ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд

Хэвлэх PDF

obama

  1. "Чацаргана" хөтөлбөр
  2. "Монгол мал" хөтөлбөр
  3. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр /2009-2016 он/
  4. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр II
  5. “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого” хөтөлбөр
  6. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр
  7. “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөр
  8. “Ногоон хувьсгал” хөтөлбөр
  9. "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөр
  10. “Ус” үндэсний хөтөлбөр
  11. “Нэг суурин – нэг бүтээгдхүүн” хөтөлбөр
  12. "Хэвлэлийн үйлдвэрлэл" хөтөлбөр
  13. “Оёмол бүтээгдхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр
  14. "Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих" хөтөлбөр
  15. “Бөөний худалдааны сүлжээ” төсөл
  16. "Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"

 


“Малын чанар сайжруулах” хөтөлбөр

 

МАА-н салбарт 3 үе шаттайгаар /1-р 2006-2008, 2-р 2009-2013, 3-р 2014-2015/ хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: МАА-н мэргэжилтнүүдийг сургах, стандартад нийцсэн үржлийн мал бий болгох, цөм сүргийг бүрдүүлж баталгаажуулах, хээлтүүлэгчийн чанар хүрэлцээ, хангамжийг сайжруулах

Үр дүн: Малын чанар сайжруулах ашиг шимийг дээшилж , малын бүртгэл мэдээллийн сан бий болж, үндэсний мал үржлийн алба, үйлчилгээний нэгжийн чадавхи сайжирна.

 


“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр

 

МАА-н салбарт 2 үе шаттайгаар /1-р 2003-2008, 2-р 2009-2015/ хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: Фермерүүдийг дэмжих үйл ажиллагаа

Үр дүн: Фермерүүдийн тоо 2003 оноос 10 дахин нэмэгдэж жижиг, дунд фермерүүдийн тоо 800 гаруй болно.

 


“Цаа буга” хөтөлбөр

 

Хөвсгөл аймаг 2 үе шаттайгаар /1-р 2007-2011, 2-р 2012-2015/ хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: Цаа бугын цус сэлбэх, эрүүлжүүлэх, цаачдыг сургалтанд хамруулах

Үр дүн: Цаа бугын удмын санг хамгаалах, цаачин иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх

 


“Малын тэжээл” хөтөлбөр

 

МАА-н салбарт 2 үе шаттайгаар /1-р 2008-2011, 2-р 2012-2015/ хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: Байгалийн бэлчээрээс гадна хүрэлцэх хэмжээний тэжээл бэлтгэж хангамжийг нэмэгдүүлэх

Үр дүн: Эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт сайжирч, нийт хадлан тэжээлийн хэмжээ, нэр төрөл нэмэгдэж тэжээлий үйлдвэрийн тоо, шимт чанар нэмэгдэхээс гадна техник хэрэгслээр хангагдаж, ААН-ийн тоо, хашсан сайжруулсан бэлчээрийн хэмжээ нэмэгдэж, сургалтад хамрагдсан байна. “

 


Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр

 

Газар тариалдангийн салбарт 2008-2010 онд хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: Эрх зүйн орчинг боловсронгуй болгож тариаланчдыг давтан сургалтанд хамруулан эргэлтийн талбайгнэмэгдүүлж, үрийн болон технилогийн шинэчлэл хийн зоорийн болон засварын аж ахуйг хөгжүүлэх

Үр дүн: Эрх зүй, эдийн засгийн орчин боловсронгуй болж, нэгж талбайн ургацын хэмжээ нэмэгдэж, усалгаатай талбайн хэмжээ нэмэгдэн техник,технологийн шинэчлэл хийгдэж, ажлын байрны тоо нэмэгдэн дотооддоо төмс хүнсний ногоогоор хангана.

 


“Ногоон хувьсгал” хөтөлбөр

 

Газар тариалангийн салбарт 2 үе шаттайгаар /1-р 2005-2008, 2-р 2008-2012/ хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: Өрихйн тариалан хөгжүүлэх гол нөхцөлийн нэг болох усан хангамж болон хамгаалагдсан хөрсөнд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалалтыг нэмэгдүүлэх, техник хангамжийг сайжруулах үр, суулгацын хангамжийг сайжруулна.

