Түгээмэл асуултууд

Хэвлэх PDF

kimАсуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмтдийн саналыг судалж vзсэн vv? Тэд ер нь их зөв зvйтэй яриад байгаа юм биш vv?

Хариулт: Хөтөлбөрийг эрдэмтэд эсэргvvцэж байгаа гэж vзэхгvй байна. Манай зарим судлаачид эх орныхоо хөрс шороо, унаган төрхийг хэвээр нь байлгах талаар санаа зовсондоо бодол саналаа илэрхийлж байгаа. Энд буруу юм огт байхгvй. Зөв зvйтэй саналууд байгаа.Нэр бvхий эрдэмтдийг Хvнс, хөдөө аж ахуйн Сайд өөрийн биеэр хvлээн авч уулзан хөтөлбөрийн талаар харицан ярилцаж зорилго бол нэг юм байна гэдгийгээ ойлголцсон. Хөтөлбөрийг хэрэгжvvлэхдээ аль болох экологижсон, дэвшилтэд техник, технологи нэвтрvvлж, эрчимжvvлэх зарчмыг баримтлах талаар харилцан саналаа солилцсон.

Асуулт9: “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Vндэсний хөтөлбөр гаргах шаардлага байсан юмуу?

Хариулт: Сvvлийн жилvvдэд дэлхий нийтийг хамран уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаагийн зэрэгцээ газрын тосны vнэ өссөнөөр эрчим хvчний хомсдол vvсч, улмаар хөгжингvй орнуудад таримлаас био тvлш vйлдвэрлэх хандлага бий болсон зэргээс vvдэн буудай экспортлогч гол орнууд экспортдоо хориг тавьж эхэлснээр буудай, гурилын vнэ огцом өслөө. Дэлхийн зах зээл дээр гурил, буудайн эрэлт хэрэгцээ нэмэгдэж vнэ нь жилээс жилд өсөж байгаа өнөө vед нөөц бололцоогоо дайчлан vр дvнтэй ашиглан газар тариалангийн vйлдвэрлэлийг сэргээн хөгжvvлэх замаар дотоод хэрэгцээгээ өөрийн vйлдвэрлэлээр хангах нь хvн амаа дэлхийн зах зээлийн vнийн өсөлтөөс хамгаалах, хvнсний аюулгvй байдлын баталгааг бий болгох стратегийн ач холбогдол бvхий асуудал болоод байна. Тиймээс газар тариалангийн vйлдвэрлэл эрхлэх эрх зvй, эдийн засгийн таатай орчныг нь бvрдvvлэх, vйлдвэрлэлээ эрчимжvvлэхэд нь дэмжлэг vзvvлэх замаар хvн амыг аюулгvй хvнсний бvтээгдэхvvнээр тогтвортой хангаж, импортын хараат байдлыг арилгахад хөтөлбөрийн зорилго оршиж байна.

Асуулт8: Байгальд ээлтэй технологи нэвтрvvлэх асуудлыг Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжvvлэх замаар шийдвэрлэхээр хөтөлбөрт тусгасан байгаа нь 2010 он хvртэлх хугацаанд хөтөлбөрийн хувь заяанд нөлөө vзvvлж чадах уу?

Хариулт: Хөрсний vржил шимийг дээшлvvлэх, нэг га талбайгаас авах ургацыг нэмэгдvvлэх зорилгоор байгалийн фосфоритоос механохимийн технологиор байгалийн цэвэр идэвхижvvлсэн Фосфорын ба Азот-фосфорын холимог vрлэн бордоо vйлдвэрлэх технологи гаргах, уг бордоог газар тариаланд хэрэглэх заавар зөвлөмж боловсруулах чиглэлээр манай яамнаас 2005 онд шинжлэх ухаан, технологийн төсөл захиалсны дагуу ШУА-ийн Хими, хими-технологийн хvрээлэн гvйцэтгэгчээр ажиллаж байна. Уг төслийн vр дvнг 2008 онд хvлээн авч, vйлдвэрлэлд нэвтрvvлэх ажлыг эхлvvлэх юм. ХХААЯ нь салбарын урт, дунд болон богино хугацааны стратеги, тэргvvлэх чиглэл, Засгийн газрын vйл ажиллагааны хөтөлбөр болон салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа бусад хөтөлбөр, төслvvдэд тусгагдсан арга хэмжээг vндэслэн шинжлэх ухаан, технологийн төслийг жил бvр захиалж, хэрэгжvvлдэг бөгөөд гарсан vр дvнг ХААVШУОНТ*-өөр дамжуулан vйлдвэрлэлд нэвтрvvлэх ажлыг зохион байгуулж байна.

Асуулт7: Төмс, хvнсний ногоо ченжvvдийн гараар дамжиж хэрэглэгчдэд vнэ нь өсөөд очиж байгааг Төрөөс зохицуулах арга байхгvй юу?

