“Монгол улсын хүнсний аюулгүй байдал - 2011” форум амжилттай боллоо

2007 оны 7-р сарын 07, Бямба гариг, 18:39

piaТус яамнаас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал-2011” форумыг Монголын хүнсчдийн холбоо,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсч НҮБ-ын ХХААБ-ын дэд дарга, Ази, Номхон далайн бүсийн суурин төлөөлөгч ноён Хироюуки Конума илгээлт ирүүлсэн. Энэхүү форумд:

- “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого,  стратегийн асуудлууд” сэдвээр УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны  ерөнхийлөгч  Д.Тэрбишдагва;

- “Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлын өнөөгийн түвшин, цаашдын зорилт”  сэдвээр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле;

- “Дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн хүнсний баталгаат байдал, өнөөгийн түвшин, тулгамдсан асуудлууд”  сэдвээр НҮБ-ын ХХААБ –ын Ази, Номхон далайн бүсийн төвийн нийгэм, эдийн засгийн бодлогын хэсгийн зохицуулагч Пурушотам Мудбэри;

- “Хүнсний аюулгүй байдлын талаархи эрх зүйн зохицуулалтыг Европын холбооны хууль тогтоомжид нийцүүлж байгаа Балканы орнуудын туршлага, Монгол Улсад хэрэгжүүлэх арга зам” сэдвээр Олон Улсын Санхүүгийн Корпорацийн хүнсний аюулгүй байдлын зөвлөх Ивана Чук нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Түүнчлэн “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал- Хүнсний аюулгүй байдал” сэдвээр  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Д.Энхмаа, “Эмзэг бүлгийн хүн амын хүнсний хангамж, хүртээмж” сэдвээр НҮБ-ын ХХААБ–ын төслийн менежер А.Амгалан нар тус тус мэдээлэл хийлээ.

Форумд УИХ-ийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын болон олон нийтийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож, хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр97
mod_vvisit_counterЭнэ сар13210
mod_vvisit_counterНийт472489

Холбоосууд

banner3





Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...