Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд Паоло Романи Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

2011 оны 3-р сарын 16, Лхагва гариг, 22:54

pia2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Ром хотноо Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулсан нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, зам барилга, байгаль орчин, аялал жуулчлал гээд олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.

Комиссын хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн урилгаар комиссын Италийн хэсгийн талын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Паоло Романи 2011 оны 09 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 
Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр тохиролцсончлон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хөдөөгийн хөгжил, нэхмэл, ноос, ноолуур, арьс шир, зам тээвэр, эрчим хүч, хотын хөгжил,  санхүүгийн хамтын ажиллагаа, бартерийн худалдаа, сургалт, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт  хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх зорилгоор Комиссын хоёр талын хэсгийн дарга нарын уулзалт хэлэлцээ хийж улмаар хамтын ажиллагааны тодорхой чиглэл, сэдвийн хүрээнд хамтарсан мэдэгдэл гаргав.  
Тухайлбал Монголын олон сая малын түүхий эдийн нөөц, Итали Улсын өндөр техник технологи,  санхүүгийн боломжид тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх,  ноос, ноолуур, арьс ширний салбарт хамтран ажиллах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон барилгын  салбарт  Итали улсын техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад урт хугацаатай лизингийн үйлчилгээг хоёр талын банк санхүүгийн байгууллагын оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэх, бичил зээлийн асуудлаар хамтран ажиллах, арьс шир, ноос ноолуурын асуудлаарх Монгол-Италийн Ажлын хэсгийн хамтын ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, 2015 онд хүнсний чиглэлээр Милан хотноо зохиогдох ЭКСПО Олон Улсын үзэсгэлэнд монгол малын мах, махан бүтээгдэхүүн, ингэний сүү, гүүний саам, чацаргана зэрэг биологийн идэвхит бодисын өндөр агууламжтай хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай органик бүтээгдэхүүнээр оролцох, дэлхий дахинд таниулах нь хамтын ажиллагааны томоохон чиглэл болохыг Талууд онцлон тэмдэглэв. 
Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд Паоло Романи нь айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцов.

Хэрэглэгчдийн сэтгэгдэл 

 
#1 Уянга 2011-09-28 17:11
Дэлгэрэхгүй мэдээлэл оруулах боломж байна уу?
 

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр348
mod_vvisit_counterЭнэ сар13320
mod_vvisit_counterНийт540659

Холбоосууд

banner3





Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...