МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

Хэвлэх PDF

princ Аймгийн  хэмжээнд малын тоо урьд оныхоос 288 мянга буюу 18.5 хувиар буурч, 1265.0 мянган мал тоологдож, Орхонтуул сумаас бусад сум малын тоог өмнөх оныхоос бууруулсан. Энэ нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох тухай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр, малчид, тариаланчдын зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлсэн үр дүн юм.
Сүргийн бүтцийг төрлөөр нь авч үзвэл ямаа 35.3, хонь 48,4, үхэр 11.3, адуу 4.9, тэмээ 0.1 хувийг эзэлж байна. Нийт малынхаа тоогоор Орхонтуул, Мандал, Баянгол, Баруунбүрэн, Цагааннуур сумдууд тэргүүлж байна.
Нийт үхрийн 39 хувь нь махны чиглэлийн Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Халимаг, мах сүүний чиглэлийн Симменталь, Талын улаан түүний эрлийз, хонины 20.9 хувь нь нарийвтар ноост Орхон, Ерөө нарийн ноост Хангай, ширүүвтэр ноост Баяд үүлдэр ба түүний эрлийз мал байна..
Мал аж ахуйн салбараас жилд дундажаар 20 сая литр сүү, 8000 гаруй тонн мах, 100 гаруй тонн ноолуур, 700 гаруй тонн ноос үйлдвэрлэж 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна.
Малын удмын  сангийн үндэсний төвөөс жил бүр мах сүүний  гүн хөлдөөсөн үр авч   Цагааннуур, Алтанбулаг, Түшиг,  Шаамар, Хүдэр, Сүхбаатар, Сант, Сайхан, Мандал  Ерөө зэрэг сумдад үхрийн зохиомол хээлтүүлгийн цэг ажиллаж   6 дугаар сарын 20-ны байдлаар 215 үнээнд зохиомол хээлтүүлэг хийлээ.       
princ Аймгийн Засаг даргын 2011 оны А/174 тоот захирамжийн дагуу 87.6 мянган  бог малд үзлэг ангилалт хийж 28,6 мянган малаар цөм сүрэг  сэлбэсэн нь  малын тоо өнгөрсөн оныхоос 1.2 хувиар өссөн байна.  
9560 хээлтүүлэгч малд үзлэг аттестатчилал явуулж үржлийн шаардлага хангасан 9029 хээлтүүлэгч малыг баталгаажуулан шинээр 1150 хээлтүүлэгч малд гэрчилгээ олгож 1894  хээлтүүлэгчийг нөхөн тавьсан.
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар аймгийн Засаг даргын тамгын газраас удаа дараа  авч буй арга хэмжээний үр  дүнд сүүний үхрийн 81, махны үхрийн 8, мах ноосны  хонь 10, гахайн 13, шувууны 5, зөгийн 13 бүгд 130 фермер үйл ажиллагаа явуулж байна.  
Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн 48 сая төгрөгийн хөрөнгөөр 30.0 мянган га талбайд үлийн цагаан огтнотой тэмцэх арга хэмжээг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр зохион байгуулав.
Энэ онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 108 сая төгрөгийн хөрөнгөөр 10 суманд 10 худаг гаргахаар Мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Сэлэнгэ баян бүрд”ХХК, “Урсгал ус” ХХК-ыг шалгаруулж, худаг гаргах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүний үр дүнд  150 га бэлчээрийг усжуулагдаж, 30.0 мянган мал, 30 гаруй малчин өрхийг усаар хангах боломж нөхцөлийг бүдүүлсэн байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1031.3 мян тол мал хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеээс 7,9 хувиар, паразит өвчнийг эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 431.7 мян тол мал хамрагдаж өнгөрсөн оны мөн үеээс 5,1 хувиар өссөн байна   
princ Аймгийн Засаг даргын 2011 оны 04-р сарын 13 ны А/119 тоот “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ явуулах тухай” захирамж гаргуулж “Мал эмнэлэг, ариун цэврийн сарын аян”-ыг өрнүүлж 6756 ш сэг зэм устгаж, мал амьтны хашаа байрын  245,7 мян. квм, зоорь, тэжээлийн агуулахын 117,4 мян. квм, худаг уст цэгийн 32.2 мян. квм, түүхий эд бүтээгдэхүүн борлуулах цэгийн 58,1 мян. квм, бэлчээрийн  158,4 мян. квм талбай нийт 612,0 мян. квм талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 30,3 хувиар өссөн  байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 26, Даваа гариг, 15:08

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр67
mod_vvisit_counterЭнэ сар13180
mod_vvisit_counterНийт472459

Холбоосууд

banner3





You are here:   HomeМал аж ахуй

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...