Усалгаатай тариалaнгийн үйлдвэрлэл

Усалгаатай тариалангийн талбайн нөөц.

Монгол орны усны нөөц хомс, жигд бус тархалттай, гадаргын урсац бүрдүүлдэг томоохон голууд гадаад далайд урсан гардаг зэрэг бэрхшээл нь усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөнөөр хөгжүүлэх боломжийг одоо ч гэсэн хязгаарласан хэвээр байна. 
Иймээс 1930-аад оноос эхлэн усалгаанд тохиромжтой талбай, усны эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил хийгдэж, 1950-иад оноос усалгааны барилга байгууламжийн зураг, төслийг зохиож эхэлсэн байна.

1940-өөд оноос усалгаатай газар тариалангийн агротехник, ээлжлэн тариалах систем, үр үржүүлэг, усалгааны горим, нормын талаархи судалгааны ажлууд эхэлж, 1980-аад оны эхээр усалгаатай газар тариалан эрхлэх шинжлэх ухааны үндэслэлүүд тогтоогдсон байдаг.
на. 

1978-1983 онуудад онд Усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институтийн /хуучин нэрээр/ гүйцэтгэсэн усалгаатай тариалангийн талбайн фондын судалгааны тайлангаас үзэхэд усалгаатай ашиглаж болох талбайн хэмжээ 418255 га гэсэн урьдчилсан үнэлгээ байдаг. 

Усалгаатай тариалан, хадлан эрхлэхэд тохиромжтой талбайн нөөц Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар аймгуудад хамгийн бага 500-3000 га, Хөвсгөлд 9000 га орчим, бусад аймгуудад 20-46 мянган га байдаг байна. Нийтдээ улсын хэмжээнд 1000 гаруй газарт орших 418.2 мянган га фондын талбайгаас 1990 оны түвшинд улсын хэмжээгээр бороожуулан услах аргаар 45 мянган га, гадаргын аргаар 16 мянган га-д тариалалт хийн услаж, 30 мянган га талбайг услаж хадлан тэжээл бэлтгэж байжээ. 20 мянган га талбайн нарийвчилсан хайгуул судалгаа, ТЭЗҮ хийгдсэн байжээ.

2008 оноос эхлэн усалгаатай хадлан, тариаланд тохиромжтой талбай, усны эх үүсвэрийн хайгуул судалгааг томоохон 14 голын хөндийд болон бүх аймгийн нутагт дахин шинээр хийж дуусгаад байна.

Усалгаатай тариалангийн талбайн нөөцийн судалгааг энд дарж үзнэ үү


- Усалгаатай хадлан тариалан эрхлэх боломжтой талбайн хайгуул судалгаа:

2014 онд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн бүх сумдын нутагт усалгаатай тариалангийн талбайн хайгуул судалгаа, Баянхонгор аймгийн Түйн гол, Орог нуурын сав газрын усны хүрэлцээ хангамжийн тооцоотой уялдуулан усалгаатай тариалан эрхлэх боломжтой талбайн хайгуул, судалгааг хийв.

Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь зэрэг 6 аймагт 12 услалтын системийг шинэчлэх, сэргээн засварлах ажлын зураг төсөл, төсөв Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2000 га талбайд усалгаатай тариалан эрхлэх ТЭЗҮ боловсруулж усны нөөцийн судалгаа хийв.

