ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

Хэвлэх PDF


Эрхэм зорилго

Цаг агаарын өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлж, хүн амыг эрүүл хүнсээр тасралтгүй хангах.




Алсын хараа

Зах зээлд өрсөлдөх чадвартай, байгалийн болон эдийн  засгийн эрсдлээс хараат бус эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж, өндөр технологид тулгуурласан хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг төлөвшүүлэх




Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

1. Удирдлагын арга барилыг шинэ шатанд гаргаж, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

2. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, газар тариалан, бэлчээрийг усаар хангах арга хэмжээг өргөжүүлж, түүний ашиглалт, эзэмшлийг сайжруулах;

3. Малын чанарыг сайжруулж, удмын санг хамгаалахын зэрэгцээ мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх нөхцлийг бүрдүүлэн,мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх;

4. Мал, амьтны халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх замаар өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулж, зарим төрлийн өвчнөөр тайван бүс нутаг болох

5. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын техник, технологит шинэчлэл хийж, эрчимжүүлэн хүнсний хангамжийг тогтвортой байлгаж, аюулгүй байдлыг хангах.

6. Малчид, тариаланчдын хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх талаар гаргасан санаачилга хөдөлгөөнийг дэмжиж, ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөхөд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

7. Гадаад орны тэргүүний техник технологийг нутагшуулах үйл ажиллагааг дэмжиж, экспортын баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих;

8. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг зээлийн уян хатан бодлогоор дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын менежментийг сайжруулан, хүний нөөцийн чадавхийг сайжруулах.




Стратегийн зорилт

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр аймгийн Засаг даргыг хангах.

2. Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй хүргэх.

3. Мал аж ахуй, газар тариалан, хүнс, худалдаа, үйлчилгээний салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, статистик мэдээ гаргах, мэдээллээр хангах;

5. Салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх.



Үйл ажиллагааны зорилт

Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилт дэвшүүлэн ажиллана:

1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрийг урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх.
1.2. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн салбарын эдийн засгийн байдалд шинжилгээ хийж төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулахад санал өгч бүх талын дэмжлэгээр хангах.

2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалтны чадавхийг сайжруулж, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.2. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, тэднийг цаг үеэ олсон мэдээллэр хангах.

3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх болон малыг гэнэтийн аюулаас цаг алдалгүй хамгаалах бодлогыг зохицуулах;
3.2. Бэлчээр усжуулалт, усан хангамжийн менежментийг боловсронгуй болгож, хөнөөлт мэрэгч, хортонтой тэмцэх арга хэмжээг зохион байгуулах.:
3.3. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, үрийн нөөц бүрдүүлэх, техник, технилогийн бодлого хэрэгжүүлэх,арга хэмжээг зохион байгуулах
3.4. Хүн амын хүнсний хангамж, болон  хэрэглээний аюулгүй байдлыг хангах худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
3.5. Хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэр, жижиг бизнес хөгжих таатай орчин бүрдүүлэх, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжих бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
4.2. Салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
5.1. Гадаад орон, олон улсын байгууллагатай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хамтын ажиллагааны арга хэмжээ явуулахад салбарын санал, дүгнэлтийг гаргах.
5.2. Салбарт хэрэгжиж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэх.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 26, Даваа гариг, 17:14

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр366
mod_vvisit_counterЭнэ сар13338
mod_vvisit_counterНийт540677

Холбоосууд

banner3





You are here:   HomeҮйл ажиллагаа

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...