгуулагдах шийдвэр гарч МУ-ын Засгийн газар тус комисстой хамтын ажиллагааны Хэлэлэцээр байгуулж хамтран ажиллахаар болсон.

Махны экспорт:

  • ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж 2014 оны 10 дугаар сард ОХУ-д айлчлан Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар яриа хэлэлцээ хийгээд ирсэн.
  • 2014 оны 09 дүгээр сард ОХУ-ын мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн албанаас хийсэн аттестатчилалын ажлын дүн гарч 2 үйлдвэр тэнцэж 8 үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Гаалийн Холбооны зах зээлд экспортлохыг түр хугацаагаар хязгаарласан.
  • Үүнтэй холбогдуулан ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэн тайланг айлын талд Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран хүргүүлсэн ч ирүүлсэн материал дутуу, зарим баримт шаардлага хангаагүй тул материалыг дахин бүрдүүлж 2015 оны 05 сард хүргүүлсэн.
  • Монгол Улсын махны нөөц, экспортлох боломж, махны үйлдвэрүүдийн мэдээлэл, хүчин чадал зэрэг холбогдох бүхий л мэдээллийг айлын талд хүргүүлсний дагуу 2016 оны нэгдүгээр улиралд 2 үйлдвэрийн эрхийг нээж өгсөн байна.

Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат:

  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурал 2014 оны 08 сарын 28-нд болсон ба уг хурлын протоколд Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тусгагдсан болно.
  • Үүнтэй холбогдуулан Монголын ажлын хэсэг хөтөлбөрийн монголын талын саналыг Оросын талд хүргүүлж, улмаар тус хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг Оросын талаас шийдвэрлүүлэхээр хүссэн болно.
  • Оросын тал буцалтгүй тусламж авах асуудлыг МУ-ын Засгийн газраас тавихийг шаардсан тул хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийн дагуу МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилгээс ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевт 2015/08/28-ний өдрийн 45 тоот албан бичгээр хүсэлтийг хүргүүлсэн болно.

Үр тарималын шинэ сорт гаргах, нутагшуулах:

  • ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай Монголын цаг уурын нөхцөлд тохирсон, эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй үр тарианы шинэ сортын үр гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. /Хоёр орны хоорондын ЗГХК-ын ХАА-н ажлын хэсгийн анхдугаар хурлын протокол./
  • Үүнтэй холбогдуулан хөтөлбөрийн төслийг боловсруулах улмаар хэрэгжүүлэх Монголын талын ажлын хэсэг байгуулагдаж саналаа боловсруулан ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аар тус тус дамжуулан айлын талд хүргүүлсэн.
  • Хөтөлбөрийн төслөө эцэслэх зорилгоор 2014 оны 12 дугаар сард багтаан экспертийн багийг Улаанбаатар хотод илгээх хүсэлтийг тавьсан боловч санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай бичиг ирүүлж шийдвэрлэсний дараа ажлын хэсэг ажиллуулахаар болсон.
  • Тус хөтөлбөрийг ОХУ-ын буцалтгуй тусламжаар хэрэгжүүлэх хүсэлтийг айлын талд хүргүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулан, Хуралдааны тэмдэглэлийн дагуу Гадаад хэргийн яамнаас Оросын талд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн К/14-472 тоот ноот бичгээр хүргүүлэв.

Мал эмнэлэгийн хамтын ажиллагаа:

  • Хил дамнасан малын гоц халдварт өвчинтэй хамтран тэмцэх зорилгоор 2011 оны 9 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо ОХУ-ын ХААЯ-ны Мал эмнэлэгийн газар, Монгол Улсын Мал эмнэлэг, үржлийн газар хамтран уулзалт зохион байгуулсан бөгөөд тус уузлалтад хил залгаа аймгуудын мал эмнэлэгийн албаны дарга нар оролцсон болно.
  • Мөн 2012 оны 2 дугаар сарын эхээр Улаанбаатар хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын мал эмнэлэгийн албадын Анхдугаар хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар Хил дамнасан малын гоц халдварт өвчинтэй хамтран тэмцэх боломжийн талаар ярилцан, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Хоёрдугаар хурлыг 2013 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-ын Владимир хотноо зохион байгууласан бөгөөд дараагийн уулзалтыг БНХАУ-д зохион байгуулсан билээ.
  • Монгол, Орос, Хятадын мал эмнэлгийн албадын 5 дугаар хурал 2015 оны 9 сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж Талууд хил дамнасан малын гоц халдварт өвчнийг бууруулахад хамтран ажиллах талаар Протоколд гарын үсэг зурав.

Монгол Улс - Бүгд Найрамдах Хятад Ард Улс:

Хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ юуны түрүүнд хөрш зэргэлдээ БНХАУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, өөрийн орны нөөц, боломж түншлэгч орны давуу талыг харгалзан харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хамтын ажиллагааг шинээр болон сэргээн, төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол-Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн хурал:

Монгол-Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн 6 дугаар хурлыг 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулсан. Тус хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад малын гоц халдварт өвчнөөр тайван бүс бий болгон мах экспортлох, хил дамнасан малын өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүд, фермерүүдийг Хятадад сургалтад хамруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурал:

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын 14 дугаар хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Комиссын хурлын үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Ху Чөн нар “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 14 дүгээр хуралдааны протокол”-д гарын үсэг зурсан. Уг хуралдаанаар БНХАУ-ын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газраас Монгол Улсын баруун бүсэд худалдааны хорио цээргүй өвчингүй бүсийн статус олгож Монголоос Хятад руу түүхий мах экспортолж эхэлснийг дурдан Хятадын талаас тогтоосон төвийн бүсийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өвчингүй бүс болгох чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн тавив.

Монгол-Хятадын Хөдөө аж ахуйн дэд сайдын түвшний уулзалт:

Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны Монгол-Хятадын Дэд сайдын түвшний гуравдугаар уулзалтыг 2015 оны 7 дугаар сарын 8-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж дараах тохиролцоонд хүрэв. Үүнд:
Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж үзэглэв.
Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д адууны ясны гурил экспортлох хорио цээр, ариун цэврийн шаардлагын тухай протоколд гарын үсэг зурж үзэглэв.

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд:

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2015 оноос хойш 125 морины хүчтэй трактор-90 ширхэг, 8 тн-ын чиргүүл 90 ширхэг, 165 морины хүчтэй трактор 42 ширхэг, үр тарианы комбайн 51 ширхэгийг тариаланчдад хүлээлгэн өгөөд байна.

