Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын төвийн бүсийн уулзалт, сургалт, урлаг спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

2017 оны 8-р сарын 24, Пүрэв гариг, 17:48

bus

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар аймаг нийслэлийн ХХААГ, сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд салбарын бодлого зорилтыг хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой Төвийн бүсийн сургалт, урлаг, спортын арга хэмжээг  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Амарбаясгалант хийд дээр 08 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд  зохион байгуулсан.

 

Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Төвийн бүсийн сургалтад  Нийслэл, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан аймгийн ХХААГ, сумдын хөдөө аж ахуйн тасгийн 200 гаруй мэргэжилтнүүд оролцов.

Сургалтын үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нээн Тэрээр “ХХААХҮ-ийн сайдын санаачлагаар ХХААХҮ-ийн салбарын анхан дунд шатанд ажилладаг мэргэжилтнүүдэд зориулж бүчилсэн сургалтыг зохион байгуулахаар болсон. Өнөөдөр гурав дахь сургалт нь амжилттай болж байна. Бүсчлэн зохион байгуулагдаж буй сургалт зөвлөгөөнөөс та бүхэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,салбар яамны бодлого чиглэл, төсөл хөтөлбөр,цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон талын мэдээллийг нэг дор авах болно” гэдгийг онцлон хэлэв.

"Хээрийн мал эмнэлэг дэлгэх" үзүүлэх сургуулилтыг зохион байгуулав. Сургалтаар малын гоц халдварт өвчин гарсан үед анхан шатанд ямар арга хэмжээ авах, илрэх шинж тэмдэг, хорио цээр тогтоосон бүс нутагт хэрхэн ажиллах зэргийг Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн алба  хамтран үзүүлсэн юм.

ХХААХҮЯ-наас манай аймгийн 17 сумын  Мал эмнэлэг үржлийн тасагт YAMAHA үйлдвэрийн мотоцикл гардуулан өгсөн.

Тус өдрүүдэд зохион байгуулагдсан урлаг, спортын арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон тэргүүн байр эзэлсэн бол Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон удаалсан байна.

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр98
mod_vvisit_counterЭнэ сар13211
mod_vvisit_counterНийт472490

Холбоосууд

banner3





Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...