Түүхэн тойм

Хэвлэх PDF

obamaСэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуй жижиг, дунд үйлдвэрийн газрын түүх нь Сэлэнгэ аймгийг дахин байгуулсан 1960 оноос эхэлж байна.
Сэлэнгэ аймгийг дахин байгуулсан Бүгд найрамдах монгол улсын их хурлын тэргүүлэгчдийн зарлигыг үндэслэн Сэлэнгэ аймгийн ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 1960 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар захирамжаар аймгийн гүйцэтгэх захиргааны бүтэцэнд хөдөө аж ахуйн хэлтсийг:

А/. Нэгдэл, сангийн аж ахуйн тасаг
Б/. Мал эмнэлгийн тасаг
В/. Ойн анги гэсэн нэгжтэйгээр байгуулсан байна.


Энэ хэлтэс нь хэлтсийн дарга, нэгдлийн байцаагч ня-бо 2, ерөнхий зоотехникч, ерөнхий эмч бөгөөд мал эмнэлгийн тасгийн дарга, халдвартын эмч, аптекийн эрхлэгч, санитарч,ойн ангийн дарга, ойн техникч 3, ня-бо, галч, цэвэрлэгч зэрэг 15 орон тоотойгоор хөдөө аж ахуй, ойн салбарын бүхий л ажлыг хариуцан гүйцэтгэж байв,
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 638 дугаар тогтоолоор Аймгуудад хөдөө, аж ахуйн удирдах газрыг дараах бүтэцтэйгээр  байгуулсан байна. Үүнд:

  1. Нэгдлүүдийн удирдах хэлтэс
  2. Газар тариалан, хадлан бэлчээр, усжуулалтын хэлтэс
  3. Зоо Мал эмнэлгийн хэлтэс
  4. Ойн тасаг
  5. Аж ахуй, санхүүгийн тасаг

Энэ тогтоолоор аймгуудын Хөдөө аж ахуйг удирдах газрын даргыг аймгийн
гүйцэтгэх захиргааны орлогч дарга байхаар тогтоожээ.
Манай аймаг шинэ тутам байгуулагдсан байсан учир энэ тогтоолд хамаарагдаагүй бөгөөд аймгийн ардын депутатын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн хэлтэс энэ үүргийг гүйцэтгэж байсан байна. 
1964 онд Хөдөө аж ахуйн хэлтэс өргөжиж зоо-мал эмнэлэг, газар тариалан санхүү эдийн засгийн хэлтэстэй бие даасан Хөдөө аж ахуйн удирдах газар болсон юм.
1968 онд Хөдөө аж ахуйн удирдах газрын зохион байгуулалтанд өөрчлөлт орж, тус газраас мал эмнэлгийн албыг салгаж бие даасан газар байгуулан, Хөдөө аж ахуйн удирдах газрыг аймгийн АДХГЗ-ын хөдөө аж ахуйн хэлтэс болгож зоотехникч, агрономич, инженер, эдийн засагч, газар зохион байгуулагч  нарын бүрэлдэхүүнтэй ажиллуулсан байна.
1970 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 90 дүгээр тогтоолоор сангийн аж ахуй олонтой Төв, Сэлэнгэ аймагт сангийн аж ахуйнуудын трест байгуулсан байна.
1972 онд  БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 232 дугаар тогтоолоор сангийн аж ахуйнуудын трестийг татан буулгаж, аймгийн хөдөө аж ахуйг удирдах газар болгон шинэчлэн зохион байгуулж, мал аж ахуй, газар тариалан механикжуулалт, эдийн засгийн хэлтсүүд болон боловсон хүчний тасагтай, 22 орон тоотойгоор ажиллуулжээ.
Энэ бүтцээр 1992 он хүртэл ажилласан байна.
1992 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Хөдөө аж ахуйг удирдах газрыг татан буулгаж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Хөдөө аж ахуйн хэлтэс нэртэйгээр оруулсан байна. Энэ үед Аймгийн Засаг даргын орлогч Хөдөө аж ахуйн хэлтсийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байв.
1994 онд Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт орж, хөдөө аж ахуйн хэлтсийг Хүнс, хөдөө аж ахуй, байгал орчны бодлогын хэлтэс болгон зохион байгуулж, ерөнхий мал зүйч, ерөнхий агрономч, ерөнхий инжежер, байгаль орчны бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн 2, усны мэргэжилтэн, хүнсний мэргэжилтэн зэрэг орон тоотойгоор ажиллуулсан  байна.
Тус хэлтэс нь хүнс, хөдөө аж ахуй байгаль орчны талаар аймгаас баримтлах бодлогыг боловсруулах хэрэгжилтэнд нь хяналт тавих үүрэгтэй ажиллаж байсан.
1998 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр аймгийн Хөдөө аж ахуйн газрыг  дахин байгуулж, газрын дарга, мал зүйч, агрономч, инженер, малын эмч, ня-бо зэрэг 12 орон тоотойгоор ажиллуулсан.
2000 онд шинээр бүрдсэн Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Хөдөө аж ахуйн газрыг Газар тариалан, Мал үржил, Мал эмнэлгийн  албатайгаар зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Хөдөө аж ахуйн газар нь энэ салбарт төр, засгаас гаргасан бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажилласан.
Монгол улсын Засгийн газрын 2003 оны 48 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн газрыг Хүнс, хөдөө аж ахуйн газар болгон өөрчлөн зохион байгуулж, Бодлого зохицуулалтын, Мал үржлийн, Мал эмнэлгийн албатайгаар ажилуулахаар шийдвэрлэж, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог нэмсэн байна.
2008 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуйн газрыг Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, орон тоог хэвээр нь ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Одоо тус газар нь  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах ,Мал үржлийн алба, Мал эмнэлэг алба гэсэн 3 албатай.Удирдах ажилтан 4, гүйцэтгэх ажилтан 11 үйлчилгээний ажилтан 12 зэрэг 27 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүнс Хөдөө аж ахуй, Жижиг дунд үйлдвэрийн газрын дэргэд Хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололт тэргүүн туршлага нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах, малчид тариаланчидыг шинэ мэдээллээр хангах үүрэгтэй нэвтрүүлэх төв ажиллаж байна.