Монгол Улс - Япон Улс:

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс Япон Улс нь Монгол Улсын томоохон Донор орны хувьд манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа, хөгжлийн судалгааны хэлбэрээр тус салбарыг сэргээн хөгжүүлэх, Хүнсний хангамж, үйлдвэрлэл, хөдөөгийн усан хангамжийг сайжруулах, ХАА-н салбарын холбогдох байгууллагуудын болон боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ.

Ялангуяа Хүнсний хангамжийг сайжруулах КР-1 төслийг 1991 оноос хойш тасралтгүй, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх КР-2 төслийг 1992-1999 он хүртэл хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахын зэрэгцээ дотоодын гурилын үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой ажиллагааг хангах, хүмүүсийг ажилтай байлгахад ихээхэн хувь нэмрээ оруулж байдаг бөгөөд энэхүү олон ач холбогдлыг нь харгалзан Японы талаас улаан буудай нийлүүлсэн. 2008 онд 400 сая иений үнэ бүхий нийт 10,000 тонн улаан буудайг нийлүүлж дууссан бөгөөд 2010 онд 510 сая иений 9737 тн хүнсний цагаан будаа, 2012 онд 810 сая иений 16130 тн хүнсний цагаан будааг тус тус хүлээн аваад байна.

Монгол-Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хорио цээр, ургамал хорио цээрийн тусгайлсан бүлэг хэлэлцээг айлын талтай хийж дууссан бөгөөд дээрх хэлэлцээрийг Монголын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчидэд танилцуулах арга хэмжээг 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулж Монгол- Японы Хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо 2015 оны 06 дугаар сард зохион байгуулан нийт Япон, Монголын нийт 400 гаруй төлөөлөгчид оролцсон арга хэмжээ болсон бөгөөд цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам – Япон Улсын Шизүока, Хоккайдо мужуудтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулан хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд гурвалжин будааг туршилтаар тарих бэлтгэл ажлыг ханган ажиллахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарын төлөөллийг үйлдвэрлэлийн дадлагжигч ажилтнаар сургах арга хэмжээг зохион байгуулахаар айлын талтай тохиролцож байна. 

2016 оны 08 дугаар сард Шизүока мужын захирагч болон албаны төлөөллийг хүлээн авч хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг хийн хамтарсан “Бизнес форум-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Яам хоорондын хурал:

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг зөвлөлдөн ярилцах зорилгоор газрын даргын түвшинд яам хоорондын “Техникийн уулзалт”-ыг жил бүр хоёр талд ээлжлэн зохион байгуулж байна.
2007 оноос эхлэн яам хоорондын техникийн зөвлөлдөх уулзалтыг Монгол-Япон хоёр оронд одоог хүртэл 6 удаа амжилттай зохион байгуулагдаж салбарын тулгамдсан асуудал, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт, салаа туурайтан мал, амьтны дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортын нөхцөл тохирох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.

Хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, арга хэмжээ:

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан НОТ хэлэлцээрийн дагуу Япон Улсын 2009 оны санхүүгийн жилийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн 570.0 сая иенийн 9737 тн цагаан будааг хүлээн авч борлуулж хуримтлалын санг бүрдүүлэв.
Японы Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны “Мал аж ахуй, газар тариалангийн хосолсон аж ахуйн менежментийг нэвтрүүлэх, экстейншний үйлчилгээг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж дууссан бөгөөд Төслийн зорилго нь: төсөлд хамрагдсан бүс нутагт мал аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх механизм боловсронгуй болж, экстейншиний үйл ажиллагааг төв болон орон нутгийн түвшинд бэхжихэд хувь нэмрээ оруулах юм. Тус төсөлд Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгуудийн нийт 14 сум хамрагдсан болно.
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын 2011 оны 02 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан НОТ хэлэлцээрийн дагуу Япон Улсын 2010 оны санхүүгийн жилийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн 810.0 сая иенийн 16130 тн цагаан будааг хүлээн авч борлуулан хуримтлалын санг бүрдүүлэв. 
2015 онд Япон Улсын Засгийн газрын КР-1 хүнсний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны хэрэглээг төлөвшүүлэх нь“ төслийг хэрэгжүүлэн 1 тонн бордооны үнийг 400.000,0 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоож, 75 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг 2016 оны намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр худалдан борлуулсан бөгөөд нийт 7,931.3 тонн бордоог 377 аж ахуйн нэгж, иргэдэд олгосон байна.
Японы Жайка байгууллагын шугамаар хэрэгжих “Хүнсний ногоо шууд борлуулах цэг байгуулах, хөрсний үржил шим сайжруулах төсөл”-ийг эхлүүлж, “Зөгийн аж ахуйг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн техникийн уулзалтыг зохион байгуулав.

Монгол Улс - Бүгд Найрамдах Солонгос Улс:

Яам хоорондын хурал:

Монгол-БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын ээлжит 6 дугаар хурлыг 2015 оны 4 сарын 02-03-ны өдрүүдэд БНСУ-ын Сэжүн хотноо зохион байгуулав. Уг хуралдаанаар Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх мөн малын халдварт өвчин, шүлхий, шувууны томуутай тэмцэх чиглэлээр өмнө хэрэгжүүлсэн төслийн үр дүнд бэлтгэгдсэн боловсон хүчин, материаллаг баазыг түшиглэн хамтарсан тандалт судалгаа хийх ажлыг дэмжих, гахай, шувууны өвчний оношилгооны чиглэлээр Монголын талаас мэргэжилтэнүүдийг сургалтанд хамруулахаар тохиролцов.

Хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, арга хэмжээ:

Хөдөө аж ахуйн салбарт Солонгосын өндөр технологийг дамжуулах зорилгоор “КОПИА-Монгол төв”-ийг байгуулан тус төвийн шугамаар “Буудайн элит үр гаргах, үр үржүүлэх”, “Бургалтай” сортын олон наст тэжээлийн ургамлын үр үржүүлэх, “Тэжээл, тэжээллэгийг сайжруулан мах, ноосны хонины ашиг шим, удамшлын чанарыг дээшлүүлэх” төслүүдийг тус тус хэрэгжүүлж эхлэв.
БНСУ-ын Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга байгууллагын шугамаар хэрэгжүүлдэг Пан Азийн төслүүдийн нэг болох Агрометрологийн мэдээлэлийн сүлжээг бий болгох сэдэвт олон улсын семинарыг Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллав.
БНСУ-ын Хөдөөгийн эдийн засгийн хүрээлэнтэй хамтран “Монголын алслагдмал хөдөө орон нутагт экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд монгол, солонгосын хамтарсан судалгааны багийг байгуулж төслийн сэдвийн дагуу хамтарсан судалгаа хийх, хөдөөгийн эдийн засаг, хөгжлийн чиглэлээр монголын хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин сургах, бэлтгэх, хамтарсан сургалт семинаруудыг зохион байгуулах юм.

