“Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээний ерөнхий хөтөлбөр

2008 оны 8-р сарын 12, Мягмар гариг, 09:02

piaХүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах эрхийг баталгаажуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, ногоочид бараа бүтээгдэхүүн, ургацын дээжээ хэрэглэгчдэд таниулах, сурталчлах зорилго бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээг 2011 оны 09 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулна.
Холбоо барих хаяг: "Эрүүл хүнс 2011" үзэсгэлэн худалдааны талаар 261962, "Алтан намар 2011" шинэ ургацын баярын талаар 261687, "Жижиг дунд үйлдвэрлэл 2011" үзэсгэлэн худалдааны талаар 266272, "Шилмэл мал 2011" үзэсгэлэн худалдааг 261644 утсаар лавлана уу.

 

Төвийн бүсэд атаршсан тариалангийн талбай эргэлтэд бүрэн оржээ

2008 оны 8-р сарын 10, Ням гариг, 15:15

piaӨнгөрсөн долоо хоногт  ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 20-иод сумдаар ажиллаж цаг үеийн ажил, тарианы болц,  аж ахуйнуудын ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцлаа. Эхлээд Төв аймгийн Цээл, Угтаалцайдам сумын хэд хэдэн аж ахуйн талбайгаар орж тарианы ургац, болцын байдалтай танилцсан юм. Тосч уулзсан Угтаалцайдам сумын Засаг дарга Ж.Батцэнгэл, агрономич Д.Цэрэнбямба, “Уушиг хайрхан” компанийн инженер механик Л.Лхагвасүрэн нар тарианы болц, тариаланчдын талаар товч мэдээлэл өгсөн. Тус сум энэ жил 15000 га-д тариалсан бөгөөд  ургацын урьдчилсан балансаар  га-гаас дунджаар18.5 цн ургац авна гэж тооцжээ. Тарианы болц ерөнхийдөө жигд байгаа, энэ сарын сүүлчээр хураалтаа эхэлнэ гэж ярилаа. /Ургац хураалт 8 сарын 25-наас орон даяр эхэлсэн/

 

Чикагогийн Таваарын биржтэй хамтран ажиллана

2008 оны 8-р сарын 10, Ням гариг, 15:15

piaХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Чикаго хотын Таваарын биржтэй танилцах ажлын айлчлал хийж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам АНУ-ын Чикагогийн Таваарын биржтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Тус бирж 150 жилийн тэртээгээс үйл ажиллагаагаа эхэлсэн, Ази, Европын орнуудтай хамтын ажиллагаатай, дэлхийн хамгийн том хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний биржид тооцогддог аж. Энэ айлчлалаар  хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж техник, мэргэжил арга зүйн туслалцаа авах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн айлчлалын хүрээнд АНУ-ын ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, ХАА-н бараа, түүхий эдийг тээвэрлэх, хяналт, чанар, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаатай танилцав. Өнгөрсөн 6 дугаар сард тус биржийн мэргэжилтнүүд манай улсад ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагынханд биржийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан билээ.

 

“Монгол улсын хүнсний аюулгүй байдал - 2011” форум амжилттай боллоо

2008 оны 8-р сарын 10, Ням гариг, 07:15

piaТус яамнаас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал-2011” форумыг Монголын хүнсчдийн холбоо,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

 

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсч НҮБ-ын ХХААБ-ын дэд дарга, Ази, Номхон далайн бүсийн суурин төлөөлөгч ноён Хироюуки Конума илгээлт ирүүлсэн. Энэхүү форумд:

- “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого,  стратегийн асуудлууд” сэдвээр УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны  ерөнхийлөгч  Д.Тэрбишдагва;

- “Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлын өнөөгийн түвшин, цаашдын зорилт”  сэдвээр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле;

 

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр355
mod_vvisit_counterЭнэ сар13327
mod_vvisit_counterНийт540666

Холбоосууд

banner3





Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...