 

Бодлого зохицуулалтын алба

            Тус алба нь 2003 онд байгуулагдсан бөгөөд  албаны  дарга бөгөөд техникийн бодлогын хэрэгжилт хариуцсан  мэргэжилтэн, газар тариалангийн технологийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, усжуулалт, хөрс, ургамал хамгаалал, химижүүлэлт хариуцсан мэргэжилтэн, хүнс, нийтийн  хоол худалдааны мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээний мэргэжилтэн, хоршоо экстейншний асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 6 оронтойгоор ажиллаж    Сэлэнгэ аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах хүн амыг аюулгүй хүнсээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

            Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 381 аж ахуйн нэгж, 56 иргэн 316 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулдаг. Жилд дунджаар 150 мянган га талбайд тариалалт хийж, үлдэх талбайд  уриншийн боловсруулалт хийж талбайн 96 хувийг ашиглаж байна.

Хаврын тариалалт, ургац хураалт ,хадлан тэжээл бэлтгэх ажлыг 18-25 хоногт багтаан гүйцэтгэх хүчин чадал бүхий дугуйт  трактор 437 гинжит трактор 190, комбайн 461, хөдөө аж ахуйн чиргүүл дүүжин машин 2648,  үтрэмийн техник 302 хадлангийн техник 207 ашиглагдаж байна.

            Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Засгийн газрын дэмжлэг туслалцаа, Атрын гурав дахь аянтариалангийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлсэний үр дүнд зүтгэх хүчний техник,  дүүжин чиргүүл болон үтрэмийн машин техникт хамгийн тохиромжтой, өндөр бүтээлтэй, боловсронгуй ажиллагаатай, орчин үеийн техникийн сонголт хийх замаар шинэчлэлт явуулж байна.

            Жилд дунджаар  140 мянган га талбайд үр тариа, 2800 га талбайд төмс, 1700 га-д хүнсний ногоо тариалж, 136-211 мянган тн үр тариа, 30.0 тн төмс, 29.9тн хүнсний ногоо хураан авдаг. 100-150 мянган талбайд уриншийн боловсруулалт хийж, 130-145.0 мянган тн хадлан бэлтгэж байна.