Монгол Улс - Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс:

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Вьетнамын Үйлдвэр, худалдааны яам хооронд Үйлдвэр, худалдааны хамтын ажиллагааны дэд хороог байгуулах тухай Санaмж бичгийн төслийг боловсруулан Вьетнамын талд хүргүүлэв. Санамж бичгийн төслийг урьдчилсан байдлаар тохиролцсон.
Тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Нэхмэлийн холбоо, хувийн хэвшил зэрэг нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн БНСВУ-д хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаатай танилцах, яриа хэлэлцээ явуулах ажлын айлчлалыг зохион байгуулж мөн Монгол, БНСВУ-ын хамтарсан Бизнес форумыг Ханой хотноо 2014 оны 4-р сард зохион байгуулав.
Монгол-Вьетнамын ЗГХК-ын 15 дугаар хуралдаан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д 2013 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчалын үеэр Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх, экспортлох ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. БНСВУ-д Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн экспортлох зорилтын хүрээнд, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах, эрсдлийн үнэлгээ, аттестачлал хийлгэх зорилгоор тус улсын мал эмнэлэг, хорио цээрийн мэргэжилтнүүдийг хүлээн авч хамтран ажиллах тухай урилгыг хүргүүлсэн. Үүний дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Вьетнамын мал эмнэлгийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч нийслэл болон баруун бүсийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан аттистатчилал явуулсан.
Уг аттистатчилалд дулааны аргаар боловсруулсан мах, хиам, хиаман бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрлийг Преком, Траст Трейд, Хатан сүйх импекс, Мах маркет зэрэг компаниуд, харин хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрлийг Преком, Тайж группийн Само макс, Дархан мах, Завхан мах экспо зэрэг компаниуд тус тус зөвшөөрөгдөөд байна.

Монгол Улс – Европын Холбоо

Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуйн салбарт “Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслийг 2008-2012 онд Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн.
Энэ төсөл нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хөдөө аж ахуйн их сургууль, Биокомбинат, хэрэгжиж буй аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын мал эмнэлгийн лабораторид оношлогоо шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, аж ахуйн нэгжүүдэд мах, сүү бэлтгэх, боловсруулах тоног төхөөрөмжийг нийлүүлэн, малчид, мэргэжилтэнгүүдэд олон сургалт семинарыг зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд мал эмнэлгийн байгууллагын мал, амьтны өвчнийг түргэн шуурхай оношлох, өвчнөөс сэргийлэх, эмчлэх чадавхи сайжирч, мах, сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах лабораторийн чадавхи дээшилсэн болно.
Монгол Улсын Засгийн газар болон Европийн холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төсөл хэрэгжих бэлтгэл хангагдаад байна.
Уг төсөл нь нийт 4.15 сая евро (9.48 тэрбум төгрөг)-ны санхүүжилттэй бөгөөд төслийг Нэгдсэн үндэстний байгууллагын агентлагууд болох Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (АҮХБ) хамтран 2016 – 2019 оны хооронд хэрэгжүүлэх юм. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам тус төслийн гол хамтрагч тал бөгөөд цаашид Европийн холбооны санхүүжилт бүхий төслүүдийн хүрээнд Монгол Улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар болон тус улсын стандартчилалын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах юм.
2013 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчилсан орнуудын нийгэмлэгийн хурлын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурсны дагуу хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны боломжийг судлахаар Европын холбооны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд мөн оны 07 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.
Айлчлалаар Монголын хөдөө аж ахуйн гаралтай мах, чацаргана зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах, хөдөө аж ахуйн салбарт тухайлбал мах, сүүний фермийн аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, татаас, урамшууллын механизмийг боловсронгуй болгоход Европын Холбооноос бодлого арга зүйн дэмжлэг авах, Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбарт Европын Холбооны стандарт нутагшуулах, евро стандартад нийцсэн иж бүрэн лаборатори байгуулах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар зарчмын хувьд тохиролцсон болно.

Монгол Улс - Унгар Улс:

Сүүлийн жилүүдэд хоёр улсын Төрийн тэргүүн болон Засгийн газрын гишүүдийн харилцан айлчлал нэмэгдэж хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Унгар Улсын Ерөнхий сайдын 2016 оны 01 дүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол-Унгарын найрамдалт харилцааны илрэл болсон Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрын иж бүрэн шинэчлэлийг Унгар Улсын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэх “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр” –ийн тухай хэлэлцээрийг байгуулсан.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайдын урилгаар Хүнс, Хөдөө аж ахуйн сайд тус улсад 2016 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв.
Айлчлалын үеэр Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийн техник-эдийн засгийн үндэслэлийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хамтран эрэлхийлж, гуравдагч эх үүсвэр олох талаар талууд хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн тус айлчлалын үеэр Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайдтай болон бусад албаны хүмүүстэй хоёр талын албан ёсны уулзалтыг хийж Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийн зээлийн явцын сүүлийн үеийн мэдээллийг харилцан солилцож цаашид техник-эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах хоёр талын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцсоны дагуу ТЭЗҮ хийхэд зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Монголын талын ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгуулах талаар ажиллаж байна.
Мөн талууд цаашид Унгар улсаас Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдэх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхитэй дэмжиж ажиллахаар тохиролцсон бөгөөд эхний ээлжинд мах боловсруулах үйлдвэр барьж байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн болно.

Монгол Улс - Бүгд Найрамдах Франц Улс:

Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад харилцааны сайдын 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан. Тус Санамж бичиг болон Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг байгуулахаар Монголын аж ахуйн нэгжүүд Франц улсаас өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн үүлдэрийн үхэр, ямааг импортлон оруулж ирэх болсон билээ.
Монгол Улсад хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Францын аж ахуйн нэгжүүд сүүлийн 2-3 жилд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Намрын ногоон өдрүүд” болон “Шилмэл мал” үзэсгэлэн яармагт тогтмол оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д 2015 оны 11 дүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2012 онд дуусгавар болсон Францын хүнсний тусламжын сан байгуулах хэлэлцээрийг шинэчлэн байгуулаж гарын үсэг зурсан.
Хэлэлцээрийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт өрхийн аж ахуйг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөр шалгаруулж жижиг, дунд зээлийг хөнгөлттэй зээл хэлбэрээр олгох бөгөөд сангийн 10 хувийг байгалийн гамшигт өртсөн аймаг сумдуудад буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байхаар тогтсон.
Хэлэлцээрт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх үүднээс хэлэлцээрийн 3.2-т заасан төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах, Санг ашиглахтай холбогдсон Хамтарсан хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Техникийн хороог байгуулж анхдугаар хурлыг хуралдуулж хамтарсан хороонд дүнг танилцуулсан. Мөн хэлэлцээрт заасан хоёр дансыг нэгтгэх ажил идэвхтэй явагдаж байна. 
Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд “Эрчимжсэн үхрийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах” тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны Эрмэлзэх бичгийг байгуулав.
Эрмэлзэх бичигт тусгагдсан заалтуудыг ажил хэрэг болгох үүднээс Франц Улсаас малын генийг сайжруулах, зохиомол хээлтүүлгийн чиглэлээр 2 шинжээч Монгол Улсад 2016 оны 05 дугаар сарын 01-нээс 7 хоногийн хугацаатай ирж ажилласан ба цаашид энэхүү салбарт түлхүү хамтран ажиллахаар тохиролцсон болно.
Эрмэлзэх бичгийг хэрэгжүүлснээр Монгол малын удмын санг сайжруулах зорилгоор малын хээлтүүлгийн лабораторыг Монгол Улсад байгуулах юм. Мөн малын эрүүл мэнд, мал эрүүлжүүлэх, бүртгэлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны урт хугацааны төслүүд хэрэгжих юм. 

Монгол Улс - Холбооны Бүгд Найрамдах Герман Улс:

ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагддаг хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Ногоон долоо хоног” Олон улсын үзэсгэлэн яармагт яамны зүгээс жил болгон оролцож байна. 2015 оны 1 дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн сайд тэргүүтэй төлөөлөгчид уг үзэсгэлэн яармагт оролцож салбарын чиглэлээр хамтран ажиллаж буй орнуудын ХАА-н сайд нартай уулзаж санал солилцож цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.
Германы газар тариалангийн шилдэг техник, технологийг нэвтрүүлсэн үлгэр жишээ загвар аж ахуйг Төв аймгийн Угтаал дахь Агрокомплекс ХХК-нийг түшиглэн байгуулахаар “Тогтвортой газар тариалан” төсөл 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Энэхүү төслийн хүрээнд рапс, төмсний үрийн туршилт, технологи нутагшуулах туршилтууд амжилттай хийгдсэн бөгөөд Германаас өндөр ашиг шимт мах сүүний үхрийг импортолоод байна. Мөн 2015 онд мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимт Симменталь үүлдрийн бухны 2000 тун үрийг хүлээн авсан.
Дээрх төслийг үргэлжлүүлэхээр талууд тохиролцон “Монгол-Германы тогтвортой хөдөө аж ахуй –II” төслийн баримт бичгийг хамтран боловсруулж гарын үсэг зурахад бэлэн болгоод байна. 

Монгол Улс - Бүгд Найрамдах Болгар Улс:

БН Болгар Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Өр зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Хөдөө аж ахуйн техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Хэлэлцээрт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Болгар Улсын мэргэжилтнүүдийн Монгол Улсад хүлэмж барихад тавигдах техникийн шаардлагыг боловсруулан 2 тал ярилцан тохиолцох шатандаа явж байна.
Монгол, Болгарын Засгийн Газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаан 2016 оны 04 дугаар сард Софи хотноо зохион байгуулагдаж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Монголын талыг даргалан оролцов.
Хуралдааны үеэр Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан –техникийн хамтын ажиллагааны Монгол Болгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны Протоколд гарын үсэг зурав.
Протоколын хүрээнд Органик газар тариалангийн салбарт туршлага солилцох, Болгарын талын туршлага, тусламжаар Монгол Улсад хүнсний ногооны хүлэмж байгуулах, энэ чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Болгараас хүлэмжийн мэргэжилтэнгүүд Монгол Улсад томилон ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах, евро-стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлвэр байгуулах боломжийг судлах, Монголоос мах, махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлоход Болгар Улсаас дэмжлэг авах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд фермерүүдийг Болгарт богино урт хугацааны сургалт, танилцах аялалд хамруулах боломж бүрдсэн болно.

Монгол Улс - Бүгд Найрамдах Беларусь Улс:

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулав.

Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийн 1,4 заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын “HERA EQUIPMENT” ХХК, Бүгд Найрамдах Беларусь Улсын лизингийн оператор нь “Промагролизинг” ХХК-тай харилцаа тогтоож нийт 20 техник тус лизингийн компани санхүүжилтээр Монгол Улсад нийлүүлэх тухай гэрээ байгуулсан болно.

Монгол Беларусийн ЗГХК-ийн 3 дугаар хуралаар МУ-ын ХХААЯ, БНБУ-ын ХААХЯ хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулан дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров:

  • Хөдөө аж ахуйн салбарын бодлого төлөвлөлт
  • Мал аж ахуй
  • Хүнсний үйлдвэрлэл
  • Газар тариалан
  • Хүнс хөдөө аж ахуйн технологи
  • Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан болон судалгааны ажил;
  • Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналт
  • Бэлчээр, ургамал хамгаалал

Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Ажлын хэсгийн анхдугаар хурал: Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Тус хурлаар хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүхий л чиглэлүүдийг хамарч ирэх хоёр жилийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тохирсон, ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт болсон бөгөөд хурлын Протоколд гарын үсэг зурав. Үүнд дараах чиглэлээх хамтран ажиллахаар тохиролцов:

  • Мал аж ахуйн салбарт: Беларусийн тэжээлийн үйлдвэрийн дэвшилтэд технологийг Монголд нэвтрүүлэх, шувууны мах боловсруулах үйлдвэрийн хамтарсан төслийг хэрэгжүүлэх, мөн мал үржлийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах.
  • Мал эмнэлгийн салбарт: Малын эмийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, тус салбарын оношилгоо, судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, техник технологийн талаар мэдээлэл солилцох.
  • Газар тариалангийн салбарт: Беларусьд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны санхүүгийн нэн тааламжтай нөхцөлөөр Монголд нийлүүлэх, хүнсний ногоо тариалах, хураах, хадгалах, худалдаанд бэлтгэхэд сав, баглаа, боодлын үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрийг хамтран байгуулах хүсэлтэй хувийн хэвшлүүдийг дэмжиж ажиллаха, мөн гидрогеологийн болон хайгуулын цооног хийх, худаг байгуулах, гүний уст давхаргыг ашиглах талаар туршлага солилцох.
  • Хүнсний салбарт: Хүнсний үйлдвэрлэлд ашиглагдах тоног төхөөрөмжийг харилцан нийлүүлэх, худалдааны таатай нөхцөл бүрдүүлэн ажиллах.

