ОРХОНТУУЛ СУМ "МАЛЧДЫНХАА АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНӨӨ" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 2-р сарын 09, Пүрэв гариг, 16:48

orhontuul

Орхонтуул сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Хөдөө аж ахуйн салбарын бодлого, зорилтын хүрээнд "Малчдын анхдугаар зөвлөгөөн"-ийг 2017.02.06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Монгол улсын засгийн газрийн шийдвэрээр МУ-ын шадар сайд Улсын онцгой комиссын дарга У. Хүрэлсүх сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаа

2017 оны 2-р сарын 07, Мягмар гариг, 11:33

sh said

Монгол улсын засгийн газрийн шийдвэрээр МУ-ын шадар сайд Улсын онцгой комиссын дарга У. Хүрэлсүх сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаа.Тус ажлын хэсгийн гол зорилго Сэлэнгэ аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, аймгийн онцгой комисст заавар зөвлөгөө өгөх, тулгамдаж буй зарим асуудлуудыг  шийдвэрлэлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХХААЯ-ны дэд сайд Ж.Сауели, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Н.Энх-Амар, Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр, Л.Алтангэрэл, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын албаны хүмүүс багтсан байна. Баг бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г. Бямбаа, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Б. Мөнхтөр, Онцгой байдлын газрын дарга хурандаа Г. Баатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга хурандаа А. Бүрнээбаатар зэрэг аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн хүлээн авч, Мандал, Баянгол, Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцууллаа. Улсын нөөцөөс манай аймагт 320 тонн өвсийг үнэ төлбөргүй, 240 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгоод байна. Мөн улсын нөөцийн сангаас олгож байгаа малын эм, биобэлдмэлийг Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Жавхлант, Мандал, Хүдэр, Хушаат, Шаамар, Түшиг, Цагааннуур сумдад олгохоор боллоо.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх сумдын онцгой комисст:

-Засгийн газраас олгож байгаа өвс, тэжээл, хүмүүнлэгийн тусламжийн барааг нэн шаардлагатай өрхүүдэд хүргэхэд хяналт тавьж ажиллах
-Онцгой комисс 14 хоногт 1 удаа хуралдаж нэгдсэн мэдээлэлтэй байх

-Хүнээ бодсон ажил арга хэмжээг зохион байгуулж, хариуцлагатай байх

-Хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарч, Эх-хүүхдийн эндэгдэлгүй байх, эмнэлгийн үйлчилгээ хэрэгтэй газар бүрт хүрч ажиллах
-Амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн мэдээллийн сантай болж тэдэнтэй эргэх холбоотойгоор төрийн үйлчилгээг тогтмол хүргэх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

 

Аймгийн ХХААГ-ын дараг Б.Мөнхтөр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа

2017 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 19:01

z-1

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр өвөлжилт хүндэрч буй Хушаат, Сант, Баруунбүрэн сумдаар явж малчдынхаа хотонд очин, ахуй амьдрал, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо.

 

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б. Мөнхтөр Япон улсын Шизуока мужийн захирагч Кавакацү Кэнтатай Газар тариалангийн салбарын талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2017 оны 1-р сарын 20, Баасан гариг, 17:06

aa-8989

Монгол улсын Ерөнхий сайдын Япон улсад айлчлах ажлын хэсэгт Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргил оролцон Япон улсын Шизуока мужтай ХАА-н салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

 

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр85
mod_vvisit_counterЭнэ сар13198
mod_vvisit_counterНийт472477

Холбоосууд

banner3





Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...