Зөвлөмж

Хэвлэх PDF

kimХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог вэ?

Хариулт: ХХАА-н яамнаас дараах тусгай зөвшөөрлыг олгоно
1. Сvvн бvтээгдэхvvнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа vйлдвэрлэх, тамхи vйлдвэрлэх;
2.  Тамхины ургамал тарих, таримал ургамлын vр vйлдвэрлэх;
3. Малын эм, эмнэлгийн хэрэгслийг vйлдвэрлэх, импортлох; малын өвчин vvсгэгчийг ургуулж vржvvлэх vйлдвэрлэл эрхлэх; мал эмнэлэг, vржлийн ажил vйлчилгээг хувиараа эрхлэх, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл, vйлдвэрлэх, шинээр зохион бvтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эмийг vйлдвэрлэл, vйлчилгээнд нэвтрvvлэх,
4. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах;
5. Шинээр зохион бvтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны vр, vр хөврөлийг vйлдвэрлэл, vйлчилгээнд нэвтрvvлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, vржлийн мал, амьтныг гадаадад гаргах; мал vржлийн ажил vйлчилгээг хувиараа эрхлэх, малын vр, vр хөврөл vйлдвэрлэх.

Согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг яаж авах вэ?

Хариулт: Энэ зөвшөөрлийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 4.6 дахь заалт, Аж ахуйн нэгжийн vйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дvгээр зvйл, Хvнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны vйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, vйлдвэрлэлд хяналт тавих журам”-ын 2.1-д заасны дагуу бичиг баримтыг бvрдvvлсэн төсөлд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулж, дvгнэлт санал гарган, ХХАА-н сайдын зөвлөлөөр хэлэлцvvлж, холбогдох яамдын саналыг авсаны дараа Засгийн газар хvргvvлэн шийдвэрлvvлнэ.
Согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг олгуулах ажлын хэсэгт хvнсний салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын холбогдох ажилтныг оролцуулна.
Ажлын хэсгийн дvгнэлт, саналыг Хvнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлөөр хэлэлцvvлэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагад согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эзэмшигч нь vйлдвэрээ ашиглалтад оруулсаны дараа тус яам мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дvгнэлтийг vндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоно.

Согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг авахад ямар бичиг баримт бvрдvvлэх вэ?

Хариулт: Бvрдvvлэх бичиг баримтуудыг бvрдvvлэхдээ:
1. Согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авахад “Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль”-ийн 2.11.1 дэх заалтад заасны дагуу дараахь баримт бичгийг бvрдvvлнэ. Vvнд: 1. тусгай зөвшөөрөл хvссэн өргөдөл /эрхлэх vйлдвэрлэл, vйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/; 2. тусгай зөвшөөрөл хvсэгч нь хуулийн этгээд бол улсын бvртгэлийн гэрчилгээ; 3. тусгай зөвшөөрөл хvсэгч нь иргэн бол иргэний vнэмлэхийн нотариатчаар гэрчлvvлсэн хуулбар; 4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 5.тухайн vйлдвэрлэл, vйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг; 6. энэ хуулийн …15.11.2-д … заасан аж ахуйн vйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.
2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.6 дахь заалтад заасны дагуу дараахь баримт бичгийг бvрдvvлнэ. Vvнд: 1. согтууруулах ундааны vйлдвэрийн төслийн баримт бичиг; 2. аудитын байгууллагаар баталгаажуулсан сvvлийн 3 жилийн санхvvгийн тайлан; 3. vйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дvгнэлт; 4. татварын албаны санал, тодорхойлолт.
3. Хvнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны vйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, vйлдвэрлэлд хяналт тавих журам”-ын 2.1-д заасан бичиг баримтыг бvрдvvлнэ. Vvнд: 1. Тухайн орон нутагт vйлдвэр байгуулах эдийн засгийн vндэслэл, vр ашгийн тооцоо, бvтээгдэхvvн экспортлох нөхцөл, зургийн даалгавар; 2. Зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ нэр төрлийн бvтээгдэхvvн vйлдвэрлэхэд чиглэсэн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн танилцуулга; 3. Исгэлтийн vйлдвэрлэлийн технологич, мэргэшсэн ажилчдын бvртгэл; 4. Vйлдвэрийн дотоод дvрэм, технологийн заавар, хөдөлмөр хамгаалал, галын аюулгvй байдлыг хангах дvрмийн төсөл; 5. Vйлдвэрлэл явуулах байрны зураг төсөл нь барилга, эрvvл ахуй, техникийн болон галын аюулгvй байдлын стандарт шаардлагад нийцсэн эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагуудын санал, дvгнэлт; 6. Тvvхий эд, бvтээгдэхvvний чанарт физик, хими, микробиологийн иж бvрэн шинжилгээ хийх лаборатори байгуулах шаардлагыг тусгасан танилцуулга; 7. Стандартын дагуу боловсруулж, эрvvл мэндийн анхааруулгыг тусгасан шошгоны загвар, баталгаажуулсан барааны тэмдэг 8. Согтууруулах ундааны vйлдвэрийн технологийн шугамд техникийн тодорхойлолтын vзvvлэлт хангасан тоолуур суурилуулах нөхцлийг тусгасан баримт 9. Тусгай зөвшөөрөл хvсэгч нь согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох тухай хvсэлтээ энэ журмын 2.1-д заасан баримт бичгийн хамт тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргана. 10. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хvсэлт, төслийг хvлээн авч, аймаг, нийслэлийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын дvгнэлтийн хамт хvнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бvрийн 1 дvгээр улиралд багтаан ирvvлнэ. 11. Энэ журмын 2.3-д заасан бичиг баримтыг хvнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хvлээн авч ажлын хэсэг томилон, аймаг нийслэлийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын дvгнэлтийг vндэслэн сонгон шалгаруулалт хийж, ажлын хэсгийн дvгнэлт саналыг сайдын зөвлөлөөр хэлэлцvvлж, согтууруулах ундааны vйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцvvлж шийдвэрлvvлнэ.