Бусад:

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд болон бусад албаны хүмүүс Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хүнс, хөдөө аж ахуйн “Белагро-2016” Олон улсын үзэсгэлэнд оролцохоор 2016 оны 06 дугаар сарын 7-8-ний өдрүүдэд тус улсад айлчлав.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковтой уулзаж Беларусийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг Монголын арилжааны банкуудаар дамжуулан санхүүгийн нэн тааламжтай нөхцөлөөр нийлүүлэх тохиролцоонд хүрэв.
Мөн Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд А.М.Субботинтай хоёр талын уулзалт хийж Монгол-Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлаар баталсан хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016-2018 онуудад хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүднээс цаашдын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр болов.

Монгол Улс - Бүгд Найрамдах Чех Улс:

2011 оны 3 дугаар сарын 14-15 нд Прага хотод болсон Монгол Чехийн ЗГХК-ийн ээлжит III дугаар хуралдаанд салбарын зүгээс тавьж хэлэлцүүлэх санал өгч, хуралдааны протокол, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал тусгуулан ажилласны үр дүнд хөдөөгийн усан хангамжийг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төслийг Эрдэнэт, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр тохиролцон холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан билээ.
БНЧех Улсын Засгийн газрын Хөгжлийн хөтөлбөрийн “Малыг ялган тэмдэглэх-Анхан шатны бүртгэлд авах” төслийн хүрээнд 2011 онд малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах чиглэлээр 3 удаагийн сургалт, анхан шатны бүртгэлийн талаар малчид, иргэдэд танилцуулав.
БН Чех болон Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Чехийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын ХХААЯ, ЭЗХЯ хамтран Хөвсгөл, Завхан аймагт “Усан хангамжийн менежментийг хөгжүүлэх”, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран “Үхэр сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зохиомол хээлтүүлгийн сүлжээг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлэхээр 3 талт гэрээг 2014 оны 08 дугаар сард байгуулан төслийн үйл ажиллагааг эхлүүлээд ажиллаж байна.

Монгол Улс - Бүгд Найрамдах Польш Улс:

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Бүгд Найрамдах Польш Улсад 2014 онд айлчилсан бол тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд манай улсад хариу айлчлал 2014 оны 06 дугаар сард хийсэн болно.
Харилцан айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар олон мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик “Монгол бренд”-ийг бий болгон Европ, органик хүнсний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байгаа Хятадын болон Зүүн хойд Азийн зах зээлд гаргах зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо. Монгол Улс Европын холбооны тарифын хөнгөлөлтийн системийн хүрээнд 7200 бүтээгдэхүүн экспортлох боломжыг ашиглахад мах, чацаргана зэрэг онцлог бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартад хараахан хүрч чадахгүй байгаа тул Европын стандартад хүрэхэд хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн Польш улсаас техник, технологи, мэдлэг дамжуулахад дэмжлэг авах хүсэлтийг Монголын тал тавьсан.
Польшийн тал дээрх саналуудыг нааштайгаар хүлээж аван бодит ажил хэрэг болгох чиглэлээр анхаарч ажиллахаа амлаад байгаа. Ялангуяа сүүний аж ахуй, хүнсний ногооны үр үржүүлгийн чиглэлээр нэн тэргүүнд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар тохиролцсон.
БН Польш Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлээд Польш улсын Засгийн газраас Монгол Улсад олгохоор яригдаж буй 50 сая еврогийн нөхцөлт зээлд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг түлхий хамруулах бодолтой байгаагаа илэрхийлсэн болно.

Монгол Улс – Бүгд Найрамдах Итали Улс:

2011 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Итали Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын ХХААХҮЯ болон Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд, “Монголын Махны холбоо болон Италийн “АССОФҮҮДТЕХ” хооронд “Монгол Улсын ЖДҮ-ийг дэмжих сан болон Италийн “SIMEST байгууллага” хооронд тус тус хамтран ажиллах Санамж бичиг”-ийг байгуулсан.
Монгол-Италийн ЗГХК-ийн Монголын талыг ҮХАА-н сайд ахалдаг байсан бөгөөд анхдугаар хурлыг ХХААХҮ-н сайд даргалж 2011 оны 02 дугаар сард Италийн Ром хотноо зохион байгуулсан.
БН Итали Улстай Монголын оёмол бүтээгдэхүүний загварыг дэлхийн стандартад хүргэх чиглэлээр Монголын ноолуурын тэргүүлэх үйлдвэрүүдийн Италийн талтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Италийн оёмол, сүлжмэл, хүнсний боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авахад Италийн санхүүгийн байгууллагуудаас тодорхой хэмжээний санхүүжилт авах, SACE даатгалын компаниар эрсдлээ даатгуулан урт хугацааны тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх, хоёр орны банкууд хооронд болон Засгийн газар хооронд гэрээ хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх боломжыг бүрдүүлэх, Монголын малын гаралтай түүхий эдийн нөөцөд тулгуурлан дэлхийд алдартай Италийн томоохон брендийн салбар үйлдвэрийг Монголд байгуулах, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх чиглэлээр тус тус хамтран ажиллах бүрэн боломжтой.

Бүгд Найрамдах Финлянд Улс:

Финляндын Хелсинк хотноо 2011 онд болсон Монгол-Финляндын ЗГХК-ын XI дүгээр хурлаар салбарын зүгээс тавьж хэлэлцүүлэх саналыг боловсруулан хүргүүлж, хурлын Протокол, ажлын төлөвлөгөөнд цаа бугын үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах санал тусгуулан, төслийн судалгааг Финландын мэргэжилтнүүдтэй хамтран хийж, төслийн санал боловсруулан айлын талд уламжилсан.
БНФинланд Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын албан ёсны яриа хэлэлцээний үеэр хоёр орны хооронд цаа бугын үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохыг Талууд нотолсон болно.
Монгол талаас тавьсан хүсэлтийн дагуу 2011 оны Финландын зэрлэг амьтан, загас судлалын хүрээлэнгийн цаа буга судлалын секторын эрхлэгч цаа буга судлаач Н.Ниеминен Хөвсгөл аймагт 2011 оны 8 сарын эхээр ирж ажилласан бөгөөд тэрбээр Хөвсгөл аймагт ажиллах үеэр Цаа бугын аж ахуйг хөгжүүлэх, цаачдын ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож, хэрэгжүүлэх төслийн агуулгыг тохиролцсон.
“Монгол Улсад цаа бугын аж ахуй хөгжүүлэх, цаачин иргэдийн амь, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Финланд Улсын Хөдөө аж ахуй, ойн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллах” тухай Санамж бичгийн төслийг боловсруулан айлын талд 2013, 2014, 2015 онуудад тус тус хүргүүлээд байгаа болно.