Үр дүн: Өрх, жижиг аж ахуйн нэгж фермеринй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбай усалгаатай болж, хураан авсан хүнсний ноогны ургацын 30 хувийг хамгаалагдсан хөрснөөс авна. Нэгж талбайгаас хураан авах хүнсний ногооны ургацыг 2004 оныхоос 40 хувиар нэмэгдүүлж, төмсний хэрэгцээг 100 хвуь, хүнсний ногооны хэрэгцээг 70 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангана. Хот суурин газрын тариалангийн талбайн хэмжээ 2004 оныхоос 30 хувь, хураан авч буй ургац 520 хувь нэмэгдэж ажлын байрны тоо 2006 оныхоос 15 хувь, өрхийн орлого 40хувиар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Хамгаалдагдсан хөрсний ногооны аж ахуй нийт үйлдвэрлэлийн талбайн 60 хувьд хүрч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлож эхэлнэ. 2004 оныхоос төмс, хүнсний ногоо тариалдаг өрхийн орлого 50 хувь, ажлын байр 50-60 мянгаар нэмэгдэнэ.

 


“Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөр

 

ХАА-н салбарт 2 үе шаттайгаар /1-р 2001-2005, 2-р 2006-2010/ хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: Эрх зүйн орчин, хүнсний стандартыг ОУ-ын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, үйлдвэрлэгчдийг сургалтад хамруулах

Үр дүн: Иргэдийг тэжээллэг, чанартай аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй ханган, хоол, тэжээлийн байдал дээшлүүлж улмаар эрүүл мэнд сайжирна.

 


“Сүү” хөтөлбөр

 

Хүнсний салбарт 2 үе шаттайгаар /1-р 2007-2010, 2-р 2013-2016/ хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: Сүү боловсруулах болон шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангах, эргэлтийн зээл олгох, сургалт зохион байгуулах

Үр дүн: Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ нэмэгдэнэ.

 


“Экологийн цэвэр бүтээгдхүүн” хөтөлбөр

 

Хүнсний салбарт 2 үе шаттайгаар /1-р 2006-2008, 2-р 2009-2015/ хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: Экологийн цэвэр бүтээгдхүүн болон түүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх Үлйдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоод, гадаад худалдааг өргөтгөн борлуулалтын сүлжээ-эко маркет бий болгох

Үр дүн: Экологийн цэвэр бүтээгдхүүн болон түүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдэж экспортын барааны нэр төрөл нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийн хөгжилд ахиц гарч, ажлын байр нэмэгдэнэ. Олон улсын тавцан дахь Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдхүүний нэр хүнд өсч, өрсөлдөх чадвар сайжирна.

 

“Иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөр

Хүнсний салбарт 3-р үе шатыг 2007-2010 онд хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: Давсний ордыг эзэмшилтэй болгох, иоджуулсан давс, эрдэс тэжээл, эм бэлдмэлийн үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, техник технологийн шинэчлэл нэвтрүүлэх, хүн малын иод дутлын эмгэгийг хянах

Үр дүн: Хүн амыг чанартай иоджуулсан үндэсний үйлдвэрлэлийн давсаар хангах хэмжээг нэмэгдүүлэх, хэрэгцээг тогтмолжуулан хэвшүүлэх замаар иод дутлын эмгэгийн тархалтыг 5-аас доош, иоджуулсан давсны хэрэглээг 95-аас дээш хувьд хүргэх, иоджуулсан тэжээлийн үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар малын иод дутлын эмгэгийг бууруулах

 


“Ус” үндэсний хөтөлбөр

 

Улсын хэмжээнд 3-р үе шатыг 2006-2010 онд хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: Улс хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухаан, техник технологийг боловсронгуй болгох

Үр дүн: Эдийн засаг, эрх зүйн орчинг боловсронгуй болгох усны хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, усыг зохистой ашиглах, усны нөөц, чанарын үнэлгээ хийх Хүн амын унд, ахуйн усны хэрэгцээ хангагдаж, ялангуяа малчид, говь, хээрийн бүс нутгийн хүн амын амьдрах нөхцөл, соёлын түвшин дээшилнэ. Бэлчээр усжуулалтын үр дүнд мал аж ахуйн болон усалгаатай газар тариалангийн бүтээгдхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, хүн амын хүнсний хангамж сайжирна. Усны нөөц байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг дэмжих, хомсдох, бохирдохоос хамгаалах арга ажиллагаа сайжирч, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын өнөөгийн түвшин дээшилнэ.

