Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар


Yндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах, салбарын төсвийн бодлогын хэрэгжилт болон санхүүгийн дотоод аудитыг хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Yйл үйл ажиллагаа

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг статистик мэдээ, мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр цаг тухайд нь хангах, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ. 
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.

 

 

Yйл ажиллагааны гол зорилт

1. салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах; 
2. салбарын төсвийн бодлогын хэрэгжилт болон санхүүгийн дотоод аудитыг хийх, бодлогын зөвлөмж боловсруулах; 
3. салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах.

 

 

Газрын мэргэжилтнүүд

Нэрс Албан тушаал Утас Имэйл
Д.Совд Газрын дарга ...262469... Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Д.Батмөнх Мал аж ахуйн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 261691 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Б.Уранчимэг Газар тариалангийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 261691  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
С.Сонгууль Хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 261691 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Д.Оюунгэрэл Хүнсний үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 261691 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
У.Сауле Дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн 266147 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Д.Тамир Гүйцэтгэлийн дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн 266147 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Б.Алтанцэцэг Санхүүгийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн 261691 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Д.Батхуяг Салбарын статистик, мэдээлэл, судалгаа, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 261691 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Н.Цэгмэд Мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтэн - Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

 

 

 

                 hom1