Тайлан

Хэвлэх PDF

kim

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЙЛАН


 

2010оны сарын тайлангууд

  1. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 01 дугаар сард хийсн ажлын тайлан
  2. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 02 дугаар сард хийсн ажлын тайлан
  3. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 03 дугаар сард хийсн ажлын тайлан
  4. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 04 дугаар сард хийсн ажлын тайлан
  5. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 05 дугаар сард хийсн ажлын тайлан
  6. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 06 дугаар сард хийсн ажлын тайлан
  7. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 07 дугаар сард хийсн ажлын тайлан

 


 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН
ГАЗРЫН 2011 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН.

2011.06.21
Сүхбаатар сум

Манай байгууллага нь 2011 онд нийт 27 орон тоотой үүнээс
Мал эмнэлэг, мал үржил, бодлого зохицуулалтын 3 албатайгаар эхний хагас жилд 107.8 сая төгрөгний төсвийн төлөвлөгдсөн зардалтайгаар үйл ажиллагаагаа явууллаа.
Эхний хагас жилийн байдлаар төсвийн өр авлагагүй байгаа болно.
Манай газар нь Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлж санхүүжилт авах талаар байгуулсан гэрээг үндэслэн хэрэгжүүлэх зорилгоор газрын жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, зарим гол гол асуудлаа аймгийн нийгэм эдийн засгийг 2011 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Манай газрын төлөвлөгөөнд үндсэн 6, дэд 3 бүлэг, 52 асуудал тусгагдсанаас эхний хагас жилийн байдлаар 100 хувь хэрэгжсэн 6, 90 хувь хэрэгжсэн 8, 80 хувь хэрэгжсэн 2,  70 хувь хэрэгжсэн 12, 50 хувь  хэрэгжсэн 13, 30 хувь хэрэгжсэн 8, огт хэрэгжээгүй хүлээгдэж буй 3 асуудалтай байгаа бөгөөд хэрэгжилт 62.8  хувьтай байна.

Ингээд төлөвлөсөн ажлын бүлэг салбараар хийгдсэн ажил үр дүнгийн талаар тайлагнавал:

  1. Эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтын талаар: 
    8 ажил төлөвлөснөөс “Ахуй үйлчилгээ”, “Чацаргана” дэд хөтөлбөрийг боловсруулж Засаг даргын зөвлөл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулан батлуулж сумдад хүргэн хэрэгжилтийг зохион байгуулан  ажиллаж байна. Үүний үр дүнд ахуйн үйлчилгээ эрхлэх чиглэлээр аймаг хөгжүүлэх сан болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлээс 6 төсөлд 129.5 сая төгрөг оруулан 16 ажлын байр шинээр бий болохоор төсөл үргэлжилж байгаагаас гадна Ерөө суманд 9-11 хүнтэй иж бүрэн ахуй үйлчилгээний төв нээгдэн ажилд орсон болно.
    “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны хавар 81 га-д чацаргана тариалж ийм тооны хүнийг ажлын байраар хангаснаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй чацарганы суулгацыг 6 сумын 9 аж ахуйн нэгж, 8 иргэдийг хамруулж, 32250 суулгац олгуулсан болно.
    Намар үлдсэн чацарганыг тариалах болно. Газар тариалангийн үйлдвэрлэлд баримтлах бодлого чиглэл /стандарт/, мах сүүний үхрийн стратеги төлөвлөгөө зэргийг боловсруулан Засаг даргын зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна.
    Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын зөвлөлийн хурлаар Хөдөө аж ахуйн тасаг мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн болон газрын ажилчдын ажлыг дүгнэх журмыг шинэчлэн боловсруулан батлан хэрэгжүүлсэн.
    Сумдын хөдөө аж ахуйн тасгийн ажилтнууд, хувийн мал эмнэлгийн эзэд нарын ажил төрлийн семинар зөвлөлгөөнийг Сүхбаатар суманд энэ оны 03 дугаар сарын 11-нд зохион байгуулж өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж энэ оны зорилтоо тодорхойлсон болно.
    Дээрхи арга хэмжээнд 120 гаруй хүн оролцсон болно.Мөн хаврын тариалалтын зөвлөлгөөнийг Улсын тариаланчидын зөвлөлгөөнтэй хамтатган Дархан-Уул аймагт хийн энэ зөвлөлгөөнд аймгийн Засаг даргын орлогч С.Бүрэнбат газар албадын  дарга зэрэг 350 хүн оролцож “Атрын гурав дахь аяны үр дүн 2011 оны зорилт” гэсэн хавсралт илтгэлийг газрын дарга Х.Даваахүү хийж хэлэлцүүлсэн болно.
    Мөн Сайхан сумын Номгон тосгонд хонь ангилалтын үзүүлэх сургууль бог малын зохиомол хээлтүүлгийн сургалт, Ерөө суманд хувийн мал эмнэлгүүдийн үзүүлэх сургууль, семинар, Шаамар суманд таримал ургамлын ургамал хамгаалал, хөрсний үржил шим сайжруулах сургалт семинар талбайн өдөрлөгийг зохион байгуулснаас гадна боловсролын салбарын тогооч нарын, хоршоо үүсгэн байгуулагчдын, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн сургалт семинарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ургамал хамгаалалын хүрээлэн, Хөдөө аж ахуйд шинжлэх ухаан ололтыг нэвтрүүлэх төвийн ажилтан эрдэмтэн багш нарыг оролцуулан зохион байгуулж дээрхи сургалт семинар, зөвлөгөөн, талбайн өдөрлөг, үзүүлэх сургуульд давхардсан тоогоор нийт 800 гаруй хүн оролцож гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил ид үргэлжилж байна.
    Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарын талаар төлөвлөгдсөн бусад асуудлууд түүний хэрэгжилт үр дүнг салбар бүрээр авч үзье.
  2. Хаврын тариалалтанд баримтлах технологийн зөвлөмжүүдэд тулгуурлан сум бүр хаврын тариалалтынхаа зөвлөлгөөнөө хийж тариалалтанд баримтлах бодлого чиглэлээ боловсруулан хэрэгжүүлж ажилласнаар 158880.5 га-д үр тариа тариалснаас 149613.5 га-д улаанбуудай тариалсан нь сүүлийн 20-н жилд хамгийн их үр тариа улаанбуудай тариалсан амжилтаар аймгийн 80-н жилийн ойгоо угтаж байгаа бол 3330.8 га-д төмс, 2024.4 га-д хүнсний ногоо тариалсан нь хамгийн их хүнсний ногоо тариалсан амжилтаар ногоочид маань аймгийн  80-н жилийн ойгоо угтлаа.
  3. Энэ хавар бог малын ангилалт хийх ажлыг мал үржлийн алба, цөм сүргийн аж ахуйн зоотехникч нар 4 групп болон бүх сумдаар явж нийт 87.6 мянган хонинд ангилалт хийсний 18.1 мянган нь  Орхон, Ерөө, Хангай үүлдрийн хонь байсан байна.
    Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн газрын үржлийн албаны дарга Э.Мягмарсүрэн нар явж Сэлэнгэ үүлдрийн параметр тодорхойлох ажлыг 120 үхэрт хийсэн болно.
    Сумдад 33 мал эмнэлэг үржлийн нэгж  ажиллаж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 гаруй төрлийн вакцинжуулалтанд 1031.3 мянган толгой мал хамруулж паразит өвчнийг эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 431.7 мянган толгой мал хамруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51 хувиар ахисан дүнтэй байна.
    Аймгийн Засаг даргын 2011 оны 119 дугаар захирамж гаргуулан мал эмнэлэг ариун цэврийн нэг сарын аяныг зохион байгуулж 6756 сэг зэмийг зохих журмын дагуу устгал хийж мал амьтны хашаа байрны 257.7 мянган м2 талбай бэлчээр худгийн талбай зэрэг нийт 612.0 мянган м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
  4. Хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд 140.2 тн мах махан бүтээгдэхүүнд, 912.3 тн сүү сүүн бүтээгдэхүүнд, 6000 ширхэг өндөгөнд, 19642 ширхэг арьс ширний 6800 дээжинд Мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ хийж 310 адуу, 902 үхэр, 1010 хонь, 1349 ямаа, 198 гахайд эрүүл мэндийн үзлэг хийж гарал үүслийн гэрчилгээ олгосон байна.
    Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих хөнгөлөлттэй зээлийн төсөлд Сухбаатар, Алтанбулаг сумдын чацаргана, сүү боловсруулах 2 төсөлд 13 сая төгрөгийг зээл олгуулахаар банкинд хүргүүлсэн.
    Мөн аймаг хөгжүүлэх сангаас талх нарийн боовны нэг, цайны газрын нэг, цэвэр усны нэг, сүү сүүн бүтээгдэхүүний 3, мах махан бүтээгдэхүүний 3, гурилын 2, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр 1, хуурай өндөгний 1 гэх 12 төсөлд 266.4 сая төгрөгний хүүгүй зээл олгуулаад төсөл хэрэгжих шатандаа байна. Ингэснээр 40 гаруй хүнсний ажлын байр бий болгох юм аа.
  5. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд сангийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдахаар 13 сумын 40 төсөл ирснээс 36 төслийг 647 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл энд хамруулахаар банкинд шилжүүлээд байна. Үүнийг чиглэлээр нь авч үзвэл:

    төслүүд   байна. 2009, 2010 онд 1.4 тэр бум төгрөгний 116 төсөл хэрэгжиж байна.
    Ингэснээр нийт 465 ажлын байр бүрдэх боломж бүрдэж одоогоор 269 ажлын байр шинээр бий болж бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 3 сая гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байна.
    Жижиг дунд үйлдвэрийн нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эхний хагас жилийн
    байдлаар 228.1 сая төгрөг болж 231.6 сая төгрөгийг борлуулалт хийсэн дүнтэй байна.
  6. Хоршоо эксштейний талаар.
    Олон улсын хоршоололын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 оны 05-р сарын 05-09-ны өдөр “Мишээл экспо” төвд  зохион байгуулагдсан “Хоршоо- Жижиг, дунд үйлдвэр-Ажлын байр 2011” үзэсгэлэн худалдаа манай аймгаас нийт 12 хоршоо оролцохоор мэдүүлгээ өгснөөс Шаамар сумын “Мон-Апи”хоршоо, Сүхбаатар сумын иргэн Т.Мөөгөө, Орхонтуул сумын “Бүрдэнтолгой” хоршоо, Мандал сумын “Өлзий шаглаа”хоршоо, Мандал сумын “Хараа хөгжил” хоршоо гэсэн 4 сумын 4 хоршоо, нэг иргэн оролцож, 23 төрлийн 3 сая 840 мянган төгрөгний бүтээгдэхүүнтэй очсоноос нийт 2 сая 900 мянган төгрөгний борлуулалт хийсэн.
  7. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 12-ны А/77 тоот тушаалаар “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох төслийн журмын дагуу Орхонтуул сумын “Бүрдэн толгой” хоршоо, Мандал сумын “Өлзий шаглаа”, “Мөнгөлөг үр” хоршоо, Сүхбаатар сумын “Өсөх сүрэг” хоршоо, иргэн Л.Дашравдан, Сайхан сумын “Дуут цэнхэр” хоршоо, Цагааннуур сумын “Хуурч сүрэг” хоршоодын төслүүдийг , Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүллээ. Хөдөө аж ахуй шинжлэх ухаан ололт нэвтрүүлэх төв, JIСA  олон улсын байгууллагатай хамтран “Хоршоо үүсгэн байгуулах анхан дунд шатны сургалт, хоршоодын бүтээгдэхүүний сүлжээ үүсгэн байгуулах” сэдэвт сургалт зохион байгуулж, 12 сумын  28 хүнийг  оролцуулсан.

Ийнхүү Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 2011 оны төлөвлөгөөний биелэлт эхний хагас жилийн байдлаар 62.8 хувьтай байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Агро Маштех”ХХК-тай хамтран ХАА-н техникийн засвар үйлчилгээг сэлбэгийн сан бий болгох, хувийн аж ахуйнууд техникийн шинэчлэл хийхэд хөнгөлөлт үзүүлэх, Дэлхийн мал эмнэлгийн жил болгосонтой холбогдуулан хийх онцлог ажил зэрэг 3 асуудал нь сүүлийн хагас жилд  хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд үр тариа үйлдвэрлэгчдэд баримтлах бодлого /стандарт/ мах сүүний үхрийн стратеги төлөвлөгөөг батлуулах асуудал боловсруулсан боловч хүлээгдэж байгаа, малчдын бүлэг хоршоо байгуулах зөвлөмж, үржлийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, зөгийн аж ахуйн сургалтыг зохион байгуулах зэрэг 8 асуудал 30 хувийн биелэлттэй боловч сүүлийн хагас жилд хэрэгжих боломж бүрдэж байгаа гэж үзэж байна.

  1. ”Хоршоо”, “Тэжээл”, “Ахуйн үйлчилгээ”, “Чацаргана” зэрэг хөтөлбөрүүд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулсан хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд жил бүр тодорхой хэмжээний зардлыг аймгийн төсөвт суулгаж өгөх.
  2. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбараас болон тус газрын зарим олон жил ажилласан мэргэжилтнүүдийг гадаад дотоодод туршлага судлуулах гадаадын техник технологи үзэх аялалд ямар нэг хэмжээгээр хамруулах энэ асуудалд дэмжлэг үзүүлэхэд Засаг даргын Тамгын газраас анхаарч өгөх зэрэг саналтай байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 27, Мягмар гариг, 18:57

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...