gazar13

gazar14 

2013 онд ашиглалтанд орсон төрийн болон орон нутгийн өмчлөлийн услалтын систем

  1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЗДТГ “Шумек”-ийн услалтын систем 2-р ээлж /Гүйцэтгэгч ААН нь “ССТ-Од” ХХК/
  2. Баян-Өлгий аймгийн Цонжийн хөдөөгийн услалтын системийн 1-р ээлж/ /Гүйцэтгэгч ААН нь “Тангра Абб” ХХК/
  3. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ЗДТГ “Эхийн гол” /Гүйцэтгэгч ААН нь “Эм Дaблью Ти” ХХК/
  4. Баянхонгор аймгийн Баянлиг сумын ЗДТГ “Баянлиг” /Гүйцэтгэгч ААН нь “Ус-Эрдэнэ” ХХК/
  5. Баянхонгор аймгийн Галуут сумын ЗДТГ “Талын толгой” /Гүйцэтгэгч ААН нь “ССТ-Од” ХХК/
  6. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЗДТГ “Цагдуултай” /Гүйцэтгэгч ААН нь “Эм Даблью Ти” ХХК/
  7. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын “Найрын дэнж” /Гүйцэтгэгч ААН нь “Ус инженеринг” ХХК/
  8. Төв аймгийн Борнуур сумын ЗДТГ-ын Борнуурын услалтын системийн 2-р ээлж /Гүйцэтгэгч ААН нь “Усны барилга” ХХК/
  9. Дархан-Уул аймгийн Дархан сумын Бүрэнтолгой /Гүйцэтгэгч ААН нь “Аригшан” ХХК/
  10. Ховд аймгийн Буянт сумын Буянтын услалтын системийн 3-р ээлж /Гүйцэтгэгч ААН нь “Монгол менежмент төв” ХХК/


2014 онд ашиглалтанд орсон төрийн болон орон нутгийн өмчлөлийн услалтын систем

  1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Хэрсэн толгой” /Гүйцэтгэгч ААН нь “Аригшан” ХХК/
  2. Увс аймгийн Түргэн сумын “Кола” /Гүйцэтгэгч ААН нь “Ус-Эрдэнэ” ХХК/
  3. Баянхонгор аймгийн Баянговь сумын “Цагаан гол” /Гүйцэтгэгч ААН нь “Шимт газар” ХХК/
  4. Орхон аймгийн Жаргалант сумын “Хангалын голын боомт”-ыг сэргээн засварлах /Гүйцэтгэгч ААН нь “Монгол менежмент төв” ХХК/
  5. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Дайрганы гол” 2-р ээлж /Гүйцэтгэгч ААН нь “Цаст-Алтанцөгц” ХХК/
  6. Төв аймгийн Борнуур сумын “Борнуур” 3-р ээлж /Гүйцэтгэгч ААН нь “Усны барилга” ХХК/

 

2014 онд Усалгаатай тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгаа хийгдсэн газрууд

  1. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт усалгаатай тариалангийн талбайн хайгуул судалгаа хийх
  2. Өмнөговь аймгийн Булган сумын ЗДТГ-ын өмчлөлийн Өлзийтийн голын услалтын системийн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын ЗДТГ-ын өмчлөлийн услалтын системийн зураг төсөл төсөв, зохиох.
  3. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт усалгаатай тариалангийн талбайн хайгуул судалгаа хийх зөвлөх үйлчилгээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2000 га талбайд усалгаатай тариалан эрхлэх ТЭЗҮ
  4. Баянхонгор аймгийн Түйн гол, Орог нуурын сав газарт усалгаатай тариалангийн талбайн хайгуул судалгаа хийх, Бөмбөгөр сумын ЗДТГ-ын өмчлөлийн Хунзатын услалтын систем, Хотын булангийн услалтын систем, Бортолгойн услалтын систем, Баацагаан сумын ЗДТГ-ын өмчлөлийн Хөх эргийн услалтын систем, Заг сумын ЗДТГ-ын өмчлөлийн Сайхан толгойн услалтын системүүдийн зураг төсөл, төсөв зохиох
  5. Өвөрхангай аймгийн Хархорины услалтын системийн гол суваг, толгойн барилгыг сэргээн засварлах ажлын зураг төсөл, төсөв. Өлзийт сумын ЗДТГ-ын өмчлөлийн Хүйс толгойн услалтын системийг сэргээн засварлах, Баянгол сумын ЗДТГ-ын өмчлөлийн услалтын системийн зураг төсөл, төсөв зохиох,
  6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ЗДТГ-ын өмчлөлийн услалтын системийн зураг төсөл, төсөв, Завхан аймгийн Түдэвтэй сумын ЗДТГ-ын газрын өмчлөлийн Хүрэн талын услалтын системийн 2-р ээлжийг сэргээн засварлах ажлын зураг төсөл, төсөв, Алдархаан сумын ЗДТГ-ын өмчлөлийн Борхын булангийн услалтын системийг сэргээн засварлах ажлын зураг төсөл, төсөв зохиох

gazar15

                 hom1