Монгол Улс - Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс:

Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын комиссын 9-р хуралдааны Протоколд үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд: БНАЛАУ-ын Чампасак мужид 5 га-д туршилтын журмын цагаан будааны тариалалтыг 2 дахь шатанд Лаосын хөрөнгөөр үргэлжлүүлэн хийх ажлыг зохион байгуулав.
Хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд манай улсын “Жимекс” компани тус улсад 200 га талбайд цагаан будаа тариалж зах зээлд нийлүүлэх, тус улсад цагаан будааны мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлуудад дэмжлэг үзүүлэв.
Тус улсад газар түрээслэх, цагаан будаа тариалах, бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

Монгол Улс - Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс:

Найрамдлын хамтарсан компани байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын Санамж бичгийг 2014 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан. Санамж бичгийн дагуу Найрамдлын хамтарсан компанийг байгуулах асуудлаар МУ-ын мал аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцах аялал, мал маллагаа, мал аж ахуйн үйлдвэрлэл сэдвээр сургалт, семинар, мөн нүүрснээс даавуу гаргах, виналоны үйлдвэр байгуулах асуудлаар БНАСАУ-ын Химийн аж үйлдвэрийн яамны төлөөлөгчдийн ажлын айлчлалыг тус тус зохион байгуулав.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БНАСАУ-ын Сэпү тал газарт мал аж ахуйг хөгжүүлэх асуудлаар Техник туслалцааны хөтөлбөрийг боловсруулсан. 

Монгол Улс - Бүгд Найрамдах Индонез Улс:

Бүгд Найрамдах Индонези Улсын Хөдөө аж ахуйн яам болон Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам хоорондын Хөдөө аж ахуйн хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг 2015 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Индонез Улсын Бали хотод зохион байгуулав.
Хуралдаанаар Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн экспортлох бололомжийг судлах, холбогдох байгууллага хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх бусад хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулах, судалгаа шинжилгээ хийх, тодорхой нэр төрөл бүхий бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНИУ-руу, БНИУ-аас Монгол Улс руу импортлох тал дээр харилцан дэмжин ажиллахаар тохиролцов.
Мөн Ажлын хэсгийн Хоёрдугаар хуралдааныг 2017 онд Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцов.

Монгол Улс - Бүгд Найрамдах Энэтхэг Улс:

Малын эрүүл мэнд, Сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар барын 17-ны өдөр байгуулав.
Тус хэлэлцээрээр малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэх, сүүн бүтээгдэхүүний салбарт чанарын хяналт, дэвшилтэт техник нэвтрүүлэх, малын өвчний хяналт, хоршоодын үйл ажиллагаа, менежментийн чиглэлээр харилцан айлчлал зохион байгуулах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирсон.

Монгол Улс – Испанийн Вант Улс:

Багануур дүүрэгт баригдахаар яригдаж буй арьс шир боловсруулах цогцолборыг барьж байгуулахад Испанийн хувийн хэвшлийнхэн хамтран ажиллахаар идэвхтэй санал санаачлага гарган ажиллаж байгаа. Уг ажлыг Испанийн Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллах хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын тус улсад 2014 онд хийсэн албан айлчлалын удирдамжинд оруулсан болно.

Монгол Улс – Бүгд Найрамдах Турк Улс:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах зорилгоор Туркийн Дэлхийн Парламентчдын Холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны урилгаар тус яамны 6 албан тушаалтнууд БН Турк Улсад танилцах айлчлал хийгээд ирсэн ба тус улсын ХАА-н салбартай танилцаж, арга туршлагаас суралцаж хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна.
БН Турк Улсын бизнесийн төлөөлөл 2014 оны хоёрдугаар хагаст удаа дараа Монголд айлчлан тус яамны удирдлагуудтай албан уулзалт хийж хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор БН Турк Улсын Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамтай хамтран ажиллах Санамж бичгийн Монголын талын саналыг боловсруулан айлын талд 2015 оны 03 дугаар сард хүргүүлсэн. Санамж бичгийн төслийг харилцан тохиролцож, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна.

Монгол Улс - Бүгд Найрамдах Аргентин Улс:

БН Аргентин Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Густаво Альберто Мартино Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ИЖБ-ээ 2013 оны 9 дүгээр сарын 9-нд өргөн барьсан. Энэ үеэр тэрээр ҮХАА-н сайд Х.Баттулгатай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Манай улс 2012 онд 3.4 сая ам.долларын үнэ бүхий дараах бүтээгдэхүүнийг тус улсаас импортлосон. Үүнд: шар буурцагны тос – 1.3 сая ам.доллар, чихэр – 944.8 мянган ам.доллар, шоколад, какао агуулсан хүнсний зүйлс – 855.5 мянган ам.доллар, 281.3 мянган ам.долларын бусад хүнсний бүтээгдэхүүн.
ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал 2014 оны 2 дүгээр улиралд Бүгд Найрамдах Аргентин Улсын мал аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцах албан айлчлал хийсэн. Энэ айлчлалын хүрээнд Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн, загасны аж ахуйн яамтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг үзэглэж, 2014 оны 3 дугаар улиралд ҮХАА-н Дэд сайд Ц.Туваан Аргентиний Улс төр, бүтцийн зохицуулалт, хөдөө аж ахуйн онцгой байдлын Дэд сайд Хавиэр Родригүэзтэй тус Санамж бичигт гарын үсэг зурсан.
2014 оны 4 дугаар улиралд БНХАУ-д суугаа Аргентиний Элчин сайдын яамны Хөдөө аж ахуйн төлөөлөгчид Санамж бигийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад техникийн айлчлал хийсэн.

Монгол Улс - Бүгд Найрамдах Бразиль Улс:

ҮХААЯ, Бразил Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний хангамжийн яам хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2011 онд байгуулан ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд Газрын даргаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд манай талаас МААБХЗГ-ын дарга тэргүүлдэг болно.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ХБНБ улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Валдемар Карнейро Леао-Нето-той 2013 оны 9-р сарын 10-ны өдөр уулзан хоёр орны хамтын ажиллагааг үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх талаар санал солилцсон. Улсын Их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэгт ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал багтан ХБНБУ-д мал аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцах албан айлчлалыг 2014 оны 2 дүгээр улиралд хийсэн. Энэ хүрээнд 2011 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хоёр талаас анхаарал тавин ажиллахаар тохиролцсон.
Цаашид яам хоорондын Санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн яам хоорондын хурал зохион байгуулж байх саналыг хоёр тал дэмжин анхдугаар хурлыг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Монгол Улс - Канад Улс:

ХХААХҮ-н сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 6 дугаар сард Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн сайд Жэрри Рицийн урилгаар Канад Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар Канадын экспортыг дэмжих байгууллагын 20.0 сая ам.долларын зээлийн шугамаар хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж авах асуудлаар хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан.
Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамтай хамтран “Атар 3” фарм шоуг 2010 оны 8 дугаар сарын 14-15-нд Сэлэнгэ аймагт зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Канад Улсаас 20 гаруй аж ахуйн нэгжүүд ирж оролцсон.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 онд Канад Улсад хийсэн айлчлалын үеэр Канадын Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон 2013 оны 10 дугаар сарын 24-нөөс 26-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ хүрээнд Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинэ сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний ээлжинд 100 сумын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн Канад барилгын технологийг нэвтрүүлэх зорилтыг тавьж, энэхүү зорилтын хүрээнд Канадын модон карказан барилгын технологиор 2 сумын төвийг барьж дуусгасан. Хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, модон бэлдэцийг урт хугацаанд хөнгөлөлттэй үнээр худалдан авах, тус улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр канадын талтай хамтран ажиллахаар тохиролцож манай талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Канадын Арилжааны корпораци хооронд хөдөөгийн малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулав.

Монгол Улс – Америкийн Нэгдсэн Улс:

АНУ-ын ХААД-ын “Хүнс-хөгжлийн төлөө” хөтөлбөрийн хүрээнд 2009 онд Монгол Улсад 25 мянган тонн тусламжийн улаан буудайг нийлүүлж, мөнгөжүүлсэн. “Хүнс, хөгжлийн төлөө” хөтөлбөр мөрөөр 2012 онд АНУ-аас 2,500 тонн ургамлын тос оруулж ирэх байсан боловч уг тос нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байсан бөгөөд МУ-ын Хүнсний аюулгүй байдлын тухай хуультай нийцээгүй тул энэ ажлыг зогсоосон. Иймд тус бүтээгдэхүүнийг цагаан будаа болгох хүсэлтийг манай талаас гаргасан.
ТНБД Х.Золжаргал 2014 оны 5 дугаар сарын 20-нд БНХАУ-д суугаа АНУ-ын ЭСЯ-ны ХАА-н атташег хүлээн авч уулзан АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Департментаас хэрэгжүүлдэг “Хүнс хөгжлийн төлөө хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-аас цагаан будаа оруулж ирэх төслийг хэрэгжүүлэх санал тавьж Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Мерси Кор байгууллага хоорондын Харилцан ойлголцлын Санамж Бичгийн төслийг хамтран байгуулсан боловч цаашид ажил хэрэг болоогүй тул АНУ-ын ХААД-ын “Эрчимжсан мал аж ахуй” ажлын төлөвлөгөөний хүрээнд хүрээнд “Малын чанар, ашиг шимийг сайжруулах үржлийн ажлын зохистой дэд бүтцийг хөгжүүлэх” төслийг Малын Удмын Сангийн Үндэсний Төвтэй хамтран боловсруулж Монгол дахь Мерси Корп байгууллагад хүргүүлсэн.
АНУ-ын Мянганы сорилтын корпорациас Монгол Улсад хоёр дахь компакт гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж байгаатай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн төлөөлөгчдийг 2015 оны 9 сард хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч хөдөө аж ахуйн салбар тэд дундаа усны хангамж, малын эрүүл мэнд, шүлхий өвчинтэй тэмцэх зэрэг асуудлыг АНУ-ын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдэд хамруулах, энэ талаар хамтран ажиллах саналуудыг тавив.
Монгол Улс АНУ-ын ХАА-н департментаас зарлагддаг “Borlaug 2016” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй болж тус хөтөлбөрт хэрхэн хамтрагдах тухай мэдээллийг АНУ-ын ХАА-н департментаас авч холбогдох газарт уламжлав. Түүнчлэн АНУ-ын ХАА-н департментаас 2016 онд хил дамнасан малын гоц халдварт өвчний чиглэлээр сургалтыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан Мал эмнэлэг үржлийн газар, бусад холбогдох байгууллагуудыг хамруулан 2015 оны 10 сард хамтарсан уулзалт, сургалтыг зохион байгуулав.

Монгол Улс – Австрали Улс:

Монгол-Австралийн хүнс, хөдөө аж ахуй салбар дахь хамтын ажиллагаа эхлэл төдий байгаа боловч эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан өндөр хөгжсөн Австрали улстай цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломжтой.
2009 оны 3 сард Австрали улсын бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Н.Ганбямба, “Бөөний худалдааны сүлжээ” төслийн нэгжийн зохицуулагч Б.Жадамба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Австралийн Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн яаманд айлчлал хамтын ажиллагааны чиглэлээр яриа хэлэлцээр хийсэн.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 2 дугаар сард Австрали Улсад хийсэн айлчлалын үеэр ХХААХҮЯ болон Австрали Улсын ХААЗАОЯ хооронд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан.
УИХ-ын гишүүд болон ХХААХҮЯ-ны төлөөлөгчид 2011 оны 11 дүгээр сард Австрали Улсад айлчилж тус улсын ноосны биржийн үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн яам хоорондын Санамж бичгийн хүрээнд хамтарсан комиссын анхдугаар хурлыг зохион байгуулсан. Тус хурлын үеэр Австрали улсаас Монгол Улсад хонь, үхрийн гүн хөлдөөсөн үр, хөврөл үр импортлох мал эмнэлгийн протоколд гарын үсэг зурснаас гадна Монгол Улс хөдөө аж ахуйн бирж байгуулахад Австрали улсаас мэргэжил, арга зүйн туслалцаа авах, хамтран судалгааны ажил хийх, үржлийн амьд мал тус улсаас импортлох нөхцлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсон.
2013 оноос Австралийн Олон Улсын Хөдөө аж ахуйн судалгааны төвөөс “Бэлчээрийн менежментийг сайжруулах урамшууллын тогтолцоог бэхжүүлэх” судалгааны төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар санал солилцож эхэлсний дагуу тус байгууллагын урилгаар ХХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллаганы хэлтсийн дарга Т.Эрдэнэжаргал нар 2015 оны 03 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Австрали Улсад айлчилсан. Уг төслийг ХААИС-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож 2015 оны 09 дүгээр сард Австрали Улсаас төслийн судалгааны баг ирж ажиллан ХХААЯ, бусад холбогдох газруудтай уулзалт хийн 9 дүгээр сарын 14-нд ХААИС дээр төслийн төлөвлөлтийн хурлыг зохион байгуулсан. Уг төсөл нь Австралийн Олон Улсын Хөдөө аж ахуйн судалгааны төвтэй ХХААЯ Санамж бичигт гарын үсэг зурснаар албан ёсоор хэрэгжиж эхлээд байна.

