Үр тариа, төмс, хүнсний ногооны хадгалалт


Нэг.Үтрэмийн хангамжийг нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээ

Улсын хэмжээнд үр тариа хүлээн авах 152,2 га талбайтай цементэн болон нягтруулсан гадаргуутай 200 гаруй үтрэм ашиглаж байна. Шороон гадаргуутай үтрэмийн эзлэх хувийг багасгах, улмаар задгай үтрэмээс механикжсан битүү үтрэмд шилжиж хаягдлыг буруулах шаардлага тавигдаж байна. 2010 оноос үрийн агуулахын чанарыг сайжруулах зорилгоор тус бүр нь 100 тн-ын 60 ширхэг, 300 тнын 25 ширхэг, 500 тн-ын 25 ширхэг нийт 26,0 мянган тонн багтаамжтай босоо төмөр агуулахыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч тариалангийн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн. Олон тариаланчид аж ахуйн аргаар ЗАВ 10, ЗАВ 20 загварын үтрэмийг сэргээх мөн эдгээртэй дүйцэхүйц механкжсан битүү үтрэмийг санаачлан байгуулж байна.

Үтрэмийн ажилд ашиглаж байгаа анхан болон хоёр дахь шатны боловсруулалт хийх зориулалттай ОВС-25 цэвэрлэх машин, үр ялгах СМ-4, үр тариа ачих ЗПС-100, үр ариутгах ПС-10 загварын машинуудыг өргөн ашиглаж байна. Үтрэмийн машины чанарыг сайжруулахаар 2009-2011 онд шинээр САД-10 сепаратор-40ш, ОВС-25, ЗПС-100 машиныг тус бүр 25 ширхэг, ПС-10 машин 15 ширхэгийг улсын төсвийн хөрөнгөөр тариаланчдад нийлүүлсэн.

 

Хоёр. Элеваторын хангамжийн талаар

Улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн нийт 450 гаруй мянган тонн багтаамжтай 20 гаруй элеваторууд ашиглаж байна.

Хүнсний зориулалттай буудайн стратегийн нөөц бүрдүүлэх төрийн өмчийн элеваторууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд харъяалагддаг. Хүнс, хадаа аж ахуй, хөнгөн үйлдвэрий сайдын зөвлөлийн 2009-09-04-ний өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэлд ТЭДС-ийн буудай хүлээн авах чадавхийг 180,0-200,0 мянган тоннд хүргэх зорилт тавьж хэрэгжүүлэхийг заасан.

Булган салбар 10,0 мян тн, Дархан салбар 36,0 мян тн /2014 онд ашиглалтад хүлээн авч байгаа элеваторыг ТЭДС-ийн харъяалалд шилжүүлнэ/, Сэлэнгэ салбар 28,0 мян тн, Угтаал салбар 36,0 мян тн, Хархорин салбар 10,0 мян тн, Хөтөл салбар 36,0 мян тн-д хүрээд байна.

Алслагдсан бүс нутгийн тариаланг сэргээн хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр /20.4 сая ам дол/ Дорнод аймгийн Халхгол суманд 20.0 мян тн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгонд 20.0 мян тн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 16.0 мян тн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15,0 мян тн, Увс аймгийн Баруунтуруун суманд 20.0 мян тн элеватор байгуулахаар төлөвлөөд байна.

• Үр тариа үйлдвэрлэлийн нөөц
• Бүс нутгийн хөгжлийн бодлого
• Аж ахуйгаас элеватор хүртэлх тээврийн зай 80-100 км байх
• Дэд бүтэц /төмөр зам, авто зам, цахилгаан шугам/-ийн хангамж зэргийг харгалзан элеватор байгуулах байршлыг сонгож байна.

 

Гурав. Төмс, хүнсний ногооны зоорийн хангамж өнөөгийн байдал

Улсын хэмжээнд 2014 оны байдлаар 182,2 мянган тонн багтаамжтай 3600 гаруй зоорь ашиглаж байна. Зоорийн нийт багтаамжийг хураан авсан ургацтай харьцуулахад хадгалах хүчин чадлын хангамж 2014 онд 71,5 хувьтай байна. Нүхэн, энгийн, механикжсан гэсэн гурван төрлийн зоорь ашиглаж байна.

Нүхэн зоорь. Ямар нэг барилгын хаших хийц, инженерийн байгууламж ашиглаагүй, газрыг хөлдөлтийн гүнээс доош хадгалах хөндий үүсгэж ухсан зоорь, мөн байшин сууц, гэрийн шалан дор байрлалтай зоориудыг энэ ангилалд оруулж байна. Байгалийн аргаар агааржуулалт, дулаацуулгыг зохицуулдаг. Гар ажиллагаатай. Хөрсний бүтэц, хөрсний гүний усны түвшингээс хамаарч зоорь барих газраа сонгодог. Хөрс нь шавранцар байвал сайн. Хайрга, элсэрхэг хөрс нурах эрсдэлтэй. Гүний усны түвшин 5м-ээс дор байх ёстой. Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдад энэ төрлийн зоорийг өргөн ашиглаж байна. Нэг зоорийн багтаамж 10-15 тн хүртэл байдаг. 1 х 1 м - ийн амсартай 4м-ээс багагүй гүнтэй цооног ухаад хоёр тийш эрвэйхэйн далавч хэлбэртэй хадгалах хөндийг үүсгэн ухна. Гэрийн буурь хэлбэрээр хөндийлж ухвал цөмөрч нурах эрсдэлтэй. Нүхэн зоорийг тэй газрын хөрс амархан нурах эрсдэлтэй тул чулуу, мод, 

Энгийн зоорь. Газарт хагаст суулгасан, хөрсний нуралт, хөлдөлтөөс хамгаалсан дулаалга бүхий мод, чулуу, блок, бетон зэрэг барилгын хаших хийц бүхий ханатай, дээвэр нь шороон хучлагатай зоориуд. Агааржуулалтыг байгалийн болон албадлагын арга хослуулан хэрэглэдэг, энгийн галлагаа бүхий дулаацуулгатай, гар ажиллагаатай.

Механикжсан зоорь. Барилгын орчин үеийн хаших хийцүүд ашиглаж байгуулсан, Агааржуулалт, дулаацуулгын инженерийн байгууламжтай. Механижсан. Зоорийн уур амьсгалыг хагас автомат ажиллагаагаар зохицуулах удирдлагатай зоориуд.

Нийт зоорийн 40 хувь нь чанарын сайн үзүүлэлттэй, 60 хувь нь чанарын дундаас доогуур үнэлгээтэй байна. 

Төсвөөс 11,3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Төсөлд нийт 48 иргэн аж ахуйн нэгжийг хамруулсан.Зоорийн хангамжийг 40,3 мянган тонноор нэмэгдүүлсэн. Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан А-166/А-24 дугаартай тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаххүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний, жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” чиглэлээр төсөлсонгоншалгаруулалтыг2013-04-14-ний өдрөөс зохионбайгуулж ажилалаа. Төсөлд шалгарсан 27 аж ахуйн нэгжид харилцагч арилжааны банкуудаас нийт 74,9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлж төмс, хүнсний ногооны зоорь 66,5 мянган тонноор нэмэгдүүлах боломжийг бүрдүүлж байна.

“Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан  болон төрөлжсөн бөөний, жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг энд дарж үзнэ үү.

                 hom1