ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

Хэвлэх PDF

princХүнсний хангамж, боловсруулах үйлдвэрлэлийн талаар: Хүнсний салбарт өнгөрсөн онд 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, ажлын байр 15 хувиар нэмэгдэж, хүнсний салбарт 1027 хүн ажиллаж, өмнөх оныхоос 200 хүнээр нэмэгдээд байна.Эдгээр хөрөнгө оруулалт хийгдсэнээр хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал  20 хувь үйлдвэрлэлийн хэмжээ  15 хувиар  тус тус нэмэгдэж  үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах сүүний хэмжээ 3.3-3.6 хувиар өссөн дүнтэй байна.
Манай аймаг 2010 оны жилийн эцсийн байдлаар хөдөө аж ахуйгаас 177.0 мянган тонн үр тариа хурааж, 12.4 мян.тн мах, 20 сая литр сүү бэлтгэсэн байна.
Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурил, мах, сүү, тараг, нарийн боов, сүү цагаан идээний үйлдвэрлэл өсч, зайрмаг, өндөг, ундаа, спирт, үйлдвэрлэл буурсан байна. Харин цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортлон хэрэглэж байна.

  1. Махны үйлдвэрлэл, хангамжийн талаар: Манай аймаг жилд 60-80 мянган толгой мал хүнсэнд хэрэглэж 12.4 мянган тонн мах үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангадаг. Хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн нийт махны дөнгөж 20 хүрэхгүй хувь нь мал нядлах цэг, махны боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэгдэж, 2000 тн махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байна. Статистик мэдээллээс үзэхэд манай улс мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 10%-тай байна. Нийт хөдөө аж ахуйд бэлтгэж буй махны 25-30 хувийг үхрийн, 35-40 хувийг хонины, 15-20 хувийг ямааны, 10 орчим хувийг адууны мах эзэлдэг. Сүүлийн 5 жилд малын тоо ихээхэн өссөнөөр хүнсэнд хэрэглэх малын нөөц нэмэгдэж мах үйлдвэрлэлийн хэмжээ өсч байна.
    Мах, махан бүтээгдэхүүний дүнд махан консерв, хиам зэрэг боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байхгүй байгаа ч махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх,  дэлхийн стандартад нийцсэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажлуудыг Цагааннуур сумын “Гацуурт”ХХК, Сүхбаатар сумын “Мах маркет” зэрэг үйлдвэрүүд нэвтрүүлж байна.
  2. Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийн талаар: Монгол Улсын Засгийн газраас 2006 онд “Сүү” үндэсний хөтөлбөрийг баталж 2007 оноос эхлэн хэрэгжүүлснээр үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, нэр төрлийг нэмэгдүүлэх, түүний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн түвшинг дээшлүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, экспортлох нөхцлийг бүрдүүлэхэд томоохон ажлууд хийгдсэн байна.
    Манай аймаг нийт 1.2 сая мал байгаагийн 45 гаруй хувь нь хээлтэгч мал бөгөөд жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс 20 орчим сая литр сүү бэлтгэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний хувьд нэг хүнд аймгийн дунджаар 187.0-190.0 литр сүү ногдож,  хүн амын сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна. Хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах хэмжээ сүүлийн жилд тогтмол өсч байгаа хэдий ч сүү, цагаан идээний үйлдвэрлэлд үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн зонхилох байр эзэлсэн хэвээр байна. Аймгийн хэмжээнд бэлтгэсэн нийт сүүний дөнгөж 15 хувь буюу 3 сая литр сүүг жижиг цехүүд хүлээн авч, боловсруулж, байгаа сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоо хөгжөөгүй, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн хөгжил сул, хэрэглэгчид сүүг задгай, түүхий байдлаар худалдаж авах сонирхол давамгай байгаатай холбоотой ба улмаар хэрэглэгчдэд чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэгдэх нөхцлийг бүрдүүлж байна
  3. Гурил, буудайн хангамжийн талаар: Монгол хүний хоол хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлдэг бөгөөд гурилын үндсэн түүхий эд болох буудай нь стратегийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд багтдаг. Манай аймаг жилдээ 3.5 мянган тонн гурил хэрэглэдэг гурилынхаа хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Жилд дундажаар 450- 270.0 мян.тн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий 14 гаруй гурилын үйлдвэр, улирлын чанартай ажиллаж байсан
  4. Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн талаар: Манай улсын нийт импортын 10.7 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг илгээгч улсаар нь авч үзэхэд гурилыг ОХУ-аас, төмс цагаан будааг БНХАУ-аас, элсэн чихрийг Тайланд болон Малайз улсаас оруулжээ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор оруулж байгаа бөгөөд цагаан будааны 100 хувийг, элсэн чихрийн 70 хувийг БНХАУ-аас, ургамлын тосны 68.4 хувийг, импортын гурилын 97 хувийг ОХУ-аас тус тус импортолсон байна.
    Манай улсын хүн амын хоол хүнсэндээ хэрэглэж буй цагаан будаа, элсэн чихрийн хэрэглээ жил бүр өсөх хандлага ажиглагдаж байна. Манай аймаг  2.8 мян.тн цагаан будаа, 0.8 мян.тн элсэн чихэр импортлон хүнсэндээ хэрэглэж байна. Харин ургамлын тосны импорт харьцангуй тогтвортой байна.
  5. Согтууруулах ундааны үйлдвэрлэл талаар:  Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай    зөвшөөрөлтэй архины 4 компани, байгууллага байна.
  6. Эдгээр компаниуд нь 2850.4 мянган литр спирт, 2100.0 мянган литр архи үйлдвэрлэж байна. Хоёр:Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар: Аймгийн хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүгээр хангах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх

Сүүний фермер түшиглэн сүү цуглуулах хөргөлтийн төв, сүү боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах,
Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, бэлтгэлийн нэгдсэн сүлжээг бий болгох
princЗохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрүүдийг байгуулах
Төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалтын нөхцлийг уртасган, амин дэм болон бусад хэрэгцээт нэгдлийн агууламж, чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах, нөөшлөх дэвшилтэт техник, технологи бүхий боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох
Аймгийн хүнсний үйлдвэрүүдийг дотоод хяналтын лобораторитай болгож, орон нутаг дахь хяналтын лабораториудыг бэхжүүлэн уялдаа, холбоог сайжруулах  
Аймгийн өндгийн хэрэгцээг хангах зорилгоор тахианы аж ахуйнуудыг бий болгох        
Хүнсний үйлдвэрлэлд аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо /НАССР/, Хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо /ISO9001/, Хүнсний хэлхээ /дамжлагуудын/-ний хяналтын тогтолцоо /ISO 22000:2007/-г нэвтрүүлэх

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 02, Лхагва гариг, 00:17

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр68
mod_vvisit_counterЭнэ сар13181
mod_vvisit_counterНийт472460

Холбоосууд

banner3





You are here:   HomeХүнсний үйлдвэрлэл

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...