Хоёр. Мал аж ахуйн үржлийн алба

            1961 онд тус аймгийн Орхонтуул сумын Хөгжил, Баруунбүрэн сумын Өрнөлт Дархан сумын Монгол Зөвлөлтийн найрамдал нэгдлүүдэд үйлчлэх үүрэгтэй Үржил зохиомол хээлтүүлгийн станцыг үржлийн хээлтүүлэгч малтайгаар Дархан хотод байгуулан дээрхи нэгдлүүдийн малыг эрлийзжүүлэн чанарыг сайжруулах ажлыг хийж эхэлсэн нь одоогийн Мал үржлийн албаны эх үүсвэр юм.

              Үүний зэрэгцээ Орхон, Цагаантолгой, Ерөө, Зэлтэр зэрэг сангийн аж ахуйд бод бог малын зохиомол хээлтүүлгийн ажил эрчимтэй хийгдэж байв.

            Малын үржил, зохиомол хээлтүүлгийн станц нь 1972 онд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор үржлийн ажлыг арга зүйн, удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ , туршилт сорилтын ажил явуулах үүрэгтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станц болж өргөжсөн байна.

             Тус станц нь мал үржлийн ажлыг зохион байгуулах, цэвэр үүлдрийн болон эрлийз малын генефондыг хамгаалах, эрлийзжүүлгийн ажлыг эрчимжүүлэх,  зохиомол ба гардан хээлтүүлгийн аргыг өргөжүүлэх, мал хээлтүүлгийн техникчдийн сургалт явуулах, үржлийн ажлын төлөвлөгөө боловсруулах биелэлтэд нь хяналт тавих зэрэг ажлыг гүйцэтгэж байв.

            1984 онд МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн тогтоолоор үйлдвэрлэл туршлага станцыг мал аж ахуйн үржил селекцийн улсын станц болгож өөрчлөн зохион байгуулав.

1993 ОНД Монгол улсын Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль батлагдан гарсны дагуу үржлийн ажлыг удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж, үржил селекцийн улсын станцыг аймгийн мал аж ахуйн үржлийн алба болгон зохион байгуулав.

            Тус алба нь Мал үржлийн албаны дарга бөгөөд ерөнхий технологич, бэлчээр, усан хангамж хариуцсан ажилтан, цөм сүрэг, эрчимжсэн мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн, малын үржлийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн зэрэг орон тоогоор ажиллаж байна.

            Сэлэнгэ аймаг 1265,4 мянган малтай бөгөөд нийт үхрийн 39 хувь нь махны чиглэлийн Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Халимаг, мах сүүний чиглэлийн Симменталь, Талын улаан түүний эрлийз, хонины 20.9 хувь нь нарийвтар ноост Орхон, Ерөө нарийн ноост Хангай, ширүүвтэр ноост Баяд үүлдэр ба түүний эрлийз мал байна..

 Мал аж ахуйн салбараас жилд дундажаар 20 сая литр сүү, 8000 гаруй тонн мах 100 гаруй тонн ноолуур, 700 гаруй тонн ноос үйлдвэрлэж 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна.

             МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан нар болон Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 1970- аад оны эцэс, 1980- аад оны эхээр тус аймагт нарийн ноост  “ Хангай “ , нарийвтар ноост “ Ерөө” үүлдрийн хонь,

“ Сэлэнгэ” үүлдрийн үхрийг бий болгож орон даяар зарласан нь мал аж ахуйн үржил селекцийн ажил тус аймагт эрчимтэй явагдаж ирсний нэгэн жишээ юм.

                               Гурав. Мал эмнэлэгийн алба

       Мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт паразиттах өвчнүүдийн гаралтыг зогсоох зорилгоор аймгийн мал эмнэлгийн газрыг 1968 онд бие даалган байгуулан ажиллуулсан байна.

Тус алба нь “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай “ хууль, “Малын эрүүл мэнд” үндэсний  хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,  хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, сумдын мал эмнэлэг, үржлийн  нэгж, малын эмч мэргэжилтнүүдийн  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах  үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

             Тус алба нь албаны дарга буюу ерөнхий эпидемиологич, халдвартын эмч, малын өвчин судлал, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, паразит, зооноз өвчин хариуцсан мэргэжилтэн, ариутгал, халдваргүйтгэл хариуцсан мэргэжилтэнтэйгээс гадна ийлдэс судлал, паразит судлал, нян судлал, ариун цэвэр магадлан шинжилгээний лабораторит  8 эмч мэргэжилтэн, 6 ажиллагсад нийт 14 орон тоотойгоор  ажиллаж байна.

            1966 оноос ЗХУ, Герман, Болгар зэрэг орнуудын тусламжтайгаар ям, бруцеллёз, сүрьеэ өвчинтэй тэмцэх / СЭВ-ийн/ шинжилгээний экспедиц манай улс болон тус аймагт идэвхитэй ажиллаж мал сүргийг дээрхи гурван төрлийн өвчнөөс эрүүлжүүлэхэд ач тусаа үзүүлсэн юм.

      Уул ажилд аймгийн мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийн эмч нар идэвхи зүтгэлтэй ажилласан байна. 

            Аймгийн хэмжээнд 36 МЭҮН-д 65 малын их, бага эмч, санитарч, мал зүйч ажиллаж, нэг  МЭҮН-д 45454 мян. тол.мал, нэг эмчид 23076 мян.тол.мал ноогдож байна.          

           Малчин, мал бүхий 9014 өрхөд  мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жилд дунджаар нэг сая гаруй мянган толгой мал, паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 700 гаруй мянган толгой мал, лабораторийн шинжилгээнд 90 гаруй мянган толгой мал хамруулж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтэнд аймгийн төсвөөс  жилд дунджаар 160 гаруй сая төгрөг олгож байна.

            Тус алба нь холбогдох  хууль, төсөл, хөтөлбөр, зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд аймгийн Мал эмнэлгийн албадын ажил дүгнэлтээр сүүлийн 2 жил дараалан улсад 3 дугаар байр эзлэсэн  амжилттай ажиллаж байна.

            2008 оноос Европын холбооны улсын  “Малын эрүүл мэнд ба МАА-н зах зээл” төсөл хэрэгжиж аймгийн МЭАЦЛ-ийн тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх, хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг  дэмжих зорилгоор  үйл ажилллагаа явагдаж байна.

            Тус алба нь цаашид олон улсын ISO-17025 стандартыг хангасан био аюулгүйн 3-р зэрэглэлийн итгэмжлэгдсэн лабораторитой, адууны ям, үхрийн сүрьеэ өвчингүй аймаг болох зорилт тавин ажиллаж байна

Дөрөв. Сургалт нэвтрүүлэлтийн үйлчилгээ

Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвийг 17 суманд байгуулж, сургалт нэвтрүүлэлтийн төв болгох нөхцлийг бүрдүүлэв. Тус төв нь хувийн өмчид тулгуурласан байгаль орчинд халгүй, эрсдэл багатай, өндөр үр ашиг бүхий хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд туслах зорилгоор салбарын ажиллагсад, малчид тариаланчдын өнөөгийн эрэлт шаардлагад нийцсэн зөвлөгөө, сургалт, шинэ мэдлэг түгээх үүрэгтэй ажиллаж  байна.

.   Аймгийн нэвтрүүлэх төвд орон тооны нэг ажилтнаас гадна сум бүрт 6-10 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөх мэргэжилтний баг зохион байгуулж, 170 гаруй хүн хамруулаад байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн дэргэд агропарк байгуулан сургалт , талбайн өдөрлөг зохион байгуулах шинэ сортын таримал тариалах, турших ажлыг хийж  гүйцэтгэдэг.

ХАА-н үйлдвэрлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөлгөө өгөх , мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх  төвийг 2002 онд  ТАСИС-ийн мал аж ахуй газар тариалангийн төслийн хүрээнд байгуулсан, 2006-2008 онд Японы ОУБ-ын ЖАЙКА-гийн газар тариалан мал аж ахуй хосолсон загвар аж ахуй бий болгох нь төслийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж байгуулсан сургалт мэдээллийн төвийг ашиглан явуулж байна. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 04, Ням гариг, 13:53

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр375
mod_vvisit_counterЭнэ сар13347
mod_vvisit_counterНийт540686

Холбоосууд

banner3





You are here:   HomeТүүхэн тоймТүүхэн тойм

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...