ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

Хэвлэх PDF

princМонгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор  өнгөрсөн гурван жилд “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг зохион байгуулсны үр дүнд 2010 онд 143894 га уринш бэлтгэсний 37.9 хувийг химийн аргаар боловсруулж, 192813 тн үр тариа үүнээс улаанбуудай 173.0 мянган тн 45408 тн төмс 30255 тн хүнсний ногоо  хураан Атар газар эзэмшсэний  51-н жилийн түүхэндээ хамгийн их төмс, хүнсний ногоог 2010 онд хураан авч Атрын гурав дахь аяны эхний 2 жилд олсон ололт амжилтаа бататган эргэлтийн  талбайн 95.7 хувийг ашиглан Атрын гурав дахь аяны хүрээнд тавигдсан  зорилт амжилттайгаар хэрэгжсэн үр дүнтэй байна.
Манай аймгийн газар тариалангийн салбарынхан “Атрын гурав дахь аян”-ы 3-н жилд 525502.5  тн үр тариа үүнээс 513646  тн улаанбуудай 127173.9 тн төмс 90120.6  тн хүнсний ногоо  хураан авсан нь  улсын хэмжээгээр хураан авсан улаанбуудайн  50.8 хувь, төмс, хүнсний ногооны 28.1  хувийг эзлэж байна.
2011 онд нийт 158880.5  га тариалснаас үр тариа 158370.2 га, үүнээс буудай 149613.5 га, арвай 848.5 га, овъёос 976.4 га, гурвалжин будаа 170 га бог будаа 172 га, тэжээлийн ургамал 1737.5 га, рапс 5363 га, төмс 3330.8 га, хүнсний ногоо 2024.4 га,  тариалсан нь  өмнөх оныхоос үр тариа 9.8 хувь, төмс 14.5 хувь, хүнсний ногоо 12.3 хувиар өссөн байна.
princ“Чацаргана” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 40-р тогтоолоор  батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж  байна. “Чацаргана” дэд хөтөлбөр нь  14 бүлэг 51 заалттайгаар батлагдсан. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас 9 аж ахуй нэгж, 8 иргэнд 32.2 мянган суулгацыг зээлээр олгосон.Үүний үр дүнд 81 га-д чацаргана  тариалж, өмнөх оныхоос 40.8 хувиар өссөн байна.
Аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд сангаас чацаргана боловсруулах чиглэлээр 1 иргэнд 8 сая, жимс, жимсгэнэ тариалах, суулгац үржүүлэх чиглэлээр 1 аж ахуйн нэгжид 41 сая төгрөгний зээл олгохоор шийдвэрлэсэн.
Төмс хүнсний ногоо үр үржүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр  аймаг хөгжүүлэх сангаас 300.0 сая төгрөгийг 17 сумын ногоочдод үр үржүүлэхэд зориулж 7 сарын хугацаатай хүүгүй зээл олгосон.
princХөрс ургамал хамгаалах эрчимжсэн технологи эрхлэх  зорилгоор аймгийн хэмжээнд эрчим хүчний өндөр багтаамжтай зүтгэх хүчний трактор 223, үр тарианы комбайн 101, үтрэмийн техник 39, ХАА-н дүүжин чиргүүл машин 388 ширхэгийг тус тус авч шинэчилсэн.Үүний үр дүнд шаардлагатай зүтгэх хүчний техникийн 45  хувь, үр тарианы комбайн 60 хувь, үтрэмийн техникийн 30 гаруй  хувь , ХАА-н чиргүүл дүүжин машины 54.5 хувь шинэчлэгдэж, нийт 45 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 26, Даваа гариг, 15:06

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр80
mod_vvisit_counterЭнэ сар13193
mod_vvisit_counterНийт472472

Холбоосууд

banner3





You are here:   HomeГазар тариалан

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...