Монгол орны нөхцөлд хөрсөнд усалгаа хийх нь хэр ач холбогтолтой вэ?

Хариулт: Монгол орны нөхцөлд хөрсөнд усалгаа хийснээр ургацыг 2-3 дахин нэмэгдvvлэх ач холбогдотой. Таримал ургах vедээ усыг байнга хэрэглэх шаардлагатай боловч ургалтын vеэсээ хамаарч усны хэрэгцээ нь өөр өөр байдаг байна. Соёололтын vед төдийлөн их шаардахгvй боловч вегатацийн vеэс эхлэн цэцэглэлт, vр боловсрох vед ууршилтаасаа хамаарч хамгийн их усалгаа шаарддаг бол болц гvйцэх vеэс эхлэн усалгааны хэрэгцээ буурдаг байна.

Усалгааны ямар ямар арга байдаг вэ?

Орчин vед бороожуулах, халиах, хөрсөн дороос услах /дуслын/ усалгааны аргуудыг өргөн хэрэглэж байна.
Халиах усалгаа нь тусгай татсан суваг шуудуугаар усыг урсгах буюу тухайн талбайг нийтэд нь автуулах байдлаар хийгдэнэ.
Бороожуулах усалгаа нь усыг хиймэл бороо хэлбэрээр талбайн байдал, ургамлын нөхцөлд тохирсон норм хэмжээгээр өгөхийг хэлдэг. Бороожуулах том төхөөрөмжvvдээс гадна сvvлийн vед бага оврын төхөөрөмжvvдийг тvгээмэл хэрэглэх боллоо.
Бороожуулахдаа усыг бороо хэлбэрээр талбайд тvгээн өгөх ба усны дуслын хэмжээ 1-2 мм-ээс хэтрэхгvй байна. Бороожуулах эрчим нь хvнд хөрсөнд 0.1-0.2 мм/мин, дунд зэргийн хөрсөнд 0.2-0.3 мм, хөнгөн хөрсөнд 0.5-0.8 мм/мин байх нь зохистой байдаг байна.
Хөрсөн дороос услах арга нь усны ууршилт ихтэйгээс гадаргуугийн усалгаа хийхэд тохирожгvй халуун оронд тvгээмэл хэрэглэх ба 20-50 см-ийн гvнд байрлуулсан хоолойноос ургамлын vндэсний орчимд ус өгдөг. Хөрсөн дороос услах усалгааны арга нь усны зардал багатай боловч ургамалд хэрэгтэй усыг бvрэн өгдөг давуу талтай.

Усалгааны тоног төхөөрөмж гэж юу вэ?

Хариулт:  Талбайг услахын тулд усан хангамжийн эх vvсвэр, шахуургын төхөөрөмжтэй ус татах байгууламж, ус тvгээх хувиарлах, дамжуулах суваг, шуудуу, металл болон металл бус материалаар хийсэн хоолой, тvvнчлэн бороожуулагч төхөөрөмж бэлтгэх хэрэгтэй. Усалгааны чанар, vр ашиг нь усалгааны төхөөрөмжийн бороожуулах аппарат буюу хошууны төрлөөс ихээхэн хамаардаг.
Бороожуулах аппарат нь цацаж байгаа усыг борооны дусал болгон талбайд жигд тархаах vvрэгтэй. Vvсгэж байгаа усны тvрэлт, цацах зайнаас хамаарч бороожуулах аппарат нь ойрын цацалттай (тvрэлт нь 0.5-1.5 кг/см2, радиус нь 5-8 м), дунд цацалттай (тvрэлт нь 1.5-5 кг/см2, радиус нь 35 м хvртэл), алсын цацалттай (тvрэлт нь 5 кг/см2-аас их, радиус нь 60 м хvртэл) гэсэн 3 төрөлд хуваагдана.
Усалгааны төхөөрөмжийг vйлчлэх хvрээ, материал багтаамж, эрчим хvч, хөдөлмөр зарцуулалтаар нь том ба бага оврын (зөөврийн) гэсэн хоёр ангилалд хувааж болно.
Vр тариа, тэжээлийн ургамал тариалдаг их хэмжээний (50-аас дээш) га талбайд усалгааны том төхөөрөмжийг, харин төмс хvнсний ногооны талбайд усалгааны  зөөврийн буюу бага оврын төхөөрөмжийг хэрэглэж байна.
Ер нь хvчтэй бороожуулагч машин хэрэглэх нь бvтээмж сайтай боловч хөнгөн хөрстэй манай орны нөхцөлд хvчтэй бороожуулагч хэрэглэх нь хөрс эвдэх, таримлыг устгах зэрэг сөрөг нөлөөтэй тул ялангуяа vр тарианы ургамал тариалсан талбайг бороожуулах тохиолдолд зөөлөн усалгаа хийдэг бороожуулагч машин хэрэглэх нь тохиромжтой.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 20, Мягмар гариг, 14:10

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр587
mod_vvisit_counterЭнэ сар16292
mod_vvisit_counterНийт498084

Холбоосууд

banner3





You are here:   HomeМал аж ахуй

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...