 


“Нэг суурин –нэг бүтээгдхүүн” хөтөлбөр

 

Улсын хэмжээнд 2 үе шаттайгаар /1-р 2005-2008, 2-р 2009-2012/ хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: Хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, Иргэдийн санал санаачлагыг дэмжих, Хамтын ажиллагааг хөгжүүлэх

Үр дүн: Хөтөлбөрийн хүрээнд бий болсон үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, тоо, хэмжээ, түүний өсөлт, Дотоодод борлуулсан бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, борлуулсан орлогын өсөлт, Экспортод гаргасан бүтээгдхүүний төрөл, тоо, хэмжээ, борлуулсан орлогын өсөлт, Шинээр бий болсон ажлын байрны тоо, өсөлт

 


“Малын эрүүл мэнд” хөтөлбөр

 

Мал эмнэлгийн салбарт 3-р үе шатыг 2005-2010 онд хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: Хяналтад байх мал, амьтны өвчнийг бүртгэж мэдээлэх, тэдгээртэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг өвчин тус бүрээр гаргаж, шаардагдах зардал, нөхөн олговрыг санхүүжүүлэх эрх зүйн үндэс бүрдүүлэх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх, мал эмнэлгийн оношилгоо, судалгаа, мэдээллийн ажлыг мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үндсэн дээр үхрийн шүлхий, цээж бог малын цэцэг зэрэг “а” ангилалын өвчнүүдээр манай улс бүрэн тайван болохыг олон улсын түвшинд баталгаажуулах

Үр дүн: Мал эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх эдийн засаг, эрх зүйн орчин бүрдэж, аж ахуйн талаар бие даан ажиллах боломж дээшилнэ. Мал эмнэлгийн хорио цээр, ариун цэврийн хяналтын бүтэц, зохион байгуулалт сайжирч, улмаар мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдхүүний чанарын түвшин дээшилнэ. Мал, амьтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болно. Гадаад орноос мал, амьтны гоц халдварт өвчин дамжин орж ирэхээс сэргийлэх эрх зүй, нийгэм, эдийн засгийн орчин бүрдэж, хилийн хорио цээр, ариун цэврийн хамгаалалт сайжирч, мал, амьтны гоц халдварт өвчнөөр тайван байгаа одоогийн түвшин баталгаажина, мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хамтач ажиллагаа, зорилт, чиг үүрэг, хариуцлагын шинэ тогтолцоо бүрдэнэ.

 


“Ой мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр
байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн
асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөр

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тэргүүн ээлжинд мод бэлтгэх, боловсруулах аж ахуйн нэгжийг түшиглэн байгуулагдсан Бугант, Хялганат, Тосонцэнгэл, Түнхэл, Дулаанхаан, Батширээт, Эрээн зэрэг тосгонд 2000-2010 онд хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: -Ой мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, хүн амын өргөн хэрэглээний уламжлалт модон эдлэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх -Модны үйлдвэрлэлийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг дэмжих

Үр дүн: -Ой мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, хүн амын өргөн хэрэглээний уламжлалт модон эдлэлийн үйлдвэрлэлийг 2006-2010 онд нэмэгдүүлэх зорилтын хүрээнд долоон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. -Модны үйлдвэрлэлийн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг 2006-2010 онд дэмжих хоёр арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа.

 


Хэвлэлийн үйлдвэрлэл хөтөлбөр

 

Хэвлэлийн үйлвэрлэлийн салбарт 2008-2016 онд хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: Хэвлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, зохицуулах эрх зүйн таатай орчингбүрдүүлэх

 


”Арьс шир” хөтөлбөр

 

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 3 үе шаттайгаар /1-р 2001-2003, 2-р 2004-2006, 3-р 2007-2010/ хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: -Түүхий эдийн чанарыг сайжруулах -Түүхий эд бэлтгэлийг мах боловсруулах үйлдвэрүүдтэй хоршин зохион байгуулах, бөөний худалдааны сүлжээгээр түүхий эд бэлтгэх систем тогтоох -Үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлж, тогтвортой ажиллагааг хангах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх -Салбарын үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Байаль орчин хүний эрүүл мэндэд халгүй тенологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх

Үр дүн: -Түүхий эдийн бэлтгэлийн стандартыг боловсруулан батлуулсан -“Үйлдвэрлэл, худалдааны салбарын бодлого, ажлын байр, цаашдын зорилт” улсын зөвлөгөөн “үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцогчдод түүхий эд бэлтгэлийг мах боловсруулах үйлдвэрүүдтэй хоршин зохион байгуулах, бөөний худалдааны сүлжээгээр түүхий эд бэлтгэх систем тогтоох асуудлаар хэлэлцүүлсэн. -Арьс ширний салбарын хөгжлийн стратегийн хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээний нээлттэй тендер зарлан гүйцэтгүүлж байна. -Арьс ширний дэвшилтэт технологийн төвийг ШУТИС-ийн дэргэд байгуулж, технологийн болон менежментийн сургалт явуулж, зөвлөгөө өгч байна.

 


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр

 

ЖДҮ-ийн салбарт 2005-2010 онд хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: -Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх -Төрийн захиргааны байгууллагуудаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох -Жижиг, дунд үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлэх -Жижиг, дунд үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардалагад нийцсэн сургалт явуулах, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох

Үр дүн: “ЖДҮ-ийн тухай” хууль, “Санхүүгийн түрээс/Лизинг/-ийн тухай” хуль, засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “ЖДҮ-ийг дэмжих сан”-г оруулж, хуульчилсан, Татварын багц хуулинд өөрчлөлт оруулан баталгаажуулалтад заавал хамрагдахбүтээгдхүүний тоог бууруулсан. -ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж, 4.5 тэрбум төгрөгийн сан бүрдүүлж, 3.8 тэрбум төгрөгийн зээлийг 366 иргэн, аж ахуйн нэгжид олгосон.

 


“Ноос” дэд хөтөлбөр

 

Ноос боловсруулах салбарт 2001-2010 онд хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: - Түүхий эд бэлтгэлийн нэгдсэн системийг зах зээлийн нөхцөлд зохицуулан зохион байгуулж, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн аль алинд нь зохимжтой, түүхий эдийн экспортыг бууруулах, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах - Үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулж, тогтвортой ажиллагааг хангах - Салбарын үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлж, үйлдвэрлэл экспортыг нэмэгдүүлэх -Бүтээгдхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, зах зээлийг өргөжүүлэх

Үр дүн: -Ноос бэлтгэл бүтээгдхүүний стандартуудыг дахин хянаж батлуулсан. -Хивсний үйлдвэрүүдээс Австри улсад төлөх өрийн асуудлыг Худалдаа, хөгжлийн банктай хамтран шийдвэрлэж дуусгав. -Хивсний сэв хялгасыг багасгах, монгол ноосон хивсний чанарын үзүүлэлтийг дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх технологийн шйидэл, Хонины ноос ноолуур ялгах шинэ технологи, Каркастай эсгий үйлдвэрлэх технологи, Тэмээний ноос цайруулах технологи, Сарлагийн хөөврийг гүн боловсруулах арга технологийн шийдлийг ШУТ-ийн төслийн хийж үйлдвэрүүдэд нэвтрүүлж байна.

 


“Оёмол бүтээгдхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр

 

Оёмол, сүлжмэл бүтээгдхүүн үйлдвэрлэлийн салбарт 2003-2015 онд хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: - Шинэ зах зээл нээж олох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад харилцааг хөгжүүлж, худалдааны тааламжтай нөхцөл бүрдүүлэх - Үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бий болгох - Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих - Салбарын менежментийг сайжруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн бүтээмжийн өсөлтийг хангах

Үр дүн: -Оёмол сүлжмэл бүтээгдхүүн үйлвэрлэхэд шаардлагатай түүхий эд, материалын гаалийн татварын төлөлт, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр “Зарим төрлийн барааг гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай хуулиудыг УИХ-ын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. -Европын холбооны Generalised System of Preference ( GSP+) буюу Ерөнхий хөнгөлөлтийн системийн хүрээнд манай улсын оёмол, сүлжмэл бүтээгдхүүн Европын холбооны зах зээлд импортын татваргүй нэвтрэх боломжтой болсон.