Хариулт: Хөдөө аж ахуйн тvvхий эд бvтээгдэхvvний биржийн тухай хуулийн төслийг Vйлдвэр худалдааны яамтай хамтран боловсруулж байна. Энэ хуулиар vйлдвэрлэгч, хэрэглэгч болон зах зээлийн бусад харилцааг зохицуулахаар хуульчилж өгөх юм. Ингэснээр хvнсний бvтээгдэхvvний худалдаанд “ченж” –ийн тогтолцоог халах эрх зvйн орчин бvрдэнэ. Хөтөлбөрийн хvрээнд аймаг, сум, нийслэлийн хэмжээнд зоорь барих ажлыг эрчимтэй явуулах бөгөөд энэ нь бvтээгдэхvvнээ хадгалж байгаад зах зээлийн vнээр борлуулах боломжийг vйлдвэрлэгчдэд олгоно гэж vзэж байгаа.

Асуулт6: Vрийн тариалангийн даатгалын хураамжийг Засгийн газар хариуцахаар хөтөлбөрт тусгагдсан. Vvнийг жишээгээр тайлбарлаж өгнө vv?

Хариулт: Усалгаагvй 100 га талбайд та улаанбуудай тарьсан гэж vзвэл 20 хувийг нь буюу 20 га, усалгаатай бол 10 хувь буюу 10 га-г vрийн тариалан гэж vзэж заавал даатгалд хамруулах ёстой. Та нэг га-аас авах ургацаа усалгаатай болон усалгаагvйгээр дунджилж тооцох хэрэгтэй. Усалгаагvй талбайгаас дунджаар 8 цн ургац авна гэж тооцвол 16 тн, зах зээлд 1 тонныг нь 350.0 мянгаар борлуулах бол 5.6 сая төгрөг болно. Vvний даатгалын хураамж нь 8 хувь буюу 448.0 мянган төгрөг болох юм. Даатгалын гэрээг тариалсан талбайн хэмжээ, байршлын зургийг vндэслэн тариалалт дууссан өдрөөс хойш 20 хоногийн дотор байгуулах учиртай.Та ургац алдсан тохиолдолд даатгалын vнэлгээний 80 хувь буюу 4480000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг даатгалын байгууллагаас нөхөн төлбөрт авах болно.

Асуулт5: Төмс, хvнсний ногооны ургац нэмэгдвэл дотоод зах зээлээ хамгаалах vvднээс импортоор орж ирж буй ногооны гаалийн татварыг өндөрсгөх хэрэгтэй биш vv?

Хариулт: Хvн амын хэрэгцээт төмс, хvнсний ногооны 47.0-86.0 хувийг одоогоор хангаж байна.Vйлдвэрлэл, хангамж, хэрэгцээ, зах зээлийн судалгааны vндсэн дээр мөн дотоодын vйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор цаашид импортоор орж ирж буй төмс, хvнсний ногооны гаалийн татварыг нэмэх бодлого барина. Харин манай ногоочид, борлуулагчид маань импортын төмс, хvнсний ногооны гаалийн татвар нэмэгдсэн тохиолдолд бvтээгдэхvvнийхээ нийлvvлэлтийг баталгаатай, тогтвортой болгож хэрэглэгчдийг vнийн дарамтад оруулахгvй байх, чанар, аюулгvй байдлын баталгааг хангах зэрэг хэд хэдэн чухал vvргийг бас хэрэглэгчид, ард тvмнийхээ өмнө хvлээж ажиллах ёстойг хэлэх нь зvйтэй.

Асуулт4: Хөтөлбөрийг хэрэгжvvлэх хөрөнгө, санхvvгийн эх vvсвэр батлагдсан уу?

Хариулт: Хөтөлбөр хэрэгжvvлэхэд 2008 онд батлагдсан төсвийн дээрх эх vvсвэрээс гадна нэмэлт хөрөнгийн асуудлыг судлан төсвийн тодотголд тусгуулахаар санал боловсруулаад байна.

Асуулт3: “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Vндэсний хөтөлбөрийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжvvлэх 2008 оны vндсэн чиглэлд ямар зорилтууд тусгагдсан бэ?

