Махны чиглэлийн цэвэр цусны ”Лимүзин” үүлдрийн үхрээр сүргээ сэлбэнэ.

2008 оны 8-р сарын 12, Мягмар гариг, 09:10

piaӨчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 230 үхэр ачсан онгоц газардсан юм. Эдгээр үхрийг ХХААХҮЯ-ны “Махны цэвэр үүлдрийн үхэр импортлож, үржлийн аж ахуй эрхлэх“ төсөлд шалгарсан манай томоохон компаниудын нэг “Гацуурт” ХХК  Франц улсаас “Лимүзин” үүлдрийн хээлтэгч 130 үхэр оруулж ирнэ.

Мөн өөрийн аж ахуйнхаа сүрэг сэлбэхээр  “Хар ангоус” үүлдрийн 100 үхэр авчирчээ. Тусгай онгоцоор тээвэрлэн ирж буй эдгээр үхрийн талаар ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга П.Ганхуягаас тодруулсан юм.
- Тус яамнаас олон улсын стандартын шаардлага хангасан өндөр ашиг шимтэй махны чиглэлийн үржлийн өсвөр үхрийг импортлон үржүүлж, үржлийн үхрийн цогцолбор аж ахуйг байгуулах, анх худалдан авсан үхрийн стандарттай, махны өндөр ашиг шимтэй үржлийн өсвөр үхэр бойжуулан дотоодын зах зээлийг махны чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч, үрээр хангах үүднээс “Махны цэвэр үүлдрийн үхэр импортлож, үржлийн аж ахуй эрхлэх” төсөл сонгон шалгаруулсан. Энэ төсөлд шалгарсан “Гацуурт” ХХК Франц улсаас Лимүзин үүлдрийн цэвэр цусны 130 хээлтэгч оруулж ирж байна. 
- Энэ үхрийг цаашид яаж маллах, үржүүлэх вэ? Нас насны амьдын жинг тодруулбал? 
- Энэ үхрийг тус аж ахуйн нэгж өөрийн аж ахуйдаа нутагшуулан үржүүлж улмаар дотоодын аж ахуйн нэгжүүдийг цэвэр үүлдрийн хээлтэгч хээлтүүлэгчээр ханган ажиллана. Тус аж ахуйн нэгж нь 130 хээлтэгч, оруулж ирж байгаа бөгөөд буцаан төлөхдөө 200 толгой цэвэр үүлдрийн махны үхрээр бусад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үхэр сүргийг сайжруулах ажлыг хийх юм. Энэ үүлдрийн нас гүйцсэн эр  нь дунджаар 1 тн, үнээ 400-600 кг, 14-16  сартай бяруу 280 кг амьдын  жинтэй. 
- Манайд эрчимжсэн чиглэлээрх үхрийн хэчнээн аж ахуй байдаг вэ?
- Манайд 2010 оны эцсийн байдлаар 21 аймаг, нийслэлд. 1294 ферм, аж ахуйн нэгж  байгаагийн дотор саалийн үхрийн (10-аас дээш үнээтэй)  649 аж  ахуй,  махны үхрийн 101 аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа.

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр342
mod_vvisit_counterЭнэ сар13314
mod_vvisit_counterНийт540653

Холбоосууд

banner3





Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...