 


Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

 

Ноос боловсруулах салбарт 2008-2012 онд хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: -Өрсөлдөх чадвар бүхий бүтээгдхүүний үлйдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн таатай орчин бүрдүүлэх - Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, зах зээлийн зарчимд нийцсэн түүхий эдийн бирж байгуулах эрх зүйн үндэс боловсруулах -Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, багааж хэрэгсэл, химийн болон бусад туслах материалыг импортлох үйл ажиллагааг эдийн засгийн аргаар дэмжих -Олон улсын зах зээлд монгол ноолуурын чанарыг таниулах, чанарын шаардлага хангасан монгол “Брэнд” бүтээгдхүүнийг бий болгох

Үр дүн: -Ноолууран эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүгийн 50 хүртэлд хувийг Хөрөнгө оруулалт хөгжлийн сангаас гаргах боломж бүрдсэн. -Хөнгөн аж үйлдвэрийн, тухайлбал ээрэх, нэхэх, сүлжмэл эдэлэийн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр “Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт”-ыг Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолоор шинэчлэн баталж хэрэгжүүлж байна. Жагсаалтад хамрагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг БТКУС-ийн лагуу батлан гаргасан. -“Монголд үйлдвэрлэв”, “Ноос ноолууран бүтээгдхүүн” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж байна.

 


Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих хөтөлбөр

 

Ахуйн үйлчилгээний, бичил үйлчилгээний бизнесийн салбарт 2008-2016 онд хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа: -Ахуйн үйлчилгээний салбарын онцлогийг тусгасан салбарын хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх -Салбарын хүний хөгжлийг дэмжих тогтолцоог сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх -Төрөөс санхүү, эдийн засгийн төрөл бүрийн үйлчилгээг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

 


“Бөөний худалдааны сүлжээ” төсөл

 

Худалдаа түүхий эд бэлтгэлийн салбарт 2002- 2012 онд хэрэгжүүлнэ

Үйл ажиллагаа: -Бүс нутгийн хөгжлийг дэмжих -Хөдөө, орон нутгийн иргэдийг чанар сайтай, хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах, үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах аймаг, сумдыг хамарсан бөөний худалдааны сүлжээ бий болгох

Үр дүн: -Хүн амын гол нэрийн хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ буурсан. -Бараа бүтээгдхүүний тогтвортой хангамж бий болж, хэрэглээний бүтээгдхүүний нэр төрөл олширч сонголт сайжирсан. -Орон нутагт хөрөнгө оруулалт хийснээр ажлын байрыг шинээр бий болгосон. -Аймгийн төв, сумдад сүлжээний салбар цэгийг байгуулж байна. -Зах зээлийн мэдээллийн сүлжээ бий болсон.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 26, Даваа гариг, 18:56

Сэтгэгдэл үлдээх


Security code
Дахин уншуулах

Цаг үеийн мэдээ

Тайлан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗ »
Статистик мэдээ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛ »
Илтгэл мэдээлэл
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ ХОН »
Мониториг
  СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАРИЙН НАРИЙВТАР НООСТ Х »

Хөтөлбөр, төслүүд

Гадаад орнууд болон ОУ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд
ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр, төслүүд
"Чацаргана" хөтөлбөр "Монгол мал" хөтөлбөр »

Хэрэглэгчийн булан

Салбарын үнэ ханшын мэдээлэл
    Д/д Барааны нэр 2011 он VIII/31 »
Зөвлөмж
ХХААЯ-наас хичнээн тусгай зөвшөөрөл олгодог в »
Түгээмэл асуултууд
Асуулт10: Хөтөлбөрийг эсэргvvцээд байгаа эрдэмт »

САНАЛ АСУУЛГА

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг та хэр сайн мэдэх вэ?




Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр583
mod_vvisit_counterЭнэ сар16288
mod_vvisit_counterНийт498080

Холбоосууд

banner3





You are here:   HomeМал аж ахуй

Хэрэглэгчдийн сэтгэгдэлүүд

Бидэнтэй холбогдох

Хаяг: Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг  дугаар: ...  
Факсын дугаар: ... 
Цахим хуудас хариуцсан мэргэжилтэн: ... 
Утас: ...
И-Мэйл хаяг: ...