Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын 2016 оны тэргүүлэх зорилт

2014 оны 1-р сарын 01, Лхагва гариг, 17:15 администратор
Хэвлэх PDF

Хүнс, хөдөө аж ахуйн газар- 2016 онд:

 

Сахилга хариуцлага, төрийн үйлчилгээний чанар,  хүртээмжийг сайжруулж, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэн тооноос чанарт шилжих үндсэн зорилтын хүрээнд:

-Төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтыг зохион байгуулан мэргэшүүлж, ажлын хариуцлага, бүтээмжийг өндөржүүлэх, Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах

-Хүн амыг эрүүл хүнсээр хангаж, хангамж, чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулж, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулан, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн хүнс, нийтийн хоол үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих

-Аймгийн хүн амын хүнсний хэрэгцээт мах, сүү, гурил, ургамлын тос, төмс, хүнсний ногоог 100 хувь, өндөг, гурилан, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, буурцагт ургамлыг 2-53.5 хувийг дотооддоо үйлдвэрлэж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, цехийг бий болгож, махны  6, сүүний 20, хүнсний ногооны 8, жимс, жимсгэний  26 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болгох.

-Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологийг шинэчлэх, таримал ургамал болон хөрсний үржил шимийг хамгаалах, үр сортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

-Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон дэвшилтэд технологид суурилсан газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх

-Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дах үе шатны хэрэгжилтийг зохион байгуулах, “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөрүүдийг сум орон нутаг зохион байгуулж ажиллах

-Цэвэр эрлийз болон нутгийн үүлдэр, омгийн малын тоо толгойг нэмэгдүүлэн малын удмын санг хамгаалж, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэн, ашиг шимийн судалгааг чанартай хийж гүйцэтгэх сүргийн бүтцийг зохистой хэмжээнд байлгах бодлого баримталж ажиллах

-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний технологийг хатуу мөрдөж, гоц халдварт, халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалах, зарим паразиттах өвчний голомтын тоог бууруулж, устгах боломжтой зарим нэг өвчнийг бүрэн устгах

 -Урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг лабораторийн шинжилгээгээр хянадаг болох /сериомониторинг/

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 09, Даваа гариг, 16:12

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »
  • Их уншигдсан
  • Онцлох мэдээ

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр377
mod_vvisit_counterЭнэ сар13349
mod_vvisit_counterНийт540688

Холбоосууд

banner3





You are here:   HomeОны зорилт

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...