Монгол Улс – Зүүний Бүгд Найрамдах Урагвай Улс:

ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал тэргүүтэй төлөөлөгчдийн 2014 онд Өмнөд Америкийн орнуудаар хийсэн ажлын айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Уругвай Улсын мал аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцсан. Энэ айлчлалын хүрээнд Уругвай улсын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн яамтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг үзэглэсэн.
Үзэглэсэн Санамж бичгийн хүрээнд Уругвай улсын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн яаманд Санамж бичгийг албажуулан хэрэгжүүлэх тухай албан тоот хүргүүлсэн авч айлын талаас хариу ирээгүй байна.

Гадаад улс орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр:
2008 - 2016 он

Оросын Холбооны Улс

1. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн Газар хооронд мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр,
2. Мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, тээжээлийг экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх үеийн мал эмнэлэг ариун цэврийн нөхцөл болон МУ, ОХУ-ын хил орчмын бүсүүдэд хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай МУ-ын ХХААЯ болон ОХУ-ын ХХААЯ хоорондын Протокол
3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборт Монгол-Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааг 2009 онд хөгжүүлэх арга хэмжээний тухай Протокол
4. МУ-ын ХХААХҮЯ, ОХУ-ын Эрхүү мужийн ХАА-н академийн хооронд ХАА-н салбарт сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичиг
5. Малын гүн хөлдөөсөн хөврөл үр нийлүүлэх асуудлаар МУ-ын ХХААХҮЯ болон ОХУ-ын БНХорват У-ын ЗГ хооронд хамтран ажиллах тухай Протокол
6. Монгол Улсын ХХААХҮЯ, Ургамал хамгааллын хүрээлэн болон ОХУ-ын Россельхозцентр нарын хооронд байгуулсан “ Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн талаар хамтран ажиллах гэрээ “

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

1. Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр
2. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүх Хятадын Хөдөө аж ахуйн механикжуулалтын шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг
3. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүх Хятадын машин механизм, тоног төхөөрөмжийн импорт, экспортын корпорацитай хамтран ажиллах тухай Санамж бичиг
4. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Тяньжин хотын Дуньзяны гаалын баталгаат боомт хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг
5. Боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ, Монгол Улсад экспортолж, импортлох үеийн хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын протокол
6. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын улаан буудайг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай протокол
7. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын рапсын үрийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай протокол
8. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Мал эмнэлэг, үржлийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн товчоо хооронд мал, амьтны эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг
9. БНХАУ-ын Засгийн газраас Хөдөө аж ахуйн салбарт олгох 200 сая ам.долларын трактор нийлүүлэх, мах, сүүний үйлдвэр байгуулах хөнгөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээр
10. Монгол Улсын ХХААЯ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд үржлийн үхэр экспортлохтой холбоотой мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол
11. Монгол Улсын ХХААЯ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд адуу экспортлохтой холбоотой мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол
12. Монгол Улсын ХХААЯ, БНХАУ-ынЧанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газархооронд үржлийн болон хурдны адуу харилцан экспортлох , дамжин өнгөрүүлэхтэй холбогдсон хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Протокол
13. Монгол Улсын ХХААЯ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газархооронд БНХАУ-аас Монгол Улсад үхрийн хөлдөөсөн үр экспортлохтой холбогдсон хорио цээр, мал эмнэлэг ариун цэврийн шаардлагын тухай Протокол
14. Монгол Улсын ХХААЯ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газархооронд нядалгааны адуу экспортлохтой холбогдсон хорио цээр, мал эмнэлэг ариун цэврийн шаардлагын тухай Протокол

Япон Улс

1. ЯпонУлсынЗасгийнгазрын буцалгүй тусламжийн КР-1 төслийнхүрээнд 400.0 саяиенийхүнснийулаанбуудайн гэрээ
2. Монгол Улсаас Япон Улсад экспортлох халуун уураар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ
3. ЯпонУлсынЗасгийнгазрын буцалгүй тусламжийн КР-1 төслийнхүрээнд 810.0 саяиенийхүнсний цагаан будааны гэрээ
4. ЯпонУлсынЗасгийнгазрын буцалгүй тусламжийн КР-1 төслийнхүрээнд 510.0 саяиенийхүнсний цагаан будааны гэрээ
5. Монгол Улсын ХХААХҮЯ болон Япон Улсын ХААОЗАЯ хоорондын техникийн 5-р зөвлөлдөх уулзалтын протокол.


Шинээр хамтын ажиллагаа эхлүүлсэн болон хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлж буй орнууд

1. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг
2. Монголын Махны холбоо болон Италийн “АССОФҮҮДТЕХ” хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг
3. Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон Италийн “SIMEST байгууллага” хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг
4. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Австрали Улсын Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн яам хооронд хамтран ажиллах санамж бичиг
5. Австрали Улсаас үхэр, хонины гүн хөлдөөсөн үр, хөврөл Монгол Улсад импортлох мал эмнэлгийн гэрчилгээний нөхцөл
6. МонголУлсаас Исламын БН Иран Улсад хонины хөлдөөсөн мах импортлох үеийн эрүүл мэндийн шаардлага
7. Монгол Улсаас Исламын БН Иран Улсад сэврээсэн мах импортлох эрүүл мэндийн шаардлага
8. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн яам хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг
9. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд нарын уулзалтын протокол
10. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн яамны Хөдөө аж ахуйн газар хоорондын уулзалтын протокол
11. МУ-ын ХХААХҮЯ, БНБУ-ын ХААХЯ хооронд ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Протокол
12. Монгол Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны 5-р хурлын протокол,
13. Монгол-Болгарын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газруудын хооронд санамж бичиг
14. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бразил Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн, хүнсний хангамжийн яам хооронд хөдөө аж ахуй болон хүнсний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
15. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оманы Султант Улсын Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг
16. МУ-ын ХХААЯ, БНКаз улсын ХААЯ хооронд ХАА-н салбарт хамтран ажиллах харилцан Ойлголцлын Санамж бичиг
17. Монгол Улсын ЗГ, Катар Улсын ЗГ хоорондын Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг
18. Монгол Улс, Кувейт Улсын хооронд мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр
19. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын санамж бичиг
20. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамтай хамтран ажиллах тухай мэдэгдлийн хавсралт
21. Монгол Улсын Засгийн газар, БН Тажикстан Улсын Засгийн газар хооронд мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр
22. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БН Хорват Улсын Засгийн газар хоорондын Протокол
23. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БН Киргиз Улсын Хөдөө аж ахуй, хөрс сайжруулалтын яам хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

                 hom1