Хариулт: Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжvvлэх Vндсэн чиглэл болон төсөвт дараах зорилтууд тусгагдсан. Vvнд: • 2008 онд дотоодын зах зээл дээрх гурилын хэрэгцээний 43, хvнсний ногооны 55, төмсний 95-аас доошгvй хувийг тус тус дотоодын vйлдвэрлэлээр хангах зорилт дэвшvvлсэн. • Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 35.0 мянган га-д хvргэх, vvнтэй холбогдуулан услалтын систем шинээр барих, сэргээн засварлахад 7.0 тэр бум төгрөг төсөвлөсөн. • Өрхийн тариаланг дэмжих “Ногоон хувьсгал“ vндэсний хөтөлбөрийг хэрэгжvvлэх арга хэмжээнд 360.0 сая төгрөг; • Бага оврын трактор, тоног төхөөрөмж худалдан авч иргэд аж ахуйн нэгжийг дэмжихэд 5.0 тэр бум төгрөг; • Гурилын vйлдвэрvvдэд нийлvvлсэн дотоодын улаан буудайн урамшуулалд 8.0 тэрбум төгрөг, нийт 20.4 тэрбум төгрөг газар тариалангийн салбарт зарцуулагдахаар төсөвт тусгагдсан.

Асуулт2: “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Vндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжvvлэх эрх зvй, эдийн засгийн таатай орчныг бvрдvvлэх талаар яаж анхаарч байна вэ ?

Хариулт: Импортоор авч буй трактор, комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай бусад машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгаалах бодисыг гаалийн болон НӨАТ-аас 2008-2011 онд чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Төслийг УИХ хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. Гурилын vйлдвэрvvд, Улсын нөөц, Тариалан дэмжих санд тушаасан улаан буудайд жил бvр зах зээлийн борлуулалтын дундаж vнийг харгалзан мөнгөн урамшуулал олгох, мөн тэрчлэн улаан буудай тариалсан иргэн, аж ахуйн нэгжийн тухайн жилд тариалсан талбайн 10-20%-ийг даатгахад шаардагдах хөрөнгийг төр хариуцаж байхаар “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” , “Vрийн тариалангийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулиудын төсөлийг боловруулаад байна. Vр тариа тарих зориулалтаар аж ахуйн нэгжийн эзэмшиж болох талбайн хэмжээг 20.000 га хvртэл, төмс хvнсний ногоо тарих талбайг 200 хvртэл га болгон өөрчлөхөөр Засгийн газраас шийдвэрлэлээ.

Асуулт1: “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Vндэсний хөтөлбөрийг хэрэгжvvлэх болсон нь манай улсад сvvлийн 20 шахам жилд хийгдэж байгаагvй том ажил. Энэ их vйлсийг бvтээхэд иргэн бvрийн оролцоо чухал гэдэг нь ойлгомжтой. Ямар арга замаар нийт иргэдийн оролцоог хангах вэ?

Хариулт: Хэд хэдэн арга замаар энэхvv хөтөлбөрт иргэдийн vvсгэл санаачлагыг өргөнөөр дэмжиж оролцуулахаар төлөвлөж байна.Vvнд: • Нийт тариаланчдыг том жижиг, өрхийн аж ахуй гэж ялгаварлахгvйгээр хvvгийн хөнгөлөлтэй зээлд хамруулах, vрийн дэмжлэг vзvvлэх, хураан авсан ургацад нь урамшуулал олгох; • Трактор, комбайн, хөдөө аж ахуйн бусад техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлтэй нөхцлөөр өгөх, эзэмшvvлэх, тvрээсээр ашиглуулах; • Сумын хэмжээнд техник, тоног төхөөрөмж ажилуулах, технологийн зөвлөгөө өгөх vvрэг бvхий нэгж(мини агропарк) байгуулан тvvгээр дамжуулан өрхийн тариалан эрхэлж буй иргэд, жижиг аж ахуйн нэгжvvдийн захиалга, хvсэлтийн дагуу vйлчилгээ vзvvлэх; • Сум, суурин газруудад нэгдсэн зоорь, хvлэмж барих, услалтын системийг сэргээн засварлах, шинээр барьж ашиглахад хөрөнгө оруулалтын дэмжлэг vзvvлэх; • Хvнс, хөдөө аж ахуйн чиглэлийн төрөл бvрийн vйлдвэрлэл эрхлэх талаар сургалтанд хамруулах, хvлэмж, хамгаалагдсан хөрсний тариалан, амьтан, ургамлын гаралтай хvнсний бvтээгдэхvvнийг боловсруулах vйлдвэрлэл эрхлэх зэрэг шинэ технологи, арга ажиллагаа эзэмшихэд дэм болох гарын авлага материалаар хангах; • Хот суурингийн иргэдэд газар эзэмшvvлэх талаар туслалцаа vзvvлэх; • Ард иргэд аль болох өргөнөөр оролцоход нь тvлхэц хөшvvрэг болохуйц бусад арга хэлбэрийн ажлыг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад тасралтгvй зохион байгуулах гэх мэт.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 20, Мягмар гариг, 14:07

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр588
mod_vvisit_counterЭнэ сар16293
mod_vvisit_counterНийт498085

Холбоосууд

banner3





You are here:   HomeМал